45 дугаар зүйл. Эм, эмнэлгийн хэрэгсэл экспортлох
45.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгсэл экспортлох тухай бүрд экспортын мэдүүлэг олгоно:
45.1.1.үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага бүртгэлтэй эм, эмнэлгийн хэрэгсэл экспортлох;
45.1.2.гадаад улсад туршилт судалгаа, лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүн илгээх;
45.1.3.Монгол Улсаас гадаад улсад хандив, тусламжаар бүтээгдэхүүн гаргах;
45.1.4.улсын хилээр төрийн хяналтын доор нэвтрүүлэх жагсаалтад орсон бүтээгдэхүүн экспортлоход.
45.2.Энэ хуулийн 17.1.7, 33.9.9-д заасан эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд экспортын мэдүүлэг шаардахгүй.
45.3.Энэ хуулийн 45.1-д заасан экспортын мэдүүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, загвар, тун, тоо хэмжээ, үйлдвэрийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хадгалах, тээвэрлэх нөхцөл, шаардлага, хилийн боомтыг заасан байна.
45.4.Ханган нийлүүлэх байгууллага, үйлдвэрлэгч өөрийн импортолсон эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн албан ёсны хүсэлтийн дагуу үйлдвэрлэгч, эсхүл өөр улс руу экспортлох асуудлыг энэ хуулийн 43.2-т заасан журмаар зохицуулна.
45.5.Энэ хуулийн 45.3-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд экспортын мэдүүлгийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүчингүй болгоно.