16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага

16.1.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.2.Энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 16.1-д заасан компаниас гадна шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад олгож болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь ерөнхий шаардлагыг биелүүлнэ:

16.3.1.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

16.3.2.үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах;

16.3.3.үйл ажиллагаа нь ил тод, тогтвортой байх;

16.3.4.болзошгүй ослын хохирлыг арилгах санхүү, эдийн засгийн чадавхитай байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.