ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

Шүүх, хууль сахиулах, процесс · 304 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 3/3 (207–1761-р зүйл) · legalinfo.mn ↗

207 дугаар зүйл. Хоригдлыг хуяглан хүргэх, хүлээн авах

207.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь хоригдлыг ял эдлүүлэх хорих ангид нь хүргэх хуяглан хүргэх чиг үүрэг бүхий нэгжтэй байна.

207.2.Хоригдлыг хуяглан хүргэхдээ энэ хуулийн 208 дугаар зүйлд заасны дагуу тусад нь тээвэрлэнэ.

207.3.Хоригдлыг хорих ангийн даргын томилсон бүрэлдэхүүн хүлээн авна.

207.4.Шинээр хүлээн авсан хоригдлыг 14 хүртэл хоног тусгаарлан байрлуулж, ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтад хамруулж, хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч түүнтэй биечлэн уулзалт хийж, зан байдлыг тодорхойлно.

207.5.Хоригдлыг тусгаарлах тасалгаанд байрлуулах хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

207.5.1.тухайн ангийн хориотой бүс, хоригдлын эрх, үүргийн талаар танилцуулах;

207.5.2.хоригдлын боловсролын түвшин, мэргэжил, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;

207.5.3.хоригдлыг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;

207.5.4.хоригдлыг нэг загварын гадуур хувцас, гутлаар хангах;

207.5.5.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;

207.5.6.хоригдол тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь мэдэгдэж, хорих ангийн байршил, хориглох эд зүйлсийг танилцуулах.

207.6.Хоригдлын мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг хорих ангийн санхүүд шилжүүлэн нэрийн данс нээж хадгалуулна.

207.7.Энэ хуулийн 207.5-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хоригдлыг эрх бүхий алба хаагчийн саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу хорих өрөөнд байрлуулна.

207.8.Хоригдлыг хорих байгууллагад анх хүлээн авах, түр болон удаан хугацааны уулзалтад орсны дараа, бусад байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх, түүнээс хүлээн авахдаа бие болон эд зүйлд нь үзлэг хийнэ.

207.9.Хоригдлын биед шарх, сорви, гэмтэл бэртэл байгаа эсэх, хэрэв байгаа бол түүний хэлбэр, хүрээ, шинж байдлын талаар тэмдэглэлд тусгаж, гэрэл зураг, дүрс бичлэгийн хэрэгслийн тусламжтай бэхжүүлнэ. Хоригдлын биед үүссэн шарх, сорви, гэмтэл бэртэл нь аливаа хууль бус үйлдлийн улмаас үүссэн гэх үндэслэлтэй бол шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн шалгуулна.

208 дугаар зүйл. Хоригдлыг тусад нь ял эдлүүлэх

208.1.Хорих ял шийтгүүлсэн өсвөр насны болон эмэгтэй, эрэгтэй хоригдлыг тусад нь ял эдлүүлнэ.

208.2.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хоригдлыг бусад хоригдлоос тусгаарлан ял эдлүүлнэ.

208.3.Анх удаа ял эдэлж байгаа хоригдлыг дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлоос, засарч хүмүүжиж байгаа хоригдлыг засарч, хүмүүжихгүй байгаа хоригдлоос, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хоригдлоос, түүнчлэн эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн болон зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцогдож ял шийтгүүлсэн хоригдлыг тусад нь ял эдлүүлнэ.

209 дугаар зүйл. Хорих өрөөнд тавигдах шаардлага

209.1.Хорих өрөө нь олон улсын стандартад нийцсэн байна.

210 дугаар зүйл. Хоригдлын эрх

210.1.Хоригдол дараахь эрх эдэлнэ:

210.1.1.хорих ял эдлэх нөхцөл, журам, эрх, үүрэг, хязгаарлалтын талаар мэдээлэл авах;

210.1.2.хорих ангийн захиргаагаар дамжуулан өөрт холбогдох асуудлаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах;

210.1.3.өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах;

210.1.4.холбогдох зардлаа өөрөө хариуцаж хорих байгууллагаас тогтоосон газарт шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих;

210.1.5.эмнэлгийн тусламж авах;

210.1.6.энэ хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүнтэй удаан, бусад хүнтэй түр хугацаагаар уулзах, суурин утас, захидлаар харилцах, илгээмж авах, өөрийн нэрийн дансаар дамжуулж мөнгөн гуйвуулга авах, явуулах;

210.1.7.өөрийн зардлаар өдөр тутмын сонин, сэтгүүл захиалах, хорих анги дахь номын санг үнэ төлбөргүй ашиглах;

210.1.8.урьд тогтоолгосон тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авах, хуульд заасан болзол шаардлагыг хангасан тохиолдолд хуулиар тогтоосон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох;

210.1.9.хорих байгууллагын алба хаагч, эрх бүхий албан тушаалтны зүгээс хүнлэг харьцах, эсхүл хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилж харьцахгүй байхыг шаардах;

210.1.10.хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах;

210.1.11.өөрөө зөвшөөрсөн эсэхээс үл хамааран эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй аливаа туршилтаас ангид байх;

210.1.12.энэ хуульд заасан журмын дагуу зөвшөөрөгдсөн тоо, хэмжээний хоол, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн болон нэн тэргүүний бусад зүйл худалдан авах;

210.1.13.шашны зан үйл үйлдэх;

210.1.14.өөрийн зардлаар их, дээд сургууль, коллежийн эчнээ сургалтад хамрагдах;

210.1.15.хуваарилагдан очсон хорих ангийн байршил, холбоо барих мэдээллийн талаар гэр бүлийн гишүүнд мэдэгдэх.

211 дугаар зүйл. Хоригдлын үүрэг

211.1.Хоригдол дараахь үүрэг хүлээнэ:

211.1.1.хорих ангид мөрдөх хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнаас баталсан дүрэм, журам, хорих байгууллага, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх;

211.1.2.хорих байгууллагаас тогтоосон цагийн хуваарьт үйл ажиллагааг мөрдөх;

211.1.3.хорих байгууллагын алба хаагчаас даалгасан ажлыг заавал гүйцэтгэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг чанд сахих;

211.1.4.тогтоосон журмын дагуу зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах;

211.1.5.эрүүл мэндээ хамгаалах, эмчийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлэх, хуурамчаар болон санаатайгаар өвчилсөн, эрүүл мэнд, бие эрхтэндээ гэмтэл учруулсан бол холбогдох зардлыг төлөх;

211.1.6.эзэмшиж байгаа эд хөрөнгө, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах, эвдэж гэмтээхгүй байх;

211.1.7.гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд уриалах, өдөөн хатгах, зохион байгуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх;

211.1.8.хорих байгууллагын алба хаагч, эрх бүхий албан тушаалтан, бусад хоригдол болон хорих байгууллагад байгаа бусад хүнтэй хүндэтгэлтэй харьцах;

211.1.9.эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг сахих.

211.2.Хорих ангид суулт хийх, өлсгөлөн зарлах, хоригдол хөдөлгөөнт утас ашиглах, хадгалах болон бэлэн мөнгө, валют, үнэт зүйл ашиглах, хадгалахыг хориглоно.

211.3.Хоригдол энэ хуульд заасан эрхээ эдлэхдээ энэ хууль, хорих ангийн дотоод журам болон бусад хоригдол, хорих ангийн алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

211.4.Хорих ял эдэлж байгаа гадаадын иргэн энэ зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газрын ажилтантай уулзах, харилцах эрхтэй.

212 дугаар зүйл. Хоригдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх

212.1.Хоригдол шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө, эсхүл ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдсон бол прокурорын зөвшөөрлийг үндэслэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж болно.

