ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
Шүүх, хууль сахиулах, процесс · 220 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (132–7511-р зүйл) · legalinfo.mn ↗
132 дугаар зүйл. Гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
132.1.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.
132.2.Энэ хуулийн 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
132.3.Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
132.4.Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.
132.5.Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.
132.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ1
Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
133 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд
133.1.Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:
133.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;
133.1.2.хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;
133.1.3.сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;
133.1.4.хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;
133.1.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;
133.1.6.эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх;
133.1.7.иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох;
133.1.8.иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх;
/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
133.1.9.нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах;
133.1.10.хуулийн этгээдийг дампуурсанд тооцох.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
134 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх
134.1.Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.
134.2.Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ.
134.3.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно.
135 дугаар зүйл. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
135.1.Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.
135.2.Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно:
135.2.1.садан, төрлийн холбоо;
135.2.2.бусдын асрамжинд байгаа эсэх;
135.2.3.төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал;
135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх;
135.2.5.осол гэмтэл гарсан эсэх;
135.2.6.хүний ажиллаж байсан байдал;
135.2.7.хүүхдийн эцэг, эхийг тогтоох;
135.2.8.хүүхдээ тэжээн тэтгэх;
135.2.9.тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоох;
135.2.10.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох;
135.2.11.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах;
135.2.12.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх;
135.2.13.нас тогтоох;
135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал.
135.3.Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ.
136 дугаар зүйл. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргах
136.1.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.
136.2.Хорих ял эдэлж байгаа хүн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.
136.3.Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.
136.4.Энэ хуулийн 136.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.
136.5.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэг зорилготой хоорондоо холбоотой хэд хэдэн хүсэлтийг шүүх нэгтгэж болно.
136.6.Хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана.
137 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргах
137.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана.
137.2.Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, нотлох баримтыг хавсаргана.
138 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа
138.1.Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана.
138.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.
139 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх
139.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.
139.2.Шүүх иргэнийг сураггүй алга болсонд тооцож шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.
139.3.Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.
140 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
140.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
140.2.Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.
141 дугаар зүйл. Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах
141.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
141.2.Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.
141.3.Хүсэлтэд сэтгэцийн өвчний буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.
142 дугаар зүйл. Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх
142.1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.
142.2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.
142.3.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгч, харгалзан дэмжвэл буюу асран хамгаалбал зохих этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.
143 дугаар зүйл. Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай шийдвэр
143.1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно.
143.2.Хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг иргэн, түүний харгалзан дэмжигч,асран хамгаалагч, түүнчлэн энэ хуулийн 141.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.
143.3.Энэ хуулийн 141.2-т заасан шийдвэр гарсны дараа уг хүнд тогтоосон харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргана.
144 дугаар зүйл. Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардал
144.1.Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.
144.2.Сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах буюу хасуулахын тулд энэ хуулийн 141.1-д заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.
145 дугаар зүйл. Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
145.1.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
145.2.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
145.3.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.
145.4.Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
145.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
145.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.
145.7.Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.
145.8.Үрчлүүлэгчид үрчлүүлэн авагчийн буруугаас гэм хор учирсан бол хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг үрчлэлтийг хүчингүй болгох хэрэгтэй нь хамт шийдвэрлэж болно.
146 дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах түүнийг хянан шийдвэрлэх
146.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
146.2.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
146.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
146.4.Шүүх хуралдаанд талуудыг оролцуулах ба тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
146.5.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
146.6.Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.
147 дугаар зүйл. Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах
147.1.Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.
147.2.Хүсэлтийг уг баримт бичгийг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.
147.3.Хүсэлтэд уг баримт бичгийг эзэмшиж байсан этгээд ямар эрхтэй болох тухайгаа үндэслэж, түүнийг нотлох баримтыг хавсаргана.
147.4.Хүсэлт гаргасан этгээд баримт бичиг эзэмшиж байгаа этгээдэд холбогдуулан энэ хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч тайлбарлаж өгнө.
148 дугаар зүйл. Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай хэрэг хянан шийдвэрлэх
148.1.Үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.
148.2.Энэ хуулийн 148.1-д заасан этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
148.3.Шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргана.
149 дугаар зүйл. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах
149.1.Эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний бүртгэлийн байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана.
