27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл
27.1.Тусгай зөвшөөрөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:
27.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
27.1.2.энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.3.тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд талбайн тухайн хэсгийн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.3.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.
27.4.Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад буцааж өгнө.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/