ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

Эрүү, зөрчил · 264 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/5 (6.21–10.16-р зүйл) · legalinfo.mn ↗

6.21 дугаар зүйл. Гүтгэх

Энэ зүйлийг 2020-01-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.22 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх

1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Тайлбар:-Энэ зүйлд заасан “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно. /Энэ тайлбарыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.23 дугаар зүйл. Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.24 дугаар зүйл. Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.25 дугаар зүйл. Баяжуулсан хүнсний тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь:

1.1.бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ үндэсний стандартыг мөрдөөгүй, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, эсхүл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон баяжуулагч бэлдмэлээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулаагүй;

1.2.албан журмаар баяжуулах хүнсийг баяжуулалгүй үйлдвэрлэсэн;

1.3.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Баяжуулсан хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээллийг мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Баяжуулагч бэлдмэл импортлогч нь:

3.1.баяжуулагч бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх тээвэрлэлт, хадгалалтын горимыг мөрдөөгүй;

3.2.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад зааснаас өөр найрлага бүхий баяжуулагч бэлдмэл импортолсон;

3.3.гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээгүй баяжуулагч бэлдмэл импортолсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Баяжуулсан хүнс импортлогч нь албан журмаар баяжуулах хүнсний стандартын шаардлага хангаагүй, эсхүл тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулсан хүнс импортолсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.26 дугаар зүйл. Бэлгийн дарамт учруулах

1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.27 дугаар зүйл. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчиж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.28 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан, хэрэглүүлсэн бол дасгалжуулагч, эмч, дэвжээ, галын тэргүүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Бөх, сурын харваач допинг хэрэглэсэн бол тухайн бөх, сурын харваачийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хурдан морины уралдаанд уралдаанч хүүхдэд болон бусад хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйл хэрэглүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаагүй морийг бүртгүүлсэн бол уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.29 дугаар зүйл. Оршуулгын үйл ажиллагааны журам зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.30 дугаар зүйл. Нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль‍, дүрэм, журам зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Нийслэл хот, түүний дагуул хотын дүрэм зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Авто зогсоолын нэгдсэн удирдлагын цахим системд холбогдоогүй, стандартын шаардлага хангаагүй авто зогсоол ажиллуулсан бол зөрчлийг арилгуулж, хууль зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.31 дугаар зүйл. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Иргэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хуулийн этгээд нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл тараасан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

7.1 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих

1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.2 дугаар зүйл. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих

1.Хуульд заасан:

1.1.хөрс хамгаалах;

1.2.цөлжилтөөс сэргийлэх;

1.3.цөлжилттэй тэмцэх арга хэмжээний тухай журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.3 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих

1.Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.4 дугаар зүйл. Агаарын тухай хууль зөрчих

1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:

1.1.тогтоосон хугацаанд мэдээлээгүй;

1.2.зориуд буруу мэдээлсэн;

1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, эсхүл хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Агаар хамгаалах талаар тавигдах шаардлага хангаагүй:

3.1.барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан;

3.2.техник, технологи нэвтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хүн амын оршин суугаа орчны агаарыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Агаарын чанарыг сайжруулах бүсэд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.5 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих

1.Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээг:

2.1.нуун дарагдуулсан;

2.2.худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих

1.Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг:

1.1.ашигласан;

1.2.барьсан;

1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Амьтныг ашиглах, барих, агнах зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан, өсгөж үржүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Амьтны хүрээлэн ажиллуулахад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.7 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль зөрчих

1.3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:

1.1.байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;

1.2.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хууль бусаар бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, эсхүл мал бэлчээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.8 дугаар зүйл. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Ургамлын хөнөөлт организмтай тэмцэх технологи зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Ургамал хамгаалах бүтээгдэхүүн: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.үйлдвэрлэх;

3.2.хадгалах;

3.3.тээвэрлэх;

3.4.худалдаалах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.5.хэрэглэх заавар, технологи, стандартыг зөрчсөн, эсхүл зориулалтын бусаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Ашиглаж, эзэмшиж байгаа, өмчилсөн газарт нь ургамлын хөнөөлт организм илэрвэл өөр газарт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах, холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг тээвэрлэх, борлуулахдаа тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ аваагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.9 дугаар зүйл. Ойн тухай хууль зөрчих

1.3өвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойг:

2.1.түймэр;

2.2.хөнөөлт шавж;

2.3.өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Түймрийн аюултай үед:

8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;

8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;

