32 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах
32.1.Цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглах, ашиглалтаас гаргах, цөмийн материалыг тээвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааг биет хамгаалалтгүйгээр эрхлэхийг хориглоно.
32.2.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагааны биет хамгаалалтад цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын байцаагч хяналт тавьж, үнэлгээ хийнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
32.3.Цацрагийн аюулгүй байдлыг хангахад дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:
32.3.1.үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх;
32.3.2.шарлагын тунг зохистой хэмжээний хамгийн доод түвшинд байлгах;
32.3.3.хүн ам, үүний дотор цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх.