35 дугаар зүйл. Цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглахад тавих үндсэн шаардлага
35.1.Цөмийн эрчим хүчийг энэ хуулийн 35.2-т заасны дагуу баталгаажуулсан хэмжих багажгүйгээр үйлдвэрлэхийг хориглоно.
35.2.Энэ хуулийн 15.1.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 35.1-д заасан хэмжих багажийг жил бүр стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулна.