112.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
112.1.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
112.1.2.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
112.2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулна.
112.3.Энэ хуулийн 112.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/