17 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэхгүй эм

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэхгүй эм

17.1.Улсын бүртгэлд дараах эмийг бүртгэхгүй:

17.1.1.өвөрмөц хоргүйсүүр, тархвар судлалын заалттай биобэлдмэл;

17.1.2.бүртгэлийн дээж;

17.1.3.судалгаа, шинжилгээ, эмнэлзүйн туршилтад хэрэглэх эм;

17.1.4.хандив, тусламжийн эм;

17.1.5.үзэсгэлэнд танилцуулах эм;

17.1.6.гамшгийн болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм, вакцин;

17.1.7.иргэний хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан болон зорчигчийн хувийн хэрэглээний эм;

17.1.8.эмчийн бичсэн жорын дагуу эмийн санд бэлтгэсэн эм.

17.2.Энэ хуулийн 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.1.5, 17.1.7-д заасан эмийг худалдан борлуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.