28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

28.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нийтлэг эрхтэй:

28.1.1.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудлаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

28.1.2.хууль тогтоомжид заасан бусад эрх.

28.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь нийтлэг үүрэгтэй:

28.2.1.цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх;

28.2.2.Олон улсын атомын энергийн агентлагаас тогтоосон техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах;

28.2.3.цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах;

28.2.4.эрх бүхий байгууллага, улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авах;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.2.5.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналтын нэгж байгуулан, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

28.2.6.цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажиллах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.2.7.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажилтан солигдсон тохиолдолд энэ талаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 3 өдрийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.2.8.цөмийн материалын бүртгэл, хяналтын талаархи үнэн, бодит мэдээллийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.2.9.цацрагийн түвшний тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагын шаардсанаар тухай бүр гаргаж өгөх;

28.2.10.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн материалд заасан аливаа мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.2.11.цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

28.2.12.хууль тогтоомжид заасан бусад үүрэг. /Энэ заалтын дугаарыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.1.хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх.

28.4.Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.4.1.хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28.4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 33.1-д заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх;

28.4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 35.2, 37.2, 38.1, 48.8-т заасан үүргийг биелүүлэх;

28.4.4.Ашигт малтмалын тухай хуулийн 48.1-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.4.5.Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-т заасны дагуу ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.5.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.5.1.уурхайн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулах.

28.6.Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 28.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.6.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;

28.6.2.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах;

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28.6.3.уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах;

28.6.4.Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-35.5, 35.11, 36.1, 36.2, 39.1, 45.1, 45.2, 48.7, 48.8-д заасан үүргийг биелүүлэх; /Энэ заалтад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.6.5.Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг батлагдсан маягтын дагуу хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.7.Энэ хуулийн 15.1.5, 15.1.6-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгч болох бөгөөд хүсэлт гаргах өргөдлийн маягтыг төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28.8.Баталгааны гэрээнд холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн материалын тоо, хэмжээ, түүнд орсон өөрчлөлт, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг зааврын дагуу тогтоосон хугацаанд Цөмийн энергийн комисст үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа болгон Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулна.

28.10.Энэ хуулийн 28.9-д заасан мөнгөн хөрөнгийн хэмжээг нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд учирч болох эрсдлийг харгалзан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран гаргасан саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ОРД АШИГЛАХ ГЭРЭЭ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.