ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
Эрүү, зөрчил · 264 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 5/5 (14.11–18.1-р зүйл) · legalinfo.mn ↗
14.11 дугаар зүйл. Усан замын тээврийн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Тээвэрлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зорчигч нь:
2.1.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
2.2.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх;
2.3.усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зорчигч бүр тасалбар авах;
2.4.усан замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг болон эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, биелүүлэх;
2.5.нийгмийн хэв журам, усан замын тээврийн хэрэгсэл дээр үйлчилж байгаа дотоод дэглэм журмыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь:
5.1.согтууруулах ундааны зүйл уусан эсэхээ усан замын тээврийн хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийсэн;
5.2.зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийх, элдэв төрлийн хууль бус үзүүлбэр үзүүлсэн;
5.3.аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай зорчигч, аялагчийг тээвэрлэсэн;
5.4.хөдөлгөөнд оролцохдоо бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөдөлгөөний чиглэлийг нь сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан;
5.5.усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр жолоодуулсан;
5.6.арван зургаа хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэсэн;
5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн;
5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.12 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.13 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Шинээр нэвтрүүлсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэл бүрд кибер аюулгүй байдлын холбогдох шалгалт хийх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Кибер халдлага, зөрчилд өртсөн хэрэглэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Эрх бүхий байгууллагын шаардсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг холбогдох байгууллагад ирүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системгүй, эсхүл шаардлага хангасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвд холбогдоогүй бол хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тайланг задруулсан бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Кибер аюулгүй байдлын талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.14 дугаар зүйл. Далай ашиглах тухай хууль болон далайн салбарын олон улсын гэрээ, конвенцыг зөрчих /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь: /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.1.бүртгэлийн болон техникийн гэрчилгээ, багийн гишүүдийн чадамжийн гэрчилгээ, түүний баталгаажуулалт, холбогдох бусад баримт бичгийн бүрдэл зөрчилтэй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.2.хөлөг онгоцны бүтэц, хийц, ашиглалтын нөхцөл байдал хангалтгүй, холбогдох тоног төхөөрөмжийн болон удирдлага, залуурын ажиллагаа хэвийн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.3.хөлөг онгоцны их бие болон бусад хэсгийн ус үл нэвтрүүлэх чадвар алдагдсан, даацын хэмжээ хэтэрсэн, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас гарч болох аюулаас хамгаалах байдал хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.4.осол, аваарын үед гарч болох нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлэн байдал хангалтгүй, аюулгүй ажиллагааны зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.5.хөлөг онгоцны харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, тэдгээрийн засвар үйлчилгээ хийгдээгүй, эрчим хүчний нэмэлт нөөцөөр хангагдаагүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.6.хөлөг онгоц дээр ачаа ачих, буулгах, хадгалах үйл ажиллагааны зааварчилгаа байхгүй, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн ажиллагаа, оосор татлагын хувьд хэвийн бус, доголдолтой; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.7.хөлөг онгоц дээрх галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжүүлэлт дутагдалтай, гал эсэргүүцэх багаж, төхөөрөмжийн ажиллагаа бүрэн бус, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны дадлага, сургуулилт хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.8.хөлөг онгоцны үндсэн болон туслах хөдөлгүүр ба бусад туслах тоног төхөөрөмжийн ажиллагаа доголдсон, тэдгээрийн засвар үйлчилгээ тогтмол хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.9.хөлөг онгоцны хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжийн ажиллагааны анхааруулах дохиолол, осол аваарын үеийн дуут дохиоллын ажиллагаа хэвийн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.10.багийн гишүүдийн хөлөг онгоц дээр аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл байдал, эрүүл ахуй, ариун цэврийн хангамжийн хувьд шаардлага хангаагүй, багийн гишүүний насны доод хязгаарын шаардлагыг баримтлаагүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.11.хөлөг онгоцны жолоодлогын удирдлага, зохион байгуулалт, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн болон хөлөг онгоцны байршил тогтоох системийн ажиллагаа бүрэн бус; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.12.аврах завь, хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны хэвийн бус нөхцөл байдал, засвар үйлчилгээ хийх хугацааны давтамж алдагдсан, аврах ажиллагааны төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийгдээгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.13.аюултай ачааны агуулах, савлагаа, хадгалалт, хамгаалалтын байдал алдагдсан, зааварчилгаа өгөгдөөгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хийгдээгүй, хувийн хамгаалах хэрэгслийн хангамж хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.14.хөлөг онгоцноос болон түүний тээвэрлэж байгаа ачаанаас үүдэлтэйгээр далай, далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэвийн бус, хог хаягдлын менежментийн зааварчилгааг дагаж мөрдөөгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.15.хөлөг онгоцны эзэмшигчийн зүгээс авч хэрэгжүүлэх хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааны менежмент, холбогдох баримт бичгийн бүрдэл хангалтгүй; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.16.хөлөг онгоцны аюулгүй байдал, түүний харуул, хамгаалалтын зохион байгуулалт хангалтгүй, аюулгүй ажиллагааны сургалт, дадлага хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөний улмаас боомтын улсын хяналт, шалгалтаар саатуулагдсан тохиолдолд тухайн хөлөг онгоц эзэмшигчийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоцны бүртгэлийн болон техникийн холбогдох гэрчилгээг засварласан, хуурамчаар үйлдсэн бол хөлөг онгоц эзэмшигчийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоц нь эрх бүхий олон улсын байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчсөн, хууль бус тээвэрлэлт хийсэн бол олон улсын эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэснээс үл хамаарч бүртгэлийг цуцалж, Олон Улсын Далайн Байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Хөлөг онгоцны бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу үйлдээгүй, эсхүл буруу хийсэн, эсхүл хуурамчаар үйлдсэн бол бүртгэгчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.15 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмжийн сүлжээний найдвартай ажиллагаа, стандартын шаардлагыг хангаагүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлд зааснаас бусад төрөл, үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон этгээд эрхэлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ЗӨРЧИЛ