212.2.Энэ хуулийн 212.1-д заасны дагуу шилжүүлэх тохиолдолд хоригдлыг яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шилжүүлэн авсан албан тушаалтан цагдан хорих төв, эсхүл цагдан хорих байранд хүргэх бөгөөд уг хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцно.

213 дугаар зүйл. Хоригдол бусадтай уулзах, харилцах

213.1.Хоригдол зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

213.2.Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна.

213.3.Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.

213.4.Хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан хорих ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал, илгээмжид үзлэг хийнэ.

213.5.Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна.

213.6.Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна.

214 дугаар зүйл. Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл

214.1.Хоригдлын хөдөлмөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулна.

214.2.Хорих анги хоригдлыг хөдөлмөрлөх, тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, дадлага олгох тэгш нөхцөл, боломж бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

214.3.Хоригдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аж ахуйн ажлаас бусад ажилд хөлс, урамшуулалгүйгээр хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

214.4.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

214.5.Хоригдлоор ажил хийлгэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзах бөгөөд мэргэжлийн ажил байхгүй нь түүнийг хөдөлмөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

214.6.Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно.

214.7.Нээлттэй хорих ангийн хоригдлыг хүсэлтийг нь үндэслэн хаалттай хорих анги, цагдан хорих байр, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, хорих эмнэлгийн аж ахуйн үйлчилгээнд хөдөлмөрлүүлж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

214.8.Хаалттай хорих ангийн хоригдлын ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас өөрөөр тогтоож болно.

214.9.Хуульд өөрөөр заагаагүй бол хоригдлыг төрийн нууц, цэрэг стратегийн холбогдолтой болон тусгай дэглэм бүхий онцгой обьектод хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

214.10.Хоригдолд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, шаардлагатай тохиолдолд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй олгоно.

214.11.Хоригдлын хүсэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хоригдлыг бие, эрүүл мэндийн нөхцөлд нь таарсан ажил гүйцэтгүүлж болно.

215 дугаар зүйл. Хоригдлын хөдөлмөрийн хөлс

215.1.Хоригдолд хийсэн хөдөлмөрт нь тооцож хөлс олгоно.

215.2.Гэрээний үндсэн дээр хоригдлыг хөдөлмөрлүүлсэн ажил олгогч хоригдлын хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ.

215.3.Хорих анги хоригдлыг өөрийн үйлдвэрлэл дээр хөдөлмөрлүүлсний болон энэ хуулийн 215.2-т заасны дагуу шилжиж ирсэн хөлснөөс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутгаж, үлдэх хэсгийг хоригдлын нэрийн дансанд төвлөрүүлнэ.

215.4.Хоригдол энэ хуулийн 215.3-т заасны дагуу зөвхөн өөрийн нэрийн дансаар дамжуулан нэн тэргүүний хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг сар бүр авах бөгөөд үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно.

215.5.Хоригдлын хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батлах бөгөөд хоригдлын хөдөлмөрийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

215.6.Хоригдлын нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээг зах зээлийн доод үнэлгээнээс багагүй байна.

215.7.Хорих анги, эсхүл ажил олгогч нь хоригдлын хөдөлмөрийн хөлсийг энэ хуулийн 215.5, 215.6-д заасан норм, үнэлгээг баримтлан тооцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.

215.8.Энэ хуулийн 215.3-т заасан суутгалын хэмжээ нь хоригдлын хөдөлмөрийн хөлсний 70 хувиас ихгүй байх бөгөөд суутгал хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

216 дугаар зүйл. Хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглох

216.1.Дараахь нөхцөлд хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглоно:

216.1.1.харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;

216.1.2.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй, эсхүл энэ талаар зааварчилга өгөгдөөгүй;

216.1.3.эмч болон сэтгэл зүйч хоригдлын биеийн эрүүл мэндийн байдал дордсон, сэтгэл санаа тогтворгүй байгаа тухай тодорхойлолт гаргасан.

217 дугаар зүйл. Хоригдлыг хорих ангийн гадна хөдөлмөрлүүлэх

217.1.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно.

217.2.Энэ хуулийн 214.6, 214.7, 217.1-д зааснаас бусад тохиолдолд хоригдлыг хорих ангийн гадна хөдөлмөрлүүлэхийг хориглоно.

218 дугаар зүйл. Нийгэмшүүлэх ажил

218.1.Хорих байгууллагад явуулах нийгэмшүүлэх ажлын хүрээнд хоригдол хорих ангид ял эдлэх бүхий л хугацааг хамарсан, хоригдолд нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах, хөгжүүлэх, хууль дээдлэх төлөвшлийг бий болгоход чиглэсэн нийгэмшүүлэх мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

218.2.Хорих анги нь нийгэмшүүлэх ажлын мэргэшсэн нэгжтэй байх бөгөөд хоригдлыг хорих ангид хүлээн авмагц нийгэмшүүлэх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, түүнд үндэслэн нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллана.

218.3.Хорих анги дахь нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтаас санхүүжүүлж болно.

219 дугаар зүйл. Нийгэмшүүлэх ажлын хэлбэр, зохион байгуулалт

219.1.Хоригдлыг эрх зүйн мэдээллээр хангах, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах болон хүсэл, сонирхолд нь үндэслэн эерэг зан үйлд төлөвшүүлэх бусад хэлбэрээр нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулна.

219.2.Нийгэмшүүлэх ажилд хорих ангийн алба хаагчаас гадна бусад байгууллага, иргэнийг оролцуулж болно.

219.3.Нийгэмшүүлэх ажлыг хоригдлын үйлдсэн гэмт хэргийн болон түүний хувийн байдал, нас, хүйс, ял эдлүүлэх нөхцөлийг харгалзан ганцаарчилсан, бүлгийн, эсхүл нийтэд чиглэсэн хэлбэрээр тусгай хөтөлбөр боловсруулж үе шаттай, ялгамжтай зохион байгуулна. Нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хорих анги, алба хаагч, бусад байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд туслалцаа авч болно.

219.4.Хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг ял эдлүүлэх ажиллагааг хөдөлмөр, сургалттай хослуулах, хоригдлын бүтээлч ажиллагаа, үр ашигтай санаачилгыг дэмжих, ёс зүй, сэтгэл зүйн нөлөөллийг хорих ангийн дэглэм, зэрэглэлийн онцлогийг харгалзан зохион байгуулна.

220 дугаар зүйл. Хорих анги дахь сургалт

220.1.Өсвөр насны хоригдлыг ерөнхий боловсролын сургалтад бүрэн хамруулж, бусад хоригдолд бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхэд нь хорих анги туслалцаа үзүүлнэ.

220.2.Ерөнхий боловсролын сургалтыг хорих ангийн байранд зохион байгуулна.

221 дугаар зүйл. Хорих анги дахь сургалтын хэлбэр

221.1.Хорих анги өөрийн эрхэлж байгаа үйлдвэрлэлийн чиглэлээр хоригдолд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж болно.

221.2.Хөдөлмөрийн дадлага олгох сургалтад хоригдлыг сайн дурын үндсэн дээр хамруулна.

222 дугаар зүйл. Хорих анги дахь албадан сургалт

222.1.Хорих анги нь монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй Монгол Улсын иргэн-хоригдолд монгол хэл, бичиг үсэг эзэмшүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа хэрэглэх зуршилтай хоригдлын зан үйлд нөлөөлөх сургалтыг зохион байгуулна.

223 дугаар зүйл. Хоригдлыг урамшуулах

223.1.Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн хоригдлыг хорих ангийн даргын шийдвэрээр дараахь хэлбэрээр урамшуулна:

223.1.1.энэ хуульд заасан түр, удаан хугацааны уулзалтын тоог 45 хоногт тус бүр нэгээр нэмэгдүүлэх;

223.1.2.хуульд заасан журмын дагуу шагналын хоног олгох;

223.1.3.хорих ангийн дотоод журмын дагуу хориглоогүй үнэ бүхий эд зүйлээр урамшуулах.

224 дугаар зүйл. Хоригдолд шагналын хоног олгох

224.1.Хоригдол хорих ял эдлэх хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, хуваарилсан ажил, үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэсэн, сургалт-хүмүүжлийн ажил болон нийгэмшүүлэх хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан, хууль тогтоомж, хорих ангийн дотоод журмыг мөрдөж байгаа байдал, өөрийн зан үйл, хувийн байдлаараа хорих ангийн дарга, алба хаагчаас эерэг үнэлгээ авсан тохиолдолд түүнд шагналын хоног олгоно.

224.2.Хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дэргэд хоригдол, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд шагналын хоног олгох, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хоригдлыг ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай санал гаргах чиг үүрэг бүхий зөвлөл ажиллах бөгөөд зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

224.3.Хоригдол энэ хуулийн 224.1-д заасан шаардлагыг хангасан, хөдөлмөрт хамрагдсан хугацаа нь ял эдэлж байгаа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст тухайн сард ажилласан хугацаа нь дангаар, эсхүл шилжин ирэхээс өмнө ял эдэлж байсан хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилласан хугацааны нийлбэр нь 160 цагаас доошгүй тохиолдолд ажлын бүтээмж, чанарыг үндэслэн 1 сард 10 хүртэл хоногийн шагналын хоног олгоно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

224.4.Шагналын хоног олгохдоо хоригдлын илүү цагаар, шөнийн болон амралтын цагаар, нийтээр тэмдэглэх баярын өдөр ажилласан цагийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцно.

224.5.Хоригдолд олгох шагналын хоног нь нэг улиралд 30 хоногоос илүүгүй байна.

225 дугаар зүйл. Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай санал гаргах

225.1.Хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулна.

225.2.Энэ хуулийн 225.1-д заасан хурлаар хоригдол хуульд заасан шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн тохиолдолд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга хорих ялаас хугацаанаас өмнө суллуулах, хяналт тогтоох саналаа хурлын тэмдэглэл, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл 5 хоногийн дотор дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэх ба шүүх 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

225.3.Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай прокурорын дүгнэлтийг шүүх хангаагүй бол уг асуудлыг 6 сарын дотор дахин авч хэлэлцэхгүй.

226 дугаар зүйл. Нээлттэй хорих ангид шилжүүлэх санал гаргах

226.1.Сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж урамшуулал авч, хорих анги дахь сургалт, нийгэмшүүлэх ажилд идэвхтэй оролцож байсан хоригдол Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хугацаанаас 1 жилийн өмнө нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлөөр хэлэлцэж, саналаа прокурорт, прокурор үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

227 дугаар зүйл. Хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэл

227.1.Хоригдол хууль тогтоомж, хорих ангид тогтоосон дэглэм, журам, хуулиар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүнд хорих ангийн даргын шийдвэрээр дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

227.1.1.хоног, сар, улирал, жилд авах түр, удаан хугацааны уулзалт, эсхүл утсаар ярих эрхийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

227.1.2.сахилгын байранд хорих;

227.1.3.тухайн сар, улирал, жилд олгосон шагналын хоногийг хасах.

227.2.Хоригдлын хорих ангийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй гэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд хорих ангийн дарга прокурорт мэдэгдэж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.

227.3.Сахилгын нэг зөрчил гаргасан хоригдолд энэ хуулийн 227.1-д заасан шийтгэлийг давхардуулан оногдуулахыг хориглоно.

227.4.Хоригдолд сахилгын шийтгэл хүлээлгэсэн тухай мэдээллийг 14 хоног тутамд нэгтгэж, сахилгын зөрчлийг шалгасан материалын хуулбарын хамт прокурорт хүргүүлнэ.

228 дугаар зүйл. Хоригдлыг сахилгын байранд хорих

228.1.Арван найман насанд хүрсэн эрэгтэй хоригдлыг 30 хүртэл хоног, эмэгтэй хоригдлыг 15 хүртэл хоног, онцгой тохиолдолд эрэгтэй хоригдлыг 60 хүртэл хоног, эмэгтэй хоригдлыг 30 хүртэл хоног сахилгын байранд ганцаарчлан хорино.

228.2.Хорих ангийн дотоод журмыг ноцтой зөрчсөн дараахь тохиолдолд сахилгын байранд хорих сахилгын шийтгэл оногдуулна:

228.2.1.хорих ангийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын болон хорих ангийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, доромжилсон, эсхүл хорих ангийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, айлган сүрдүүлсэн;

228.2.2.хоригдол санаатайгаар өөртөө гэмтэл учруулсан;

228.2.3.бусад хоригдолд хүч хэрэглэсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон, заналхийлсэн;

228.2.4.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, хадгалсан, хэрэглэсэн;

228.2.5.ашиг хонжоо олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглуулсан, тоглосон, хөдөлгөөнт утас олж авсан, ашигласан, хадгалсан;

228.2.6.гурван сарын хугацаанд хоёр, эсхүл түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан.

228.3.Хорих ангийн дарга хоригдлыг сахилгын байранд хорих тухай шийдвэрийг хоригдлын зөрчлийн тодорхойлолт, зөрчлийг шалган тогтоосон материалтай танилцаж, хорих ангийн эрх бүхий алба хаагчийн саналыг үндэслэн гаргана.

228.4.Хойшлуулшгүй тохиолдолд хорих ангийн аюулгүй байдлыг хангах, хоригдол гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангийн ерөнхий жижүүрийн шийдвэрээр хоригдлыг 24 цаг хүртэл хугацаанд сахилгын байранд хорьж болох бөгөөд сахилгын байранд үргэлжлүүлэн хорих эсэхийг хорих ангийн дарга энэ хуулийн 228.3-т заасан материалтай танилцан шийдвэрлэнэ.

228.5.Хоригдлыг сахилгын байранд шилжүүлэхийн өмнө түүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийнэ.

228.6.Хоригдлыг сахилгын байранд хорьсон тухай бүр прокурорт мэдэгдэнэ.

228.7.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

228.8.Сахилгын байранд хоригдсон хоригдлын уулзалт хийх, утсаар ярих илгээмж авах, хоол, хүнсний бүтээгдэхүүн авах эрхийг сахилгын байранд хоригдох хугацаанд түдгэлзүүлнэ.

228.9.Энэ хуулийн 202.8-д заасны дагуу хүүхэдтэйгээ байгаа болон жирэмсэн хоригдолд сахилгын байранд хорих шийтгэл оногдуулахгүй.

228.10.Хоригдлын сахилгын зөрчлийг шалгах хугацаанд түүнийг тусгаарлах тасалгаанд байлгасан хугацааг сахилгын байранд хорьсон хугацаанд оруулан тооцно.

229 дугаар зүйл. Сахилгын байрнаас гаргах

229.1.Хоригдлыг дараахь үндэслэлээр сахилгын байрнаас гаргана:

229.1.1.сахилгын байранд хорих хугацаа дууссан;

229.1.2.хоригдлыг сахилгын байранд үндэслэлгүйгээр хорьсон тухай прокурорын шийдвэр гарсан;

229.1.3.хорих ангид онцгой байдал зарласан, эсхүл хоригдол эрүүл мэндийн хойшлуулшгүй туслалцаа авах шаардлагатай болсон.