8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;

8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.10 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай хууль зөрчих

1.Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан, эсхүл газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, эсхүл гэмтээсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Газрын хэвлийг:

4.1.ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй;

4.2.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг зохих байгууллагад мэдэгдээгүй;

4.3.ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу, шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг улсад тушаах хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй;

4.4.ашиглах үед түүнийг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн:

5.1.зураг төсөл зохиох;

5.2.тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар хуульд заасан шаардлагыг зөрчсөн хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь сорчлон олборлосон, эсхүл ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.11 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хууль зөрчих

Энэ зүйлийг 2020-01-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:

2.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй;

2.2.хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.3.тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, эсхүл бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг:

7.1.олборлосон;

7.2.худалдсан;

7.3.худалдан авсан;

7.4.тээвэрлэсэн;

7.5.хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.12 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих

1.Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:

1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн;

1.2.түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан;

1.3.ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох ба энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд гаргана.

7.13 дугаар зүйл. Газрын тосны тухай хууль зөрчих

Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаагүй этгээд эрлийн ажил хийсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, эсхүл олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлан, холбогдох баримт бичгийн хувийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн хугацаанд олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа:

9.1.өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжид давуу эрх олгох;

9.2.хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх ба уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах;

9.3.үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилтныг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;

9.4.ижил төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч гадаад, дотоодын ажилтны цалин, урамшууллыг тэгш тогтоох, ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

9.5.төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, ашиглалттай холбогдсон анхдагч, үр дүнгийн тайлан, материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зөрчсөн бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг үрэгдүүлсэн, эсхүл устгасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, эсхүл шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа:

13.1.зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

13.2.хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

13.3.химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Гэрээлэгч хуульд заасан хугацаанд хөтөлбөр, төсвөө батлуулаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Гэрээнд заасан хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Гэрээлэгч:

16.1.байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх;

16.2.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын 3 хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны 1 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах;

16.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу бүрэн хийж дуусгах;

16.4.хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах ажлын зардлыг гаргах;

16.5.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохдоо тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгж үнийн мэдээлэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж байгуулах барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

16.6.газрын тосны нөөцийн хөдөлгөөний тооцоог жил бүр гаргаж төрийн захиргааны байгууллагаар хянуулах;

16.7.үйл ажиллагааных нь явцад түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож холбогдох байгууллагад даруй мэдэгдэх;

16.8.ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах;

16.9.орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах;

16.10.газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байгаль орчин, нөхөн сэргээлт, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байх;

16.11.техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, эсхүл шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.14 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих

1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын тосны бүтээгдэхүүнийг:

2.1.импортлох;

2.2.үйлдвэрлэх;

2.3.худалдах;

2.4.тээвэрлэх;

2.5.хадгалах техник, технологи болон аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөлгүйгээр:

3.1.газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;

3.2.бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хийг импортолсон;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.3.жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно.

7.15 дугаар зүйл. Усны тухай хууль зөрчих

1.Хуульд заасны дагуу:

1.1.усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан;

1.2.цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан;

1.3.ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

1.4.ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй;

1.5.усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;

1.6.ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасан:

5.1.усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүс тогтоох шаардлага биелүүлэх;

5.2.усны тоо бүртгэл, эрэл, хайгуул, судалгааны тайлан, хяналт- шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалтын бүртгэл, хаягдал усны бүртгэлийг хугацаанд нь явуулах;

5.3.тайлан, мэдээг гаргаж өгөх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Рашааныг:

7.1.гэрээ, эсхүл зөвшөөрөлгүй ашигласан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.2.горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан;

7.3.зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх" гэснийг "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.16 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих

Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Ус бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.17 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах

1.Тусгай хамгаалалттай газар нутагт:

1.1.хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн;

1.2.менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.18 дугаар зүйл. Генетик нөөцийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

1.Хуульд заасныг зөрчиж: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бусдад дамжуулсан, худалдсан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Хуульд заасан: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.1.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ зөвшөөрөл авах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.2.генетик нөөцийг хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг генийн санд хадгалуулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Хуульд заасан: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглаж байгаа тухай ажлын тайлан, мэдээгээ хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журмыг сахин мөрдөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.4.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, мэдээллийн нууцыг хадгалах, генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг сахин мөрдөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хуульд заасныг зөрчиж: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.генетик нөөц ашигласны төлбөр, мөнгөн болон мөнгөн бус үр шимийг төлөөгүй; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.генетик нөөцийг ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо мэдүүлээгүй, тоо хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдүүлсэн; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.3.үр шимийн гэрээнд заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.19 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэхээс бусад үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан хугацаанд нохой, муур тус бүрд бичил чип суулгуулж, бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Асран хамгаалагч нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр нохой, муур үржүүлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтныг худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Гэрийн тэжээвэр амьтныг үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, гэрийн тэжээвэр амьтны гаралтай түүхий эдийг ашиг олох зорилгоор боловсруулсан, худалдсан, худалдан авсан, гэрийн тэжээвэр амьтныг сугалаа, шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

НИЙТИЙН ӨМЧ, ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

8.1 дугаар зүйл. Газрын тухай хууль зөрчих

1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журам зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Хуульд заасан гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулахаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, барьцаалсан, эсхүл 183 хоногоос дээш хугацаагаар бусдад ашиглуулах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Хуульд заасныг зөрчиж:

9.1.газар эзэмшигч, ашиглагч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах шаардлагыг биелүүлээгүй;

9.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, эсхүл шинэ технологи нэвтрүүлэх, эсхүл Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй;

9.3.иргэн, хуулийн этгээд нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, эсхүл тоног төхөөрөмж байршуулах, эсхүл үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой, бусад бодисыг газрын доор хадгалах, эсхүл булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр гүйцэтгэсэн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.газрыг бохирдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Хуульд заасныг зөрчиж:

10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан;

10.2.улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан;

10.3.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэхээр зааснаас бусад газарт газар эзэмшсэн;

10.4.газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд газрыг нөхөн сэргээгээгүй, сайжруулаагүй;

10.5.хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Газрын тухай хуульд заасныг зөрчиж:

11.1.албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэсэн;

11.2.газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулсан, эсхүл бусад хэлний дуудлагаар галиглан бичсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах болон эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих

1.Газар өмчлөх эрх бүхий иргэн хуульд заасан үүрэг, эсхүл хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тогтоосон цэгт байрлуулсан заагийн цэг, геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах, эсхүл газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх, эсхүл өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлсөлсөн, дамжуулан түрээсэлсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.3 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хамтын удирдлагын байгууллага батлагдсан төлбөрийн хэмжээнээс илүү хэмжээгээр төлбөр хураан авсан, батлагдсан төлбөр дээр нэмэлт төлбөр ногдуулсан, хуульд заасан тайлан, мэдээг зохих хугацаанд ирүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаагаа ашгийн төлөө болгож өөрчилсөн, хууль болон хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг үл харгалзан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.4 дугаар зүйл. Патентын тухай хууль зөрчих

1.Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.5 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих

1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.6 дугаар зүйл. Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

8.7 дугаар зүйл. Хөрөнгө завших

1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

8.8 дугаар зүйл. Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.9 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

9.1 дугаар зүйл. Боловсролын тухай хууль зөрчих

1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтанд бие дааж сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориуд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хууль зөрчих

1.Бага, дунд боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.3 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хууль зөрчих

1.Их сургууль, дээд сургууль, коллежийн үндсэн сургалтын хичээлийн жилийн эхлэх хугацааг дээд боловсролын сургалтын тухайн байгууллага тогтоогоогүй, эсхүл хичээлийн жил нь улиралд хуваагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Их сургууль, дээд сургууль, коллеж нь статистикийн, эсхүл бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгөөгүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөлд заагдсан нөхцөл, орчныг бүрдүүлэлгүй сургалт явуулсан бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.4 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих

1.Санхүүжилт, санхүүгийн дэмжлэг, хандивын талаархи нягтлан бодох, санхүүгийн бүртгэлээ зохих ёсоор хөтлөөгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Санхүүгийн дэмжлэг олгох нөхцөл, болзлын талаар суралцагчид мэдээлэл, зөвлөгөө өгөөгүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Дээд боловсролын сургалтын байгууллагын:

3.1.үйл ажиллагаа нь хаалттай;

3.2.хөрөнгө орлого, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй;

3.3.үйл ажиллагаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авсан, тэдний үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн, хувьцааг нь худалдан авсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Дээд боловсролын байгууллага сургалтын дүнг засаж сургалтын зээл, суралцагчийн тэтгэлэг авсан, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт эдэлсэн, холбогдох мэдээ тайлан, мэдээллийг удаа дараа буруу гарган ирүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Улсын төсвөөс санхүүжилт, санхүүгийн дэмжлэг авсан дээд боловсролын сургалтын байгууллага жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэж, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.5 дугаар зүйл. Номын сангийн тухай хууль зөрчих

1.Номын сангийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн, эсхүл номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.6 дугаар зүйл. Соёлын тухай хууль зөрчих

/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашигласан, эсхүл эзэмшсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Музей, орон нутгийн номын сан болон орон нутаг судлах танхимын мэдээллийн үйлчилгээнд 16 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр хамруулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгад эзлэх үндэсний болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг баримтлаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл авалгүй, даатгалд даатгуулалгүйгээр соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.7 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

1.Хуульд заасны дагуу:

1.1.соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлээгүй, эсхүл уг сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдал, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй байх шаардлагыг хангаагүй;

1.2.соёлын өвийг хуульд заасан хугацаанд бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй;

1.3.соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл журмыг зөрчсөн; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Соёлын өвийн судалгаа, шинжилгээ хийхдээ язгуур шинж, унаган төрх байдал, хүрээлэн байгаа орчны зохиомжийг эвдэж хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавихгүйгээр худалдсан, эсхүл гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлсэн, эсхүл зуучилсан бол уг дурсгалт зүйлийг хураан авч улсын орлого болгон хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Соёлын биет өвийг сэргээн засварлах хуулиар тогтоосон журам, эсхүл стандартыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хуулиар тогтоосон хориглолт, журам, стандартыг зөрчсөн, эсхүл анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, эсхүл зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд байрлуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг эвдэж устгасан, эсхүл дурсгал дээр ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад хэрэгслийг байрлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Соёлын өвийн, эсхүл түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад илэрсэн соёлын биет өвийг хамгаалах, мэдээлэх арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Нийтийн өмчийн соёлын биет өвийг зөвшөөрөлгүй хувилан олшруулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ:

10.1.геологийн ховор илэрц, эрдэсжилтийн онцгой тогтоц, усны эх, рашаан, булаг, бүрд зэрэг байгалийн унаган тогтоц, эмзэг хэсгийг гэмтээсэн;

10.2.тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн;

10.3.судалгааны үр дүнд хохирол учруулж болзошгүй техник, тоног төхөөрөмж ашигласан;

10.4.малтлага, судалгааны явцад үүссэн нүх, хонхор болон хүрээлэн байгаа орчны үзэмжийг эвдсэн элс, шороо, чулуун овоолго үлдээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээсэн, олдворыг стандартын шаардлага хангаагүй өрөө тасалгаа, орчинд хадгалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын болон орчны бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи, археологийн олдвор, дурсгалаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэн гаргасан, эсхүл музей байгуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.8 дугаар зүйл. Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих

1.Хуульд заасныг зөрчиж:

1.1.хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх;

1.2.мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах зарчмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулахыг хориглосон хориглолтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасныг зөрчиж зээл авсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.9 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль зөрчих

1.Хүн, мал, амьтан, байгаль орчинд хортой судалгаа явуулсан, эсхүл эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрснийг мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй, эсхүл ажлаа зогсоогоогүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан:

2.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд хүргүүлж хадгалуулаагүй;

2.2.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиа­лагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гадаад, дотоодын байгуул­лага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.10 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль зөрчих

1.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалт, эсхүл журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Монгол хэлний тухай хуулиар тогтоосон:

2.1.хот, суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичих;

2.2.хуульд тусгайлан заасан суралцагчдад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан ёсны хэлний мэдлэгийг эзэмшүүлэх;

2.3.хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх иргэдэд үндэсний, төрийн албан ёсны хэлийг зааж сургахад дэмжлэг үзүүлэх;

2.4.төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримтлах тухай журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.11 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын стандартыг мөрдөөгүй, эсхүл эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэлгүй сургалт явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.12 дугаар зүйл. Музейн тухай хууль зөрчих /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

3.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын захирлыг томилох эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шаардлага хангаагүй албан тушаалтныг томилсон бол тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Музейн ерөнхий бүртгэл болон сан хөмрөгийн дэлгэрэнгүй бүртгэлийг музейгээс өөр газарт хадгалсан, музейн захирлын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулсан, засварласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гарал үүсэл нь тодорхойгүй соёлын үнэт зүйлийг музейн сан хөмрөгт авсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

9.13 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих тухай хууль зөрчих

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийх зөвшөөрөл авахгүйгээр зураг авалт хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр өдрийн буюу 06.00-22.00 цагт нэвтрүүлсэн, эсхүл кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлсэн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.14 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг зөрчих /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжлэгийн тайлангаа хугацаанд нь гаргаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбогдсон журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуугаас гурван зуун нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянгаас дөрвөн мянган нэгж хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

10.1 дугаар зүйл. Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

1.Зар сурталчилгааны тухай хуульд заасан:

1.1.зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн;

1.2.интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй;

1.3.хуулиар түгээхээр тусгайлан заасан сэрэмжлүүлгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хуульд заасны дагуу:

2.1.зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдээгүй;

2.2.зар сурталчилгаанд хүн, түүний нэр, алдар хүнд, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь эшлэл татах, бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй;

2.3.нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч:

3.1.зар сурталчилгааны материал, тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй;

3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа бүтээх, түгээх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих

1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж:

1.1.үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;

1.2.бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох;

1.3.бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангаагүй бараа борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчийн эрх ашигт хохирол учирсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3 дугаар зүйл. Хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах

1.Хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тохирлын тэмдэг заавал байх бараа, бүтээгдэхүүнийг ашиг олох зорилгоор:

1.1.улсын хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан;

1.2.үйлдвэрлэсэн;

1.3.хадгалсан;

1.4.тээвэрлэсэн;

1.5.борлуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.4 дугаар зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих

1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5 дугаар зүйл. Дампуурлын тухай хууль зөрчих

1.Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч, холбогдох бусад этгээд биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Шүүх дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл үүсгэх гэж байгааг мэдсээр байж тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, баримт бичгийг нуусан, эсхүл нуухад тусалсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийн тооллогын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.6 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль зөрчих

1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдээгүй, эсхүл хуульд заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй буюу хуурамч тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчин хөнгөлөлттэй зээл авсан, давхар батлан даалт гаргуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон, учруулсан хохирлыг гаргуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.7 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль зөрчих

1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:

1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;

1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах;

1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан:

2.1.эдийн засгийн болон технологийн үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах;

2.2.барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах;

2.3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;

2.4.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах гэрээ, хэлцэл (картель) нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:

4.1.өрсөлдөгчийн, эсхүл түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй, эсхүл гуйвуулсан мэдээ тараах;

4.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

4.3.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;

4.4.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

4.5.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;

4.6.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;

4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, даруй үнэн зөв гаргаж өгөөгүй, эсхүл түүнийг гэмтээсэн, устгасан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авсан аж ахуй эрхлэгч энэ тухайгаа өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл аж ахуй эрхлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг дэмжиж оролцсон, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаал хавсран ажилласан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 7, 8, 9 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулахад аж ахуй эрхлэгчийн өмнөх жилийн борлуулалтын орлогыг тооцох боломжгүй, эсхүл борлуулалт хийгдээгүй тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийг өөрийн хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ тайлбарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол хохирлын хэмжээг харгалзан энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг багасгаж болно.

-Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн бол энэ хуульд заасны дагуу оногдуулах шийтгэлийг 100 хүртэл хувиар, хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчид 50 хүртэл хувиар багасгаж болно.

-Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аж ахуй эрхлэгч тухайн зөрчлийн талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн, хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт материалаар хангах үүрэг хүлээсэн байх нөхцөлийг хангасан бол шийтгэлээс хөнгөлөх тухай шийдвэрийг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

10.8 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах

1.Аж ахуйн нэгж, байгууллага, банк, санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ, баримтыг хариуцсан ажилтан, албан тушаалтан, эсхүл хууль ёсны дагуу танилцсан этгээд, эсхүл уг мэдээ, баримтыг хууль бусаар олж авсан этгээд ашигласан, эсхүл бусдад тараасан, задруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.9 дугаар зүйл. Нөхөрлөлийн тухай хууль зөрчих

1.Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан, эсхүл дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэрээ, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчилсөн тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.10 дугаар зүйл. Хоршооны тухай хууль зөрчих

1.Хоршооны тухай хууль зөрчиж дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журам зөрчсөн, эсхүл дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.11 дугаар зүйл. Компанийн тухай хууль зөрчих

1.Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг:

1.1.нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах;

1.2.мэдээлэх;

1.3.тайлагнах;

1.4.мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Компанийн тухай хуульд заасныг зөрчиж:

2.1.охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах үүргээ биелүүлээгүй;