149.2.Энэ хуулийн 149.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
149.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд ямар зүйл буруу бичигдсэн, уг асуудлыг эрхлэх ямар байгууллага залруулга хийхээс хэдийд татгалзсаныг бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
150 дугаар зүйл. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэрэг хянан шийдвэрлэх
150.1.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэргийг шүүх хүсэлт гаргагчид мэдэгдэж хянан шийдвэрлэнэ.
150.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.
150.3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шийдвэр гарсны дараа бүртгэлд зохих залруулга хийлгэхээр иргэний бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.
151 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх
151.1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн байвал хэргийн оролцогчийн хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачилгаар түүнийг бүрэн буюу зарим хэсгийг сэргээж болно.
152 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хүсэлт гаргах
152.1.Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд тус тус гаргана.
152.2.Хүсэлтэд хэрэг буюу шийдвэр гүйцэтгэлийн материалын талаар тодорхой дурдаж, тэдгээртэй холбогдолтой баримт бичиг буюу түүний хуулбарыг хавсаргана.
153 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх
153.1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ үрэгдсэн хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон баримт бичиг, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт мэдээллийг ашиглана. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэх шүүх уг хэргийн оролцогч, шаардлагатай бол хэргийг урьд хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон шийдвэр гүйцэтгэсэн этгээдээс гэрчийн хувиар мэдүүлэг авч болно.
153.2.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хангалтгүй байвал энэ тухай хүсэлтийг шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ийнхүү хэрэг хэрэгсэхгүй болгосон бол сонирхогч этгээд энэ хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл дахин гаргах эрхтэй.
154 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээхтэй холбогдсон зардал
154.1.Иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.
154.2.Энэ хуулийн 152.1-д заасан үндэслэлийг зориуд худал гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.
155 дугаар зүйл. Хариуцагчийг эрэн сурвалжлах
155.1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
155.2.Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
155.3.Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
155.4.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
156 дугаар зүйл. Шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг
Энэ зүйлийг 2007-08-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
156.1.Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ:
156.1.1.шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хууль, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
156.1.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
156.1.3.шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бусад гомдол.
156.2.Гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ.
157 дугаар зүйл. Гомдол гаргах
157.1.Энэ хуулийн 156.1-д заасан гомдлыг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана.
157.2.Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана.
157.3.Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ.
158 дугаар зүйл. Тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлэх
Энэ зүйлийг 2007-08-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
158.1.Шаардлагатай гэж үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.
/Дээрх 158 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
159 дугаар зүйл. Гомдлыг хэлэлцэх
159.1.Гомдлоор хэрэг хэлэлцэхдээ шүүх гомдол гаргагч болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
159.2.Гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гомдлыг буцаах тухай шүүгчийн захирамж гаргана. Шүүх хуралдаанд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.
159.3.Гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ.
159.4.Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно.
160 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр
160.1.Шүүх гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
160.1.1.хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах буюу зогсоохыг үүрэг болгох, шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох;
160.1.2.гомдлыг хэрэгсэхгүй болгох.
Арбитрын ажиллагаанд шүүх оролцох
161 дугаар зүйл. Давж заалдах гомдол гаргах
161.1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй.
161.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.
161.3.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
161.4.Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.
/Дээрх 161 дүгээр зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
162 дугаар зүйл. Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга
162.1.Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.
162.2.Давж заалдах гомдолд дараахь зүйлийг заана:
162.2.1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;
162.2.2.гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
162.2.3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
162.2.4.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
162.2.5.гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт.
162.3.Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
162.4.Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
163 дугаар зүйл. Давж заалдах гомдлыг хүлээн авах
163.1.Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.
163.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
163.3.Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
164 дугаар зүйл. Давж заалдах гомдлоос татгалзах
164.1.Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно.
164.2.Энэ хуулийн 164.1-д заасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.
164.3.Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
165 дугаар зүйл. Шүүх хуралдаанд биечлэн оролцох
165.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
165.2.Энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
166 дугаар зүйл. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх
166.1.Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
166.2.Давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
166.3.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална.
166.4.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.
166.5.Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
166.6.Шүүх хуралдаанд нотлох баримтын талаархи мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно.
167 дугаар зүйл. Шүүхийн магадлал
167.1.Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараахь байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана:
167.1.1.давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
167.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
167.2.Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.3.Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.6.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
168 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
168.1.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
168.1.1.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;
168.1.2.зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн;
168.1.3.хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн;
168.1.4.хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн;
168.1.5.шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан;
168.1.6.хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн;
168.1.7.энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
168.2.Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
168.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
169 дугаар зүйл. Хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах журам
169.1.Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтлана.
170 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах
Энэ зүйлийг 2007-08-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
170.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
170.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрлэж тогтоол гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
170.3.Энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1-65.1.3; 65.1.6-65.1.10 дахь заалт; 74, 75, 76 дугаар зүйл, 106. 5; 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй.
/Энэ хэсгийн зарим заалтыг Yндсэн хуулийн Цэцийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
170.4.Шүүх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулалгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
171 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх
171.1.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
171.1.1.тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
171.1.2.тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах;
171.1.3.тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох.
/Дээрх 171.1 дэх хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
171.2.Энэ хуулийн 171.1-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
172 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах
172.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:
172.2.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
172.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
172.2.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
172.3.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
172.4.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
173 дугаар зүйл. Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах
173.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 163.1-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
173.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
173.3.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
173.5.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
173.6.Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
173.7.Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
173.8.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
174 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа
174.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
175 дугаар зүйл. Хэргийн оролцогчид мэдэгдэх
Энэ зүйлийг 2007-08-03-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
175.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
175.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
175.3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
176 дугаар зүйл. Хяналтын шатны шүүх хуралдаан
176.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 114.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
176.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
176.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
176.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
176.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
176.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
176.4.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
176.5.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
176.6.Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Дээрх 176 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
177 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх
Энэ зүйлийг 2016-02-05-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
177.1.Улсын дээд шүүх энэ хуулийн 1761дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
177.2.Энэ хуулийн 177.1-д заасан шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
/Энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуульд 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
178 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоол
178.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
178.1.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 1761.2-т заасан дүгнэлтийг хангахгүй орхих;
178.1.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
178.1.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178.1.4.тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178.1.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
178.1.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.
178.2.Энэ хуулийн 178.1-д заасан шүүхийн тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
178.3.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол эцсийнх байна.
/Дээрх 178 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуульд 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
179 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл
179.1.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно:
179.1.1.шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;
179.1.2.шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
179.1.3.шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон.
180 дугаар зүйл. Шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргах
180.1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.
180.2.Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаархи баримтыг хавсаргана.
180.3.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээсээ татгалзвал түүнийг хүсэлт гаргаагүйд тооцно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
181 дугаар зүйл. Хүсэлтийг шийдвэрлэх
181.1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
181.2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
181.3.Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба ийнхүү хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй явдал хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй.
181.4.Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.
181.5.Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.
181.6.Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
182 дугаар зүйл. Биелэгдсэн шийдвэрийг цуцлах
182.1.Биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
183 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл
183.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон шүүхээр баталгаажуулсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна.
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
184 дугаар зүйл. Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
184.1.Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна.
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
184.2.Шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ харьяалах шүүхэд хүсэлт гаргана.
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
184.3.Цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
185 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
185.1.Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана:
185.1.1.төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан;
185.1.2.шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж шүүгч үзсэн.
185.2.Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.
186 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд гардуулах
186.1.Дараахь тохиолдолд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд олгож болно:
186.1.1.төлбөрийг улсын төсвийн орлогод оруулах;
186.1.2.төлбөр төлөгч, төлбөр авагчийн аль нэг нь өөр улс, аймаг, сум, дүүрэгт оршин суудаг бол төлбөр авагчийн хүсэлтээр;
186.1.3.бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх;
186.1.4.төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан.
186.2.Энэ хуулийн 186.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шууд олгосон тохиолдолд энэ тухай төлбөр авагчид мэдэгдэнэ.
186.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудастай хамт шүүхийн шийдвэр, битүүмжилсэн буюу хураасан эд хөрөнгийн тухай тэмдэглэл, иргэдийн хувийн хадгаламж, хуулийн этгээдийн харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт зэргийг хавсарган явуулна.
187 дугаар зүйл. Гүйцэтгэх хуудасны агуулга
Энэ зүйлийг 2017-06-09-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
187.1.Гүйцэтгэх хуудсанд дараахь зүйл заавал тусгагдсан байна:
187.1.1.гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр;
187.1.2.шийдвэр гаргасан огноо, шийдвэрийн дугаар;
187.1.3.ямар хэргийн шийдвэрийг үндэслэж гүйцэтгэх хуудас олгож байгаа;
187.1.4.гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон огноо;
187.1.5.төлбөр төлөгч, төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, ажлын болон гэрийн хаяг, утасны дугаар /хуулийн этгээдийн нэр, оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг/;
187.1.6.шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгчийн биеийн зураг, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар.
187.2.Гүйцэтгэх хуудас нь төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас байна.
187.3.Гүйцэтгэх хуудсанд шүүгч гарын үсэг зурж, тамга дарна.
/Энэ зүйлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
188 дугаар зүйл. Гүйцэтгэх хуудсыг дахин олгох, түүнийг үрэгдүүлсний хариуцлага
188.1.Гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн тохиолдолд шүүгчийн захирамжаар өмнөх гүйцэтгэх хуудсыг хүчингүйд тооцож, дахин гүйцэтгэх хуудас олгож болно.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
188.2.Гүйцэтгэх хуудсыг дахин олгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
188.3.Гүйцэтгэх хуудсыг дахин олгохдоо урьд гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэн олгоно.
188.4.Гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ
Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
189 дугаар зүйл. Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал
189.1.Монгол Улсын шүүхээр гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнтэй холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тэдгээр нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй байна.
189.2.Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:
189.2.1.нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг;
189.2.2.нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргасан ба тэдгээрийн аль нэг нь Монгол Улсад байнга оршин суудаг;
189.2.3.гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэл гаргасан ба тухайн үүргийг Монгол Улсад гүйцэтгэх ёстой байсан;
189.2.4.бусдад гэм хор учруулсны улмаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн этгээдэд хохирол учруулсан;
189.2.5.хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх салбар буюу төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны улмаас маргаан үүссэн;
189.2.6.Монгол Улсын иргэн буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн эцэг тогтоох ба тэтгэмж төлөхтэй холбогдсон нэхэмжлэл гаргасан;
189.2.7.нэхэмжлэлийн зүйл нь өв залгамжлах эрх, өв залгамжлуулагчаас эд хөрөнгийг хуваах, гэрээслэл, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бөгөөд өв залгамжлуулагч нас барахаасаа өмнө Монгол Улсад амьдардаг буюу оршин суудаг байсан, эсхүл тухайн өв хөрөнгө Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа.
190 дугаар зүйл. Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн онцгой харьяалал
190.1.Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн онцгой харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:
190.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан;
190.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байршилтай хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах буюу тухайн хуулийн этгээдийн болон түүний салбар, төлөөлөгчийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой үүссэн маргаан;
190.1.3.Монгол Улсын шүүх буюу бусад эрх бүхий байгууллагын бүртгэл хүчин төгөлдөр эсэх талаархи маргаан;
190.1.4.Монгол Улсын эрх бүхий байгууллага патент, барааны тэмдэг болон бусад оюуны өмчтэй холбоотой эрхийг бүртгэсэн, бүртгэхээр өргөдлийг хүлээн авсантай холбоотой маргаан;
190.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга хэмжээ авсан буюу холбогдох этгээд ийм арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргасан бол.
191 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах
191.1.Монгол Улсын шүүх дараахь тохиолдолд иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлана:
191.1.1.сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд Монгол Улсын харьяат иргэн байсан;
191.1.2.сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан.
192 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэргийн харьяалал
192.1.Монгол Улсын шүүх дараахь тохиолдолд иргэний гэр бүлийн холбогдолтой хэргийг өөрийн харьяалалд авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна:
192.1.1.гэрлэгчдийн аль нэг нь Монгол Улсын харьяат иргэн буюу гэрлэх үедээ Монгол Улсын харьяат байсан;
192.1.2.гэрлэгчдийн хариуцагч тал гадаадын иргэн, харьяалалгүй хүн боловч Монгол Улсад байнга оршин суудаг;
192.1.3.эцэг, эх, хүүхдийн хоорондох харилцааг тогтоох, эцэг, эх байх эрхийг хасахтай холбоотой маргаан үүссэн тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчийн аль нэг нь Монгол Улсын харьяат, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд;
192.1.4.хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авахад үрчлэн авагч буюу үрчлэгдэж буй хүүхэд Монгол Улсын харьяат, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд.
192.2.Энэ хуулийн 192.1-д заасан гэр бүлийн холбогдолтой маргаан гэдэгт гэрлэлт цуцлах, хүчингүйд тооцох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэр бүлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох, гэрлэлтийг сэргээх, эцэг, эхийг тогтоох, хүүхэд үрчлэх зэрэг асуудал хамаарна.
193 дугаар зүйл. Монгол Улсын шүүхэд үл хамаарах эрх
193.1.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлдэг иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд сайн дураар зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдахгүй.
193.2.Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар Монгол Улсад зочилж байгаа гадаад улсын төлөөлөгч, дагалдан яваа бусад хүмүүс Монгол Улсын шүүхэд үл харьяалагдана.
194 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
194.1.Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.
Бусад зүйл
195 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
195.1.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
195.2.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг тухайн шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
741 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаа
741.1.Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана.
741.2.Энэ хуулийн 741.1-д заасны дагуу шилжүүлсэн нэхэмжлэлд тухайн шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулна.
741.3.Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсны дараа эвлэрлийн гэрээг шүүгчид хүргүүлнэ.
741.4.Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
741.5.Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж гаргана.
741.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана.
741.7.Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-т заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана.
741.8.Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж энэ хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Энэ захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэнэ.
741.9.Эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
741.10.Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
741.11.Энэ хуулийн 741.7-д заасан үндэслэлээр татгалзсан захирамж гаргасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулахад саад болохгүй.
741.12.Талууд хамтдаа, эсхүл аль нэг нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд энэ хуулийн 741.6, 741.10-т зааснаас бусад заалт нэг адил хамаарна.
/Дээрх 741дүгээр зүйлийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
751 дугаар зүйл. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.1.Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.1.1.бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.1.2.дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.1.3.хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.1.4.бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.2.Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.2.2.энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.2.3.ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.3.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.4.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
751.5.Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
752 дугаар зүйл. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зарчим, хугацаа /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
752.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
752.2.Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
752.3.Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
752.4.Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
753 дугаар зүйл. Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
753.1.Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
753.2.Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
753.3.Нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
753.4.Энэ хуулийн 7.5, 7.6-д заасан, шүүхэд ирүүлсэн болон шүүхийн бэлтгэсэн цахим баримтыг шүүх хэвлэмэл байдлаар хадгална. Цахим баримтаас цаасан хавтаст хэргийг үүсгэхдээ баримт бичгийг шүүхэд ирүүлсэн, хэвлэсэн огноо, хэвлэсэн ажилтны талаарх мэдээллийг тухайн ажилтны тоон гарын үсгээр баталгаажуулан хавсаргана. Цахим баримт нь шүүхийн цахим мэдээллийн санд бичлэг хэлбэрээр байршсан, мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдсан бол тухайн байдлаар нь хэрэгт хавсаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
753.5.Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цахим хэлбэрээр эрхлэн хөтөлж болно. Цаасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх цахим ажиллагаанд тавигдах техникийн шаардлагад нийцүүлэн хөрвүүлнэ. Цаасан баримтыг хөрвүүлсэн огноо, ажилтны талаарх мэдээллийг хавсаргаж, хөрвүүлсэн ажилтан тоон гарын үсгээ зурсан байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
754 дугаар зүйл. Мэдэгдэх хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн ./
754.2.Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
754.3.Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
754.4.Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
755 дугаар зүйл. Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, гуравдагч этгээд оролцох /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн /
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
755.2.Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн ./
755.3.Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 73, 751 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
755.4.Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
755.5.Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
755.6.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн../
756 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ./
756.1.Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
756.2.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч, шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн /
756.4.Хэргийн оролцогч цахим баримтыг шүүхийн мэдээллийн системийн техникийн шаардлагыг хангуулан дараах аргаар шүүхэд гаргаж болно: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
756.4.1.шүүхийн мэдээллийн системд өөрийн эрхээр нэвтрэн байршуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
756.4.2.хэргийн оролцогч шүүхтэй харилцахаар сонгосон цахим шуудангийн хаяг. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
757 дугаар зүйл. Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн ./
757.1.1.нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
757.1.2.тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
757.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
757.3.Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон тов ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчинтэй хэвээр байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
757.4.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
758 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх /Энэ зүйлийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн /
759 дугаар зүйл. Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ./
759.1.Энэ хуулийн 757.1-д зааснаас бусад тохиолдолд шүүх энэ хуулийн 751.1, 751.2-т заасан хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
759.2.Энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдана. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
759.3.Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
759.4.Энэ хуулийн 759.2 дахь хэсэг давж заалдах шатны шүүхийн магадлалд нэгэн адил үйлчилнэ. Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1321 дугаар зүйл. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх
1321.1.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг энэ бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
1321.2.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлана.
1321.3.Нэхэмжлэгч ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой нэхэмжлэл гаргахдаа энэ хуулийн 57.1-д заасан тэмдэгтийн хураамжаас гадна дуудлага худалдааны анхны үнийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шүүхийн мэдэлд шилжүүлж, тусгай дансанд байршуулна.
1321.4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 1321.3-т заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгоно. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй бол мөнгөн хөрөнгийг улсын орлого болгоно.
1321.5.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргана.
1321.6.Шүүгч энэ хуулийн 1321.5-д заасан захирамж гаргасан бол захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлнэ. Уг захирамжийг үндэслэн ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж дуустал түдгэлзэнэ.
1321.7.Шүүх ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдолтой хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба энэхүү хугацааг сунгахгүй.
1322 дугаар зүйл. Ипотекийн зүйлийг албадан чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах
1322.1.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан боловч зээлдэгч түүнийг чөлөөлөхөөс татгалзвал албадан чөлөөлүүлэх тухай үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргана.
1322.2.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 1322.1-д заасан хүсэлтийг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгээ нотлох бусад баримтыг шүүхэд гаргаж өгнө.
1322.3.Шүүх ипотекийн зүйлийг албадан чөлөөлөх тухай шийдвэрийг 3 хоногийн дотор гаргах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба шийдвэрийг биелүүлнэ.
/Дээрх "АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ1"-ийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн, 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
1323 дугаар зүйл. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх /Энэ зүйлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
1323.1.Шүүгч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа зааж, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэх арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
1323.2.Зохигчид эвлэрвэл шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
1323.3.Энэ хуулийн 1323.1-д заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа
1551 дугаар зүйл. Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
1551.1.Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана.
1551.2.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэргийн зохигчдод болон тухайн хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан бол түүний төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг мэдэгдэнэ.
1551.3.Энэ хуулийн 1551.2-т заасан этгээд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
/Дээрх 1551 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
1601 дугаар зүйл. Арбитрын ажиллагаанд шүүх оролцох
1601.1.Арбитрын хэлэлцээрийн аль нэг тал, эсхүл арбитр нь энэ хуулийн 1602-т зааснаас бусад Арбитрын тухай хуульд заасан өргөдөл, хүсэлтээ мөн хуульд заасан харьяаллын шүүхэд ирүүлнэ.
1601.2.Энэ хуулийн 1601.1-д заасан өргөдөл, хүсэлтэд арбитрын хэлэлцээрийн талуудын нэр, хаяг, арбитрын ажиллагааны харьяалал, маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа буюу явуулсан арбитр, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхийг хүсч байгаа ажиллагааг явуулах үндэслэл, шаардлагын талаар тусгана.
1601.3.Шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шүүх шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана.
1602 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл
1602.1.Арбитрын хэлэлцээрийн тал нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө Арбитрын тухай хуульд заасан харьяаллын шүүхэд гаргаж болно.
1602.2.Энэ хуулийн 1602.1-д заасан өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.
1602.3.Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг бичгээр үйлдэж, өргөдөл гаргагч буюу түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.
1602.4.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:
1602.4.1.гарчиг;
1602.4.2.үндсэн шийдвэр гаргасан арбитрч, арбитрын бүрэлдэхүүний нэр;
1602.4.3.арбитрын ажиллагаанд оролцогч талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг;
1602.4.4.арбитрын үндсэн шийдвэр гарсан огноо, газар;
1602.4.5.өргөдөл гаргагч арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авсан огноо;
1602.4.6.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл.
1602.5.Энэ хуулийн 1602.4-т заасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
1602.5.1.арбитрын үндсэн шийдвэрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв үндсэн шийдвэр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
1602.5.2.арбитрын хэлэлцээрийн эх хувь буюу түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хэрэв хэлэлцээр гадаад хэлээр бичигдсэн бол түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга;
1602.5.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
1602.5.4.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ нотлох баримт;
1602.5.5.арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөлд гарын үсэг зурсан этгээдийн бүрэн эрхийг нотолсон баримт бичиг буюу итгэмжлэл.
1602.6.Шүүх энэ зүйлд заасан журмыг зөрчиж гаргасан өргөдлийг буцааж, уг зөрчлийн талаар мэдэгдэнэ.
1603 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хянан хэлэлцэх журам
1603.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хүлээж авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
1603.2.Шүүх арбитрын хэлэлцээрийн талуудын хүсэлтээр арбитрын хэргийг энэ хуульд заасан журмаар гаргуулан авч болно.
1603.3.Шүүх хуралдаан болох огноо, цаг, газрыг арбитрын маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авсан этгээд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
1603.4.Шүүх Арбитрын тухай хуулийн 47.2-т заасан арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг талуудын өргөдлийн шаардлага болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэх замаар тогтооно.
1604 дугаар зүйл. Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийг хэлэлцсэн тухай шүүхийн тогтоол
1604.1.Шүүх арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэж арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол гаргана.
1604.2.Энэ хуулийн 1604.1-д заасан тогтоолд хуульд зааснаас гадна доор дурдсан зүйлийг тусгана:
1604.2.1.маргаж байгаа шийдвэрийн тухай мэдээлэл, түүнийг гаргасан газар;
1604.2.2.маргаж байгаа шийдвэрийг гаргасан арбитрч буюу арбитрын бүрэлдэхүүн;
1604.2.3.арбитрын хэлэлцээрийн талуудын нэр;
1604.2.4.арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлийн агуулга;
1604.2.5.шүүхээс гаргаж байгаа шийдвэрийн үндэслэл;
1604.2.6.арбитрын үндсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгосон тухай заалт.
1604.3.Энэ зүйлд заасан тогтоол эцсийн шийдвэр байна.
1605 дугаар зүйл. Шүүхийн ажиллагааг хаалттай явуулах
1605.1.Арбитрын ажиллагааны аль нэг тал энэ бүлэгт заасан өргөдөл, хүсэлтийг хянан хэлэлцэх шүүхийн ажиллагааг хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын нийтлэг ашиг сонирхолд харшлахгүй гэж шүүх үзсэн бол уг ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаалттай явуулахаар шийдвэрлэж болно.
/Энэ бүлгийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
1761 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан
1761.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
1761.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.
1761.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
1761.4.Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ. Энэхүү хуралдаанаас энэ хуулийн 178.1-д заасан тогтоол гаргана.
1761.5.Танхимын шүүх хуралдааны тогтоолд гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 163.1, 173.1-д заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 1761.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журам хамаарахгүй.
/Дээрх 1761 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуульд 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
1762 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
/Энэ зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
1762.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
1762.2.Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 163.1, 173.1-д заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 1762.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журам хамаарахгүй.
1762.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.
17624.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1771 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
/Энэ зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
1771.1.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
1771.2.Энэ хуулийн 1771.1-д заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтооно.
1771.3.Энэ хуулийн 1771.1-д заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.
1771.4.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1781 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр
Энэ зүйлийг 2021-01-15-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
/Энэ зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
1781.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 1762.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг олонхын саналаар шийдвэрлэнэ.
1781.2.Энэ хуулийн 1781.1-д заасан шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
1781.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
1781.3.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 1762.3-т заасан дүгнэлтийг хангахгүй орхих;
1781.3.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
1781.3.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
1781.3.4.тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
1781.3.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
1781.3.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.
1781.4.Энэ хуулийн 1781.3-т заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
1781.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна. /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах
7510 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрээр нэмэлт хугацаа тогтоох, хуваарь гарган хэсэгчлэн төлөх /Энэ зүйлийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7510.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7511 дугаар зүйл. Давж заалдах гомдол гаргах /Энэ зүйлийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
7511.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
Шүүх хуралдааны бэлтгэл хангах