229.2.Энэ хуулийн 229.1.3-т заасан үндэслэл арилсан бол сахилгын байранд хорих сахилгын шийтгэлийг нөхөн эдлүүлэх эсэхийг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

230 дугаар зүйл. Хоригдлын аюулгүй байдлыг хангах, хоригдлыг тусгаарлах тасалгаанд шилжүүлэх

230.1.Хорих анги, хорих ангийн алба хаагч хоригдлын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэх хангалттай үндэслэл байгаа бол даруй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

230.2.Хоригдлын амь нас, эрүүл мэндэд бусад хоригдлын хууль бус үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах хангалттай үндэслэл байгаа бол хорих ангийн ерөнхий жижүүрийн шийдвэрээр хоригдлыг 72 цаг хүртэл хугацаанд тусгаарлах тасалгаанд шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хорих ангийн даргын шийдвэрээр уг хугацааг дахин 72 цагаар сунгаж болно.

230.3.Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хоригдолд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй бол сахилгын байранд хуульд заасан хугацаагаар, сахилгын шийтгэл оногдуулах хангалттай үндэслэлгүй тохиолдолд тусгаарлах тасалгаанд шилжүүлнэ.

230.4.Энэ хуулийн 230.2, 230.3-т заасан хугацаанд хоригдлын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, эрсдэл арилаагүй бол хорих ангийн даргын саналыг үндэслэн хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөхгүйгээр өөр хорих ангид шилжүүлэх асуудлыг хорих ял эдлүүлэх албаны дарга шийдвэрлэнэ.

230.5.Хорих анги, хорих ангийн алба хаагч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авсан хоригдлыг хамгаалах ажиллагаанд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

230.6.Хорих ангийн хамгаалалтын бүсээс гадна ажиллаж байгаа хоригдлын амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй тухай мэдээллийг хорих ангийн алба хаагч олж мэдсэн, эсхүл цагдаагийн байгууллагын болон бусад байгууллага, иргэдийн мэдээлэл ирсэн бол харуул хамгаалалтын байнгын хяналтад авах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.

231 дугаар зүйл. Хоригдлын ахуйн нөхцөл

231.1.Хоригдлыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байр, ахуйн нөхцөл, энэ хуулийн 231.6-д заасан хэмжээний илчлэгтэй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангана.

231.2.Хорих анги нь хоригдлын ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэл болон хүйтэн, дулааны улирлын зориулалттай нэг загварын гадуур хувцсаар хангах ба хоригдол өөрийн зардлаар дотуур хувцас, цамц, бээлий өмсөхийг зөвшөөрнө.

231.3.Хоригдлын хоолны илчлэгийн хэмжээг хорих ангийн нөхцөл, хоригдлын ажлын нөхцөлийг харгалзан ялгамжтай тогтооно.

231.4.Эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан жирэмсэн болон өвчтэй хоригдлын нөхцөлийг нь сайжруулж, хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

231.5.Хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа хоригдолд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олгоно.

231.6.Хоригдолд олгох хоолны илчлэгийн доод хэмжээ, орц, норм, хувцасны загвар, төрөл, тоо, эдэлгээний хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

231.7.Хорих ял эдэлж байхдаа нас барсан хоригдлын тухай гэр бүлд нь мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор хариу ирээгүй бол хорих анги өөрийн зардлаар оршуулах бөгөөд нас барсан шалтгаан, нөхцөлийн талаархи материалыг хувийн хэрэгт хавсаргана.

231.8.Хоригдол өвчтэй нь хорих байгууллагын эмнэлгийн байгууллагаар тогтоогдсон бол энэ хуульд зааснаас гадна эмчийн заавар, зөвлөгөөний дагуу шаардлагатай эм, тариа бүхий илгээмжийг тоо харгалзахгүй авч болно.

231.9.Хорих анги хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын онцлог байдлыг хүндэтгэсэн, тэдгээрийн эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн байна.

232 дугаар зүйл. Хоригдлын бие, эд зүйл, хорих өрөөнд үзлэг, нэгжлэг хийх

232.1.Хоригдлын бие, байр, түүний ойр орчинд алба хаагч ямар ч үед үзлэг, нэгжлэг хийж болно.

232.2.Хоригдлын биед хийх үзлэг, нэгжлэгийг хоригдолтой ижил хүйсийн алба хаагч гүйцэтгэнэ.

233 дугаар зүйл. Түр ба удаан хугацааны уулзалт

233.1.Уулзалтыг хорих ангийн даргын зөвшөөрлөөр ерөнхий жижүүр, эсхүл ээлжийн дарга зохион байгуулна.

233.2.Түр болон удаа хугацааны уулзалтын үед хууль, хорих ангийн дотоод журмыг биелүүлэх талаар хорих ангийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд мэдэгдэж, уулзалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлүүлнэ.

233.3.Хорих ангийн алба хаагч уулзалтад хяналт тавьж, хоригдолд өгч байгаа хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд хоригдолд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрсэн тохиолдолд тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа уулзалтаар ирсэн этгээдэд буцаан өгч, тэмдэглэл үйлдэн хоригдлын хувийн хэрэгт хавсаргана.

233.4.Хоригдлын хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл, садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг, эсхүл сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтгүй этгээдтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.

234 дугаар зүйл. Уулзалтын өрөө

234.1.Хорих анги нь хоригдол энэ хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар уулзалт хийхэд дүрс-бичлэгийн болон биечилсэн хяналт тавих, удаан хугацаагаар уулзалт хийхэд биечилсэн хяналт тавих боломж бүхий зориулалтын уулзалтын өрөөтэй байна.

234.2.Уулзалтын өрөө нь хоригдол болон уулзаж байгаа этгээдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

235 дугаар зүйл. Захидал, илгээмж илгээх, мөнгөн гуйвуулга хийх

235.1.Хорих ангийн алба хаагч хоригдлыг байлцуулан захидал, илгээмжийг задлан үзлэг хийж, хүлээн авсан тухай өөрөөр нь гарын үсэг зуруулах бөгөөд хориглосон зүйл илэрсэн тохиолдолд устгаж, эсхүл хураан авч суллагдах үед нь буцаан олгоно.

235.2.Хоригдлын нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг түүний нэрийн дансанд хадгалах бөгөөд хоригдол ямар зорилго, хэмжээгээр зарцуулах тухай баримт гаргуулж, гарын үсэг зуруулна.

235.3.Дараахь утга, агуулгатай захидал, илгээмжийг хоригдолд шилжүүлэхгүй:

235.3.1.оргох болон бусад гэмт хэрэгт уриалан дуудсан;

235.3.2.бусдыг гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн;

235.3.3.хоригдлын сэтгэл зүйд цочрол үзүүлэх зорилготой;

235.3.4.нууц тэмдэг, үл ойлгогдох хэл дохиогоор бичигдсэн.

235.4.Хоригдолд шилжүүлж болохгүй утга, агуулгатай захидал, илгээмжийг хорих ангийн даргад танилцуулан тэмдэглэл үйлдэж, хоригдлын хувийн хэрэгт хавсаргаж хадгална.

235.5.Хорих ангийн алба хаагч хоригдлын захидал харилцаа, хувийн бусад нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

235.6.Хорих анги, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хаягласан захидлын агуулга, тоо хэмжээнд хяналт тавихгүй бөгөөд хорих ангийн захиргаа уг захидлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор илгээнэ.

235.7.Хорих ангийн алба хаагч хоригдол ямар дугаарын утсанд, ямар хугацаанд ярьсан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдэж, бүртгэл хөтөлнө.

236 дугаар зүйл. Хоригдол их, дээд сургууль, коллежийн эчнээ сургалтад хамрагдах

236.1.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдол хорих ялын 50-иас доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд их, дээд сургууль, коллежийн эчнээ сургалтад суралцах хүсэлт гаргасан бол хорих ангийн даргын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга шийдвэрлэнэ.

236.2.Сургалтыг хорих ангийн байранд явуулна.

237 дугаар зүйл. Хоригдол өргөдөл, гомдол, хүсэлт гаргах

237.1.Хоригдлын өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн алба хаагч хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлнэ.

237.2.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг хорих ангийн алба хаагч тухай бүр хоригдолд танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргана.

238 дугаар зүйл. Хувийн чөлөөт цаг

238.1.Хорих ангийн дотоод журмын дагуу хоригдол хөдөлмөрлөх, амрах, хооллох болон нийгэмшүүлэх хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа сургалт хүмүүжлийн арга хэмжээнд оролцохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.

238.2.Чөлөөт цагт хоригдол шашны зан үйл үйлдэх, хорих ангийн боломж нөхцөл, харуул хамгаалалтын нөхцөл, шаардлага, зэрэглэлд тохирсон спортын сонирхсон төрлөөр хичээллэх, ном, сонин унших, суралцах, хорих ангийн номын санг ашиглах боломжоор хорих анги хангана.

239 дугаар зүйл. Хоригдолд чөлөө олгох

239.1.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын энэ хуулийн 213.1-д заасан төрөл, садангийн хүн хүндээр өвчилсөн, эсхүл нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийг харгалзан хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно.

239.2.Чөлөө хүсэгч хоригдол, түүнийг батлан даагч энэ хуулийн 239.1-д заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, эмнэлгийн байгууллагын магадлагааг бүрдүүлэн хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

239.3.Чөлөө авах хоригдлыг түүний төрөл, садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтад өгөх бөгөөд хоригдол оргон зайлсан тохиолдолд түүнийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.

239.4.Батлан даагч нь хоригдлыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр хоригдлыг буцаан авчрах үүрэг хүлээнэ.

239.5.Чөлөөгөөр явах хоригдол, түүний батлан даагч чөлөөгөөр зорчиж байгаа орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгж байхгүй тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын цагаар өдөрт нэг удаа бүртгүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

239.6.Чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, чөлөөгөөр зорчихоор бүртгүүлсэн газарт очоогүй, зөрчил үйлдэж шийтгүүлсэн, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, хоригдолд энэ хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулна.

239.7.Хоригдол эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, эсхүл оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргын тодорхойлолт, тамга, тэмдэг, батлан даагчийн иргэний үнэмлэх зөрчилтэй бол хоригдолд чөлөө олгохыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

240 дугаар зүйл. Хорих ангиас хоригдолд үзүүлэх төлбөрт үйлчилгээ

240.1.Хорих анги ашиг, орлого олох зорилгогүйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хорих ангийн дотоод журмаар хориглогдоогүй нэр төрөл, тоо хэмжээгээр хоол, хүнсний бүтээгдэхүүн, ариун цэвэр, ахуйн хэрэглээний нэн тэргүүний хэрэгцээт зүйлс, ном, сонин, сэтгүүл хоригдолд худалдаалж болно.

240.2.Энэ хуулийн 240.1-д заасан үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэнэ.

ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

241 дугаар зүйл. Хорих ангийн аюулгүй байдлыг хангах

241.1.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь дараахь төрөл, бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

241.1.1.аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт;

241.1.2.техникийн хяналт, хамгаалалт;

241.1.3.биечилсэн хяналт, хамгаалалт;

241.1.4.аюулгүй байдлын түвшин, эрсдэлийг үнэлэх;

241.1.5.гүйцэтгэх ажил.

241.2.Хорих ангийн харуул хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

241.3.Хорих байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн тойрог тогтоох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

242 дугаар зүйл. Аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт

242.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг бүхий тусгай ажиллагааны нэгжтэй байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

242.2.Хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих ял эдлүүлэх газар, хэлтэс нь хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагатай дараахь чиглэлээр хамтран ажиллана:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

242.2.1.хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн аюулгүй байдалд нөлөөлөх аюул, эрсдэлийн мэдээлэл солилцох;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

242.2.2.хорих ангид онцгой нөхцөл үүссэн үеийн харилцан ажиллагаа;

242.2.3.тусгай техник, хэрэгсэл, мэргэжлийн дэмжлэг авах;

242.2.4.оргосон хоригдол, хоригдсон этгээдийг эрэн сурвалжлах, алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад туслалцаа авах;

242.2.5.хоригдол, хоригдсон этгээдийг нүүлгэн шилжүүлэх, хуяглан хүргэх ажиллагаанд дэмжлэг авах.

242.3.Хорих ангийн аюулгүй байдлын техник, тусгай хэрэгсэл, ажиллагааны зардлыг тооцон жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

243 дугаар зүйл. Хорих ангийн техникийн хяналт, хамгаалалт

243.1.Хорих анги нь хамгаалалтын дараахь бүстэй байна:

243.1.1.гадна хориотой бүс;

243.1.2.хамгаалалтын хашаа;

243.1.3.дулаан, хөдөлгөөн мэдрэх дохиолол, цахилгаан хүчдэлийн шугам, дүрс бичлэгийн хяналт бүхий зурвас;

243.1.4.нэвтрэх хэсгийн дуу-дүрсний бичлэгийн хяналт бүхий бүс.

243.2.Хорих ангийн гадна хориотой бүс нь хоригдлын амьдралын бүсээс хот суурин газарт 500 метр, хөдөө орон нутагт 1000 метр байна.

243.3.Хоригдол, хорих ангийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хорих өрөө, хорих анги дотор хоригдол зорчих бусад хэсгийг хамарсан дуу-дүрсний бичлэгийн хяналтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулна.

243.4.Хаалттай хорих анги нь хамгаалалтын хашааны гадна талд дүрсний бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон хяналтын цамхагтай байна.

243.5.Энэ зүйлийн 243.1.4-т заасан хамгаалалтын бүсэд дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглан хяналт тавих бөгөөд хорих байгууллага, байр, өрөөнд нэвтрэх хэсэгт хамгаалалтын хаалттай байна.

243.6.Хорих ангийн аюулгүй байдлыг хангахад албаны нохой ашиглаж болно.

243.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэд албаны нохой сургалтын төвтэй байж болно.

244 дугаар зүйл. Үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглох

244.1.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хорих анги, түүний ойр орчимд үүрэн холбооны хэрэгслийн сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглана.

244.2.Энэ хуулийн 244.1-д заасан тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах журмыг хууль зүйн болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

245 дугаар зүйл. Хорих ангийн биечилсэн хяналт, хамгаалалт

245.1.Биечилсэн хяналт, хамгаалалт, нээлттэй болон хаалттай хорих ангийн дохиолол, гадна хамгаалалтыг хорих ангийн алба хаагчдын хүчээр зохион байгуулна.

245.2.Хорих ангийн алба хаагч биечилсэн хамгаалалт, жижүүрийн үүргийг дөрвөн ээлжээр гүйцэтгэнэ.

245.3.Хамгаалалтын ажилтан нь хоригдол, хорих байгууллагад нэвтэрч байгаа хүний бие, эд зүйл, техник хэрэгсэлд өдөр, шөнийн аль ч цагт үзлэг, нэгжлэг хийнэ.

246 дугаар зүйл. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх

246.1.Хорих ангийн алба хаагч онцгой нөхцөл үүссэн үед ашиглагдах нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгслээр хангагдана.

246.2.Хорих ангийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.

247 дугаар зүйл. Аюулгүй байдлын түвшин, эрсдэлийг үнэлэх

247.1.Хорих ангийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

248 дугаар зүйл. Хорих анги дахь гүйцэтгэх ажил

248.1.Эрх бүхий алба хаагч гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хорих ангид гүйцэтгэх ажил явуулна.

248.2.Хорих ангид гүйцэтгэх ажил явуулах журам, зааврыг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тагнуулын төв байгууллагын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргатай зөвшилцөн батална.

249 дугаар зүйл. Хорих ангид онцгой дэглэм тогтоох

249.1.Хорих ангид дараахь тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга 30 хүртэл хоногийн хугацаагаар онцгой дэглэм тогтоож болно:

249.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;

249.1.2.тахал, гоц халдварт болон олон улсын хөл хориот өвчин гарсан;

249.1.3.нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон;

249.1.4.хорих байгууллагад зэвсэглэн халдсан.

249.2.Хорих ангид тогтоосон онцгой дэглэмийг түүнийг тогтоосон албан тушаалтан цуцлах бөгөөд энэ хуулийн 249.1-д заасан үндэслэл арилаагүй тохиолдолд 30 хүртэл хоногоор сунгаж болно.

249.3.Хорих ангид онцгой дэглэм тогтоосон үед хоригдлын оролцоотой зохион байгуулагддаг бүх ажиллагааг зогсоох бөгөөд хорих ангийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлж, эргэлт, уулзалт, захидал харилцааг хориглох, хорих ангийн өдрийн цагийн хуваарийг өөрчилж болно.

249.4.Энэ хуулийн 249.1-д заасан шийдвэрийг Улсын ерөнхий прокурорт даруй мэдэгдэнэ.

250 дугаар зүйл. Оргосон хоригдол, хоригдсон этгээдийг эрэн сурвалжлах

250.1.Оргосон хоригдлыг мөрдөн хөөх, баривчлах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага хамтран зохион байгуулна.

250.2.Оргосон хоригдлыг мөрдөн хөөх, баривчлах, эсхүл хорих байгууллагад гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход бусад байгууллагаас хүч хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж татан оролцуулж болно.

251 дугаар зүйл. Хорих анги, хорих ангийн алба хаагчид хориглох үйл ажиллагаа

251.1.Хорих анги, хорих ангийн алба хаагчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

251.1.1.хорих ангид зохих зөвшөөрөлгүйгээр гадны хүн нэвтрүүлэх;

251.1.2.хоригдолтой хувийн харилцаа тогтоох, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр хоол хүнс, хувцас, илгээмж болон бусад зүйл дамжуулах, хоригдолтой худалдаа, наймаа хийх;

251.1.3.галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хорих өрөөний түлхүүрийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх;

251.1.4.хоригдолд хууль бус уулзалт зохион байгуулах, хуульд зааснаас бусад этгээдэд хоригдол, хорих ангийн талаар мэдээлэл, лавлагаа өгөх;

251.1.5.хоригдолтой хүнлэг бус, хэрцгий, нэр төрийг нь гутаан доромжилж харьцах.

ХОРИГДЛЫГ СУЛЛАХ

252 дугаар зүйл. Хоригдлыг суллах үндэслэл

252.1.Хоригдлыг дараахь үндэслэлээр суллана:

252.1.1.шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан, эсхүл хорих ялыг өөр төрлийн ялаар сольсон, эсхүл хорих ялаас өвчний учир чөлөөлсөн;

252.1.2.өршөөл, уучлал үзүүлсэн;

252.1.3.хорих ялаас хугацаанаас өмнө сулласан;

252.1.4.шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл цагаатгасан.

253 дугаар зүйл. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах тухай санал гаргах

253.1.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдол Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа суллуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргана.

253.2.Хорих анги нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлын хувийн байдлыг тодорхойлж, энэ хуулийн 253.1-д заасан хүсэлтийн хамт хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ.

253.3.Хорих ангийн тодорхойлолт, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

254 дугаар зүйл. Хоригдлыг суллах журам

254.1.Хоригдлыг ялын хугацаа дууссан бол тухайн өдөрт, ялын хугацаа нь амралт, баяр ёслолын өдөр бол өмнөх өдөр нь, бусад үндэслэлээр уг хоригдлыг суллах тухай шийдвэрийг хүлээн авсан өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссаны дараа хүлээн авсан бол дараагийн өдөрт нь суллана.

254.2.Суллагдсан хүнд хувийн бичиг баримт, эд зүйл, суллагдсан тухай тодорхойлолт олгож, хоригдлын хувийн хэрэгт зохих тэмдэглэл хийнэ.

254.3.Шаардлагатай бол суллагдаж байгаа хоригдолд тухайн улирлын хувцас, байнга оршин суух газартаа очих уналга, хоолны зардлыг хорих ангиас олгож болох ба уналгын зардлыг автомашин, төмөр замын тухайн үед мөрдөж байгаа үнэлгээгээр тооцно.

254.4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүнчлэн бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй хоригдол суллагдвал энэ тухай эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.

255 дугаар зүйл. Өвчний учир ялаас чөлөөлөх

255.1.Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, хорих ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

255.2.Хоригдлын ялаас чөлөөлөх өвчнийг баталгаажуулах шинжилгээ, оношилгоо хийлгэхэд шаардагдах төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг хоригдол өөрөө, төлбөрийн чадваргүй хоригдлын төлбөрийг хорих анги хариуцна.

255.3.Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх журам нь эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан хоригдолд хамаарахгүй.

256 дугаар зүйл. Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох

256.1.Хоригдол хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах хуульд заасан шаардлагыг хангасан бол уг шаардлагыг хангаснаас хойш 5 хоногийн дотор хоригдолд энэ тухай мэдэгдэнэ.

256.2.Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах тухай хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай мэдээллийг хорих анги, алба хаагч нь хоригдол хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор бэлтгэж, энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

256.3.Хоригдол суллагдах нөхцөл, шаардлагыг хангасан тухай шийдвэр гаргасан бол ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ. Хоригдлыг суллагдах тухай хүсэлт гаргахаас өмнө эдэлсэн хорих ялын хугацааг тоолохдоо хамгийн сүүлд авсан шагналын хоногийг оруулан тоолно.

256.4.Прокурор материалыг хүлээн авч үндэслэлтэй гэж үзвэл 10 хоногийн дотор дүгнэлтийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ

257 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо

257.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

257.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нутаг дэвсгэрийн болон тусгайлсан чиг үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

257.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид "шийдвэр гүйцэтгэх алба" гэх/, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба /цаашид "хорих ял эдлүүлэх алба" гэх/, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба /цаашид "хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба" гэх/, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс /цаашид "шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс" гэх/-ээс бүрдэнэ.

257.4.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, дэд бүтэц, ял шийтгүүлсэн этгээдийн болон гүйцэтгэх баримт бичгийн тоог харгалзан сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

257.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа алба нь хариуцсан чиг үүргийн хүрээнд хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

257.6.Хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

257.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий нэгж /алба хаагч/-тэй байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

257.8.Хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн бүтэц, орон тоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

258 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, бэлгэ тэмдэг

258.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь туг, бэлгэ тэмдэгтэй байна.

258.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бэлгэ тэмдэг, тугны загвар болон туг, бэлгэ тэмдгийг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

258.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдэг хэрэглэхийг бусад хүн, хуулийн этгээдэд хориглоно.

259 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага

259.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

259.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно.

259.3.Шаардлагатай тохиолдолд тодорхой төрлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дагнан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяанд байгуулж болно.

259.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага харьяандаа сургалт, судалгаа, шинжилгээ явуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих шуурхай удирдлагын нэгж болон үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү, хангалт, архив, урлаг, спорт хариуцсан нэгжтэй байна.

259.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага онцгой нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх тусгай чиг үүрэг бүхий нэгжтэй байж болно.