15.1 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслалцаа үзүүлэхгүй байх
1.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр:
1.1.гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих;
1.2.гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх;
1.3.амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүнийг эмнэлэгт хүргэх;
1.4.гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх;
1.5.гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг мөрдөн хөөх, баривчлах;
1.6.гэмт хэрэг, зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг дамжуулахад тээвэр, холбоо, эсхүл мэдээллийн хэрэгслээ төрийн албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хууль сахиулагчид ашиглуулахаас татгалзсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа:
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;
2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;
2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, дотоодын цэрэг, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно. /Энэ тайлбарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ тайлбарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.3 дугаар зүйл. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах
1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан хүн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хурлын үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасан ажил олгогч шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгоогүй, эсхүл аливаа байдлаар саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.4 дугаар зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
1.Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.5 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг, журам зөрчих
1.Шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.6 дугаар зүйл. Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
1.Хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, эсхүл доромжилсон, эсхүл эрх чөлөөнд нь халдсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
1.Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, хохирогч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.8 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн нь төлбөрийн чадваргүй болохоо худал тодорхойлсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.9 дугаар зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.10 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх
1.Санаатай хүнд гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл үйлдсэнийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.11 дугаар зүйл. Гэмт хэргийг нуун далдлах
1.Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.12 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчих
1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.13 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх
1.Тагнуулын байгууллагад санаатайгаар худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, эсхүл тагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан бол мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
15.14 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.Хуульд заасан:
1.1.төрийн болон албаны нууцад хамааруулах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.2.төрийн болон албаны нууцтай танилцах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.3.төрийн болон албаны нууцыг нууцлах, эсхүл ил болгох;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.4.төрийн болон албаны нууцыг шилжүүлэх, эсхүл хамгаалах дэглэмийг хангах талаархи тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Төрийн болон албаны нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан, эсхүл хувийн зорилгоор ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.15 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих
1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.16 дугаар зүйл. Монгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчих
1.Төрийн ордонд:
1.1.хориглосон үйл ажиллагаа явуулсан;
1.2.хориглосон эд зүйл авч орсон, эсхүл орохыг завдсан;
1.3.төрийн ордны эд зүйлийг гэмтээсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт:
2.1.жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн;
2.2.нэвтрэгчид саад хийсэн;
2.3.согтуугаар нэвтэрсэн, эсхүл хууль зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.17 дугаар зүйл. Цэргийн албаны тухай хууль зөрчих
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.18 дугаар зүйл. Цагдаагийн албаны тухай хууль зөрчих
1.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, эсхүл мөрдөн байцаах, эсхүл гүйцэтгэх ажлын үйл ажиллагаанд оролцсон, эсхүл улс төрийн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүн, хуулийн этгээд өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй, эсхүл шаардлагатай техникийн нөхцөл боломжоор хангаагүй, эсхүл дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага, алба хаагчид гаргаж өгөөгүй, эсхүл зориуд устгасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.19 дугаар зүйл. Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль зөрчих
1.Иргэн:
1.1.тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх;
1.2.тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх;
1.3.тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тооллогын мэдээллийг хуулиар хориглосон хугацаанд задруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.20 дугаар зүйл. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих
1.Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.21 дугаар зүйл. Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах
1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.22 дугаар зүйл. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих
1.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Сүм хийдээс:
2.1.төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн;
2.2.төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтад үл хамаарна.
15.23 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
1.1.хуульд заасан үүргээ биелүүлээгүй;
1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.25 дугаар зүйл. Статистикийн мэдээг мэдээлэх журам зөрчих
1.Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу мэдээлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Статистикийн мэдээг удаа дараа тасалж, хожимдуулсан, санаатайгаар буруу мэдээлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх замаар бизнесийн нэр хүндэд нөлөөлж болно.
15.26 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Архивын баримтад засвар тэмдэглэгээ хийсэн, бохирдуулсан, гэмтэл учруулсан, баримтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, үрэгдүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр баримтыг устгасан, хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл архивын баримтыг хадгалах, хамгаалах, ашиглах, төрийн архивт шилжүүлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.27 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
1.Эрх хасах ял шийтгүүлсэн этгээд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээд төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдүүлгийг зориуд худал мэдүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед:
3.1.шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн;
3.2.төлбөр төлөгчийн хөрөнгийн талаархи мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй;
3.3.тогтоосон хугацаанд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, эсхүл битүүмжилсэн тухай хариу мэдэгдээгүй;
3.4.битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан;
3.5.битүүмжилсэн, төлбөрт суутган авахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн заасан этгээдэд шилжүүлээгүй;
3.6.гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэхтэй холбогдсон гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, тухайн гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох тухай шийдвэрийг биелүүлээгүй;
3.7.хуульд заасны дагуу битүүмжилсэн, хураан авсан, худалдан борлуулахаар шийдвэрлэсэн хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй;
3.8.төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох үүргээ биелүүлээгүй;
3.9.нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гаргасан зөрчлийг нуун дарагдуулсан, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн;
3.10.эрх хасах ял, шийтгэл, эрх хасах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
3.11.хоригдлыг хөдөлмөрлүүлэх хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.12.хоригдолд хууль, хорих ангийн дотоод журмаар хориглосон зүйлийг дамжуулсан;
3.13.хоригдлыг чөлөөгөөр авч явахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
3.14.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн эрүүл мэндийн байдлын талаар худал лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт гаргасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.28 дугаар зүйл. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгавар, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.29 дугаар зүйл. Өмгөөллийн тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Гадаад улсын өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 30.2-т заасан журмыг зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Өмгөөллийн нууцыг хадгалах үүрэгтэй этгээд уг нууцыг задруулсан, эсхүл, үрэгдүүлсэн, эсхүл хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын тулд ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.30 дугаар зүйл. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөрчсөн хүнээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нь нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч болсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.31 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих
/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын Засгийн газрын албан ёсны нэр, бэлгэдлийг хэрэглэж худал мэдээлэл тараасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.32 дугаар зүйл. Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Шүүхийн сахилгын хорооны хуралдааны дэг, журмыг зөрчсөн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, шаардсан мэдээлэл, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Шүүхийн сахилгын хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн, заавар өгсөн, үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Сахилгын хэргийн мэдээлэл, нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.33 дугаар зүйл. Парламентыг үл хүндэтгэх /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
1.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголын дэг, журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
2.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл гэрч, шинжээч мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан эсхүл тусгай шалгалтад саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.Шинжээч Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
5.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.Энэ зүйлийн 1-5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаан, сонсголд оролцсон этгээд дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.34 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Албаны нууцаас бусад хязгаарлалттай мэдээллийг хууль бусаар ашигласан, задруулсан нь гэмт хэргийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь хуульд нээлттэй байлгахаар заасан мэдээллийг нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.35 дугаар зүйл. Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод тогтоосон журам зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.1.объектод зориулалтын бус газраар нэвтрэхийг оролдсон, нэвтэрсэн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.2.объектод зөрчилтэй нэвтрэх бичиг баримтаар нэвтрэхийг оролдсон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.3.объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчаас бусад этгээд зэвсэгтэй нэвтрэхийг завдсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектын нутаг дэвсгэрт: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.1.нэвтрэх эрх бүхий хүнд саад хийсэн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.2.агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
15.36 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг гуйвуулан, ташаа байдлаар бусдад түгээсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ
16.1 дугаар зүйл. Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих
1.Монгол Улсын:
1.1.хилийн болон хил орчмын дэглэм;
1.2.хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын:
1.1.бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн;
1.2.нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн;
1.3.нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн;
1.4.нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн;
1.5.ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
1.6.хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад:
3.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
3.2.оршин суух хугацааг хэтрүүлсэн;
3.3.визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна.