2.2.толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргах үүргээ биелүүлээгүй;

2.3.хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргасан;

2.4.зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасгасан, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад худалдсан;

2.5.компани нь тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дунджийн 25 хувиас хэтэрсэн үнэт цаасыг худалдан авсан;

2.6.компани өөрийн компанийн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед худалдан авсан;

2.7.хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь тухайн үеийн балансад тусгагдсан нийт гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүн, хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан тохиолдолд компани өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан;

2.8.компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 1-ээс дээш хувьтай тэнцэх бүхэл тооны хувьцааг нэгтгэсэн;

2.9.хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцсэн;

2.10.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулсан;

2.11.хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилсон;

2.12.компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүйн улмаас хойшлуулсан хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн;

2.13.хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхдээ саналын хуудас ашиглахгүйгээр санал хураалтыг явуулсан;

2.14.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсхүл ял шийтгэл эдэлж байгаа хүнийг компанийн эрх бүхий албан тушаалд ажиллуулсан;

2.15.хувьцаат компанийн дүрэмд аудитын байгууллагыг заавал ажиллуулахаар заагаагүй;

2.16.аудитын байгууллагын гаргасан дүгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хөлсний хэмжээ тогтоосон;

2.17.хуульд заасан баримт бичгийг хадгалах үүргээ биелүүлээгүй;

2.18.зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй, эсхүл хуульд зааснаас өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлсэн;

2.19.компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй;

2.20.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүргээ биелүүлээгүй;

2.21.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хөрвөх үнийг уг үнэт цаасыг гаргах өдрөөс өмнөх тухайн төрлийн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй;

2.22.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан авах опционд заасан хувьцааны үнийг опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хувьцаат компанийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас, хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хувьцаат компанийн хувьцааг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц, эсхүл түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Компанийн хувьцааг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсхүл компанийн хувьцааны тав, түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын 3 өдрийн дотор компанид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.12 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зөрчих

1.Хөдөлмөрийн хувийн бирж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн ажил хайгчдаас ажилд зуучлуулсан, оруулсан хүний тоогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тогтоосон тарифаар тооцож санхүүжилт олгох, хөдөлмөрийн хувийн бирж ажилд зуучлуулсан иргэнээс шууд, шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглох тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Ажил олгогч ажиллах хүч, ажлын байрны холбогдолтой мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэл, мэдээллийн сүлжээнд бүртгүүлэх, мэдээллээ байршуулах, мэдээлэлд оруулж байгаа өөрчлөлтийг тухай бүрд нь хийж байх үүргээ биелүүлээгүй, эсхүл ажлын байрныхаа талаархи мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, эсхүл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогч нь ажилтнуудыг олноор халах тухайгаа хуульд заасан журмын дагуу харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих

1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй бол төлбөрийг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Байгууллага нь:

3.1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаархи тайлан, мэдээг хуульд заасан журмын дагуу гаргаагүй;

3.2.цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаагүй;

3.3.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагад цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг албан ёсоор ирүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, арван найман насанд хүрээгүй хүнийг хөдөлмөр эрхлүүлэхээр зуучилсан;

5.2.химийн хортой, тэсрэх, эсхүл цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд зуучилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.14 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.15 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж:

1.1.сахин хангуулах үүргээ биелүүлээгүй;

1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, зуух, даралтат сав, шугам хоолой, өргөх зөөх механизмд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллаагүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг буруу тогтоосон бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.16 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хууль зөрчих

1.Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Насанд хүрээгүй хүнээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг шөнө, амралтын өдөр, эсхүл илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Ажил олгогч:

4.1.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хийх хэлэлцээнд оролцохоос зайлсхийсэн, эсхүл хугацаанд нь эхлүүлээгүй;

4.2.хамтын маргааныг зуучлагч, эсхүл хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээс үндэслэлгүй татгалзсан;

4.3.хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.4.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан;

4.5.хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл ажлаас нь өөрчилсөн, эсхүл халсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаар талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс оролцсон, эсхүл хуульд заасан хязгаарлалтыг зөрчиж, ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ажил олгогчийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн:

8.1.иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй;

8.2.нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй;

8.4.нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.Ажил олгогч:

9.1.ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага үндсэн цалин, хөлс олгосон;

9.2.ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан;

9.3.ажилтны буруугүйгээс үүссэн сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Ажил олгогч нь ажилтны ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.