260 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын чиг үүрэг

260.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

260.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, алба хаагчийг сургаж бэлтгэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

260.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнийг боловсронгуй болгох чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн талаар санал боловсруулах;

260.1.3.хууль тогтоомжид нийцүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдох журам, стандарт, заавар, зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, биелэлтийг хангуулах;

260.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, дүн шинжилгээ хийх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээ авах;

260.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

260.1.6.хорих ангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

260.1.7.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан, нөхцөлийг арилгах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах;

260.1.8.шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах болон бусад хяналтын систем нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

260.1.9.хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцах;

260.1.10.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;

260.1.11.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

260.1.12.ялтан, хоригдлын зүгээс алба хаагч руу чиглэсэн сөрөг үзэгдлийг таслан зогсоох, шалгах, хариуцлага тооцох орчинг бүрдүүлэх;

260.1.13.хорих байгууллагад онцгой нөхцөл байдал бий болсон үед таслан зогсоох арга хэмжээ авах;

260.1.14.хуульд заасан бусад чиг үүрэг.

260.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага энэ хуулийн 260.1.7-д заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, ажилтны үйл ажиллагаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тэдгээрт холбогдох хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

260.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалт хариуцсан нэгж алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах явцад гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй болох нь илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлнэ.

261 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага

261.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, дэд даргатай байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

261.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар, тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

262 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын бүрэн эрх

262.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

262.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;

262.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

262.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд болон хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст онцгой дэглэм тогтоох, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

262.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

262.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах;

262.1.6.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах;

262.1.7.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;

262.1.8.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлын түвшин, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг батлах;

262.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

263 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх албаны чиг үүрэг

263.1.Шийдвэр гүйцэтгэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

263.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

263.1.2.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх цахим сан бүрдүүлэх, лавлагаа мэдээлэл олгох;

263.1.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх.

263.2.Шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байна.

264 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн чиг үүрэг

264.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

264.1.1.харьяалах хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

264.1.2.иргэний, зөрчлийн, захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

264.1.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын болон олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

264.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

264.1.5.байгууллага, алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

264.1.6.үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах;

264.1.7.алба хаагчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх;

264.1.8.хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд төлбөртэй этгээдийн бүртгэл, гүйцэтгэх баримт бичгийн тоо бүртгэл, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн цахим сан хөтлөх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

264.1.9.баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.

264.1.10.согтуурах, мансуурах донтой хүн болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

265 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тойрог

265.1.Энэ хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах анхан шатны нэгж нь тогтоосон тойрог байна.

265.2.Энэ хуулийн 265.1-д заасан тойргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

266 дугаар зүйл. Хорих ял эдлүүлэх албаны чиг үүрэг

266.1.Хорих ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

266.1.1.цагдан хорих шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

266.1.2.хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

266.1.3.хорих байгууллагын хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах;

266.1.4.хорих ангийн бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар санал боловсруулах;

266.1.5.хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, дахин нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох чиглэлээр санал боловсруулах.

267 дугаар зүйл. Хорих анги, түүний чиг үүрэг

267.1.Хорих анги нь цагдан хорих шүүхийн шийдвэрийг биелүүлж гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлаж, эрх, эрх чөлөөнд нь хуульд заасан хязгаарлалт тогтоож, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

267.2.Хорих анги дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

267.2.1.хорих ялыг албадан эдлүүлэх;

267.2.2.хоригдлын аюулгүй байдлыг хангах, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, хоригдол бусад этгээдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

267.2.3.хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх;

267.2.4.хоригдлыг хөдөлмөрлүүлэх, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хоригдолд дадлага олгох;

267.2.5.хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хүнийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох;

267.2.6.хоригдлын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах;

267.2.7.бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй, согтуурах, мансуурах донтох эмгэгтэй хоригдлыг албадан эмчлэх;

267.2.8.гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлэх, хорих байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

267.2.9.хуульд заасан бусад чиг үүрэг.

267.3.Хорих анги нь гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хоригдлоос гаргуулах, түүнийг хөдөлмөрлүүлэх, ажил, мэргэжлийн дадлага олгох зорилгоор үйлдвэрлэлийн салбар, нэгжтэй байж болох бөгөөд хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчит хуулийн этгээд ажиллуулж болно.

267.4.Хорих ангийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хамтарсан үйлдвэрлэлээс олсон орлогыг хорих ангийн аюулгүй байдал, хоригдлын ахуйн нөхцөлийг сайжруулах, хоригдлыг нийгэмшүүлэхэд зарцуулах бөгөөд хөрөнгийг хуваарилах, түүнд хяналт тавих журмыг санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

267.5.Хоригдлыг ажлын байраар хангах, мэргэжлийн дадлага олгох зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх, үйлдвэрлэхэд оролцуулж болно.

268 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны чиг үүрэг

268.1.Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

268.1.1.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.2.согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх;

/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.3.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаархи гомдлыг шийдвэрлэх;

268.1.4.тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

268.1.5.хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

268.1.6.хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;

268.1.7.албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

269 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт

Энэ зүйлийг 2020-01-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

269.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ.

269.2.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, дэд бүтэц, ял шийтгүүлсэн хүний болон гүйцэтгэх баримт бичгийн тоог харгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, техник, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

269.3.Энэ хуулийн 11.3-т заасан хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд заасан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.

269.4.Энэ хуулийн 269.3-т заасан зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

270 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага

270.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагчаас бүрдэнэ.

270.2.Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ.

270.3.Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

270.4.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 270.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байна.

270.5.Энэ хуулийн 270.4-т заасан шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

270.6.Хорих байгууллагын алба хаагчид тавигдах эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, ёс зүйн шалгуур үзүүлэлт болон хорих байгууллагын алба хаагчийг сонгон шалгаруулах журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага тогтооно.

270.7.Баривчлах болон цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

270.8.Цэргийн жинхэнэ алба хаагаагүй цэргийн насны алба хаагчид цэргийн бэлтгэл эзэмшүүлэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хүлээх ба цэргийн бэлтгэл эзэмшүүлэх хөтөлбөрийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаар батлуулж, мөрдөнө.

271 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх

271.1.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.1.1.гүйцэтгэх баримт бичиг болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх;

271.1.2.гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах;

271.1.3.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгүүлсэн этгээд, төлбөр төлөгч-иргэний шилжин суурьших хөдөлгөөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлэх;

271.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх;

271.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, эсхүл шударгаар ажиллахад эргэлзээ байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах;

271.1.6.гүйцэтгэх баримт бичиг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахим бүртгэл хөтлөх, мэдээ тайлан гаргах;

271.1.7.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд болон түүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхэд туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлтэй бусад этгээдийн орон байр, эзэмшил газар, ажлын байранд хуульд заасан журмын дагуу нэвтрэн орох;

271.1.8.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, тэдгээрийн төлөөллийг дуудан ирүүлэх;

271.1.9.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах;

271.1.10.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх;

271.1.11.хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчил илэрсэн тохиолдол бүрд шалгалт хийж шалтгаан, нөхцөлийг тогтоох, хуульд заасан арга хэмжээ авах;

271.1.12.энэ хуульд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хорих ялаар солих саналыг прокурорт гаргах;

271.1.13.төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан, шийтгүүлсэн этгээд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлын талаар тодорхойлолт гаргах, хуульд заасан үндэслэлээр оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, ял оногдуулах саналыг прокурорт гаргах;

271.1.14.шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлах, уг зорилгоор төлбөр төлөгч, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ хаягийг тогтоох зорилгоор шаардлагатай лавлагаа, мэдээлэл авах;

271.1.15.ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг өвчний учир ял, шийтгэлээс чөлөөлүүлэх саналыг прокурорт гаргах.

271.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.2.1.шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах;

271.2.2.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

271.2.3.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой төрлийн арга хэмжээг гүйцэтгэх, шийдвэр гаргах талаар энэ хуульд заасан зөвшөөрөл олгох;

271.2.4.гүйцэтгэх баримт бичиг, ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан болон төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэн гаргах.

