33 дугаар зүйл. Цөмийн материал ашиглахад тавих үндсэн шаардлага
33.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зэвсгийн зориулалттай цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглоно.
33.2.Зэвсгийн зориулалттай цөмийн материалыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
33.3.Цөмийн энергийн комисс цөмийн материалыг бүртгэх, хянах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгжилтэнд хяналт тавина.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
33.4.Цөмийн материалыг бүртгэх, хянах журмыг Засгийн газар батална.