4.Уригч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад:
4.1.хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй;
4.2.оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн;
4.3.визийн байх хугацааг хэтрүүлсэн бол гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.3 дугаар зүйл. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль зөрчих
Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр: 1.1.зорчих, цагаачлах зөвшөөрөл олгох; 1.2.зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16.4 дугаар зүйл. Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих
1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
УЛС ТӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ЗӨРЧИЛ
/Энэ бүлгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.1 дугаар зүйл. Сонгуулийн хуулийг зөрчих
Энэ зүйлийг 2024-06-05-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Сонгуулийн ажилд туслалцаа үзүүлэх, эсхүл сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг олшруулсан, эсхүл тараасан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж талбай, орчныг бохирдуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.Намын далбаа, уриа, таних тэмдгийг байрлуулахыг хориглосон газарт байрлуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан, эсхүл бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаагаагүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор:
16.1.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн;
16.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн;
16.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан;
16.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн;
16.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн, эсхүл тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан;
16.7.харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад:
18.1.хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан;
18.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн;
18.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан;
18.4.нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан;
18.5.хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашигласан;
18.6.чанга яригч ашиглан оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан;
18.7.аливаа шашны зан үйл ашигласан, түүнийг зохион байгуулсан, оролцсон, ивээн тэтгэсэн, шашны холбогдолтой эд зүйл тараасан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргасан, эсхүл гаргахгүй байхаар амлалт авсан, гэрээ байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.Хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж нам, эвсэлд, эсхүл нэр дэвшигчид хандив өгсөн, эсхүл тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23.Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
24.Мөнгөн бус хандив өгөх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26.Сонгуулийн зардлын данс байршуулсан банк сонгуулийн санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор нам, эвсэл, нэр дэвшигчийн дансны гүйлгээний мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27.Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28.Сонгуулийн хуульд заасан итгэмжилсэн иргэн хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлсэн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
29.Нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан итгэмжилсэн иргэний үүргийг гүйцэтгэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30.Сонгогч нь:
30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
31.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд болон ажиглагч нь сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
33.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
34.Санал авах өдөр:
34.1.согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан;
34.2.олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан;
34.3.гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дамжуулахад саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй хүн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан Сонгуулийн хууль гэдэгт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ойлгоно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
38.Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
39.Нэгээс илүү сувагтай радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нэгээс илүү сувгаар нэвтрүүлсэн бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.2 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн хөрөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн бус хөрөнгө, эсхүл үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Намын хяналтын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Нам хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэсэн бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 26.1-д заасан орлогыг банкны нэг дансаар хүлээн аваагүй бол тухайн орлогын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Нам нь иргэний болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.Нам нь нэг жилд нэг иргэн, хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол тухайн хандивын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.Намаас бусад хуулийн этгээд нам гэсэн оноосон нэр хэрэглэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
БУСАД ЗҮЙЛ
/Энэ бүлгийн дугаарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
/Энэ зүйлийн дугаарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