26 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах
26.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
26.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./