30 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ

30.1.Энэ хуулийн 15.1.2, 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хөрөнгө оруулагч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэл жилийн хугацаатай байгуулж болох бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.1.тогтворжуулах татварын орчныг тогтоох; /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

30.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;

30.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;

30.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;

30.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;

30.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

30.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

30.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;

30.1.9.учирсан хохирлыг нөхөн төлөх.

/Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг 10 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө.

/Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.4.Улсын Их Хурал энэ хуулийн 5.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх шийдвэрийг гаргасан тохиолдолд компанийн энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.