31 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах

31.1.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төслийг Цөмийн энергийн комисст ирүүлэх бөгөөд түүнд эхний 5 жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээлэл, эдийн засгийн үндэслэлийг хавсаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.2.Энэ хуулийн 15.1.3, 15.1.4, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төсөлд мөн хуулийн 31.1-д заасан зүйлээс гадна тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хавсаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

31.3.Цөмийн энергийн комисс нь хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичгийг энэ хуулийн 31.1-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүсэлт гаргасан этгээдэд 14 хоногт багтаан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.4.Цөмийн энергийн комисс нь хөрөнгө оруулагчийн хүсэлт, гэрээний төсөл, хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд зохих байгууллага, мэргэжилтний санал, дүгнэлтийг үндэслэн дахин 3 сар хүртэлх хугацаагаар нэмэлт тодруулга хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.5.Энэ хуулийн 30.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа Цөмийн энергийн комисс уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг Монголбанк болон холбогдох бусад байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТАВИХ ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.