271.3.Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.3.1.ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах;

271.3.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих;

271.3.3.ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаархи гомдлыг хянан шийдвэрлэх;

271.3.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал тогтоох.

271.3.5.шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

272 дугаар зүйл. Хорих байгууллагын алба хаагчийн бүрэн эрх

272.1.Хорих байгууллага, хорих ял эдлүүлэх албаны алба хаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

272.1.1.оргосон хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч байгаа, эсхүл энэ талаар үндэслэл бүхий сэжиг байвал хуульд заасан журмын дагуу тухайн байгууллага, иргэний орон байр, бусад газарт нэвтрэн орох, орон байр, бусад газар, тээврийн хэрэгсэл, биед үзлэг хийх, оргосон хоригдолд туслалцаа үзүүлсэн, эсхүл туслалцаа үзүүлсэн байх үндэслэл бүхий сэжигтэй иргэний бичиг баримтыг шалгах, албан тушаалтан, иргэнээс тайлбар, тодорхойлолт, шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;

272.1.2.оргосон хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, мөрдөн хөөх, баривчлах үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд Дипломат төлөөлөгчийн, үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашинаас бусад хүн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлэх;

272.1.3.хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бие, эд зүйл, байранд үзлэг, нэгжлэг хийх, зэвсэг, хутга, мэс, зэвсгийн чанартай бусад зүйл, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй эм, тариа, өвс ургамал, согтууруулах ундаа, хориглосон тоглоом, хууль, дотоод журмаар зөвшөөрөгдсөнөөс бусад зүйлийг хураан авах, эсхүл устгах, бэлэн мөнгө, валют, үнэт зүйлсийг хураан авч акт тогтоон хадгалах, хорих ангийн аюулгүй байдал, түүнд мөрдөгдөх дэг журмыг сахиулах зорилгоор хоригдол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид байнгын хяналт тавих;

272.1.4.хорих байгууллага, түүний үйлдвэрлэлийн талбайд орж, гарч байгаа хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;

272.1.5.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах.

272.2.Хорих анги, түүнийг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нь энэ хуулийн 272.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

272.2.1.хорих анги, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тушаал, шийдвэр гаргах, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

272.2.2.хоригдлыг хорих ялаас өвчний учир чөлөөлүүлэх тухай саналаа прокурорт гаргах;

272.2.3.хоригдолд чөлөө олгох;

272.2.4.хоригдолд шагналын хоног олгох, хасах;

272.2.5.хуурамчаар, эсхүл санаатай өвчилсөн, эсхүл эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, чөлөөнөөс хоцорсон, оргосон хугацааг ял эдэлсэн хугацаанаас хасаж тооцох;

272.2.6.хоригдлын хүсэлтийг үндэслэн удаан хугацааны уулзалтыг түр уулзалтаар, эсхүл утсаар ярих эрхээр, эсхүл түр уулзалтыг утсаар ярих эрхээр солих;

272.2.7.Иргэний хуульд заасны дагуу хоригдлын итгэмжлэлийг гэрчлэх;

272.2.8.хуульд заасан бусад.

273 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл

273.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд зааснаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

273.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:

273.2.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;

273.2.2.албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах;

273.2.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх;

273.2.4.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

273.2.5.албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;

273.2.6.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх;

273.2.7.бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;

273.2.8.нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;

273.2.9.удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;

273.2.10.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

273.2.11.иргэний давхар харьяалалтай байх;

273.2.12.гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх;

273.2.13.хуулиар хориглосон бусад.

273.3.Алба хаагч нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч, захирагдагч байна.

274 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг

274.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч төрийн сүлдэнд:

"Монгол Улсын иргэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая." гэж тангараг өргөнө.

274.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

275 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх

275.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.

275.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

276 дугаар зүйл. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

276.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.

276.2.Энэ хуулийн 276.1-д заасан албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

276.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна:

276.3.1.энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан;

276.3.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;

276.3.3.ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

276.3.4.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

277 дугаар зүйл. Албанаас халах

277.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална:

277.1.1.өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;

277.1.2.санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

277.1.3.энэ хуулийн 270 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн;

277.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн.

278 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн цол, дүрэмт хувцас

278.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга цэргийн дээд цолтой байж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

278.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна.

278.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үйлдвэртэй байж болно.

278.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа сонсогч цэргийн цол, дүрэмт хувцастай байна.

279 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг

279.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас олгосон ажлын үнэмлэх, таних тэмдэгтэй байна.

279.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 279.1-д зааснаас гадна хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ.

279.3.Энэ хуулийн 279.1, 279.2-т заасан ажлын үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдгийн загварыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

280 дугаар зүйл. Цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдгийг хураан авах, хадгалуулах

280.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна.

280.2.Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцас, цолыг түүнд хадгалуулна.

281 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах

281.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

281.1.1.цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

281.1.2.цол бууруулах;

281.1.3.цол хураан авах;

281.1.4.албан тушаал бууруулах.

281.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

281.3.Энэ хуулийн 281.1.2, 281.1.3, 281.1.4-т заасан сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга оногдуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

282 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

282.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ.

282.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

283 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баталгаа

283.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч Төрийн албаны тухай хуульд заасан баталгаанаас гадна энэ хуульд заасан улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангагдана.

283.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баталгааг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Төрийн албаны тухай хууль, цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

283.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн талаархи судалгаа, мэдээ, мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

283.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг гэмт хэрэг, зөрчил болон ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор албан тушаал бууруулахгүйгээр өөр байгууллага, нэгжид сэлгэн ажиллуулж болно.

284 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн улс төрийн баталгаа

284.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс нь гадуур дайчлах, оролцуулахыг хориглоно.

284.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг энэ хуулийн 284.1-д заасан үйл ажиллагаанд оролцохыг шаардсан бол татгалзана.

284.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандана.

284.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч үйл ажиллагаандаа улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно.

284.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ аливаа улс төрийн нам, түүний үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлэх, албаны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахыг хориглоно.

285 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль зүйн баталгаа

285.1.Иргэн, албан тушаалтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хуулиар хүлээсэн үүрэгт үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.

285.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ хууль ёсоор гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.

285.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч ажлын бус цагаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

285.4.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна.

285.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

286 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа

286.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.

286.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 286.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

286.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно:

286.3.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;

286.3.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;

286.3.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.

286.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 286.3.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.

286.5.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.

286.6.Энэ хуулийн 286.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх бөгөөд энэ хуулийн 286.3-т заасан нөхөх олговор, тусламж олгох журам, 286.5-д заасан зардал олгох журмыг Засгийн газар батална.

286.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болон харьяа бусад байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

286.8.Хорих ангийн алба хаагчийг эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай нь холбоотойгоор шаардлагатай бол 1 сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулна.

287 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

Энэ зүйлийг 2020-01-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

287.1.Засгийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

287.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч өөр аймаг, хот суурин газарт шилжин ажиллах болсноос шалтгаалан түүний эхнэр /нөхөр/ хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүний гэр бүлийг тэргүүн ээлжид түүний мэргэжлийн болон түүнтэй дүйцэхүйц ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно.

287.3.Ээлжийн ажил, үүрэг гүйцэтгэдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг онцгой тохиолдолд илүү цагаар ажиллуулсан бол ажилласан цаг тутамд ногдох албан тушаалын цалинг олгоно.

287.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед болон ажлын бус цагаар, шөнийн ээлжид, хээрийн сургууль, дадлагын үеэр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хүнсний болон эдийн хангалтаар хангаж, хоолны зардлыг олгоно.

287.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

287.6.Аймаг, хот хооронд түүнчлэн аймаг, хот дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжин ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүнд уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж байгаа онгоц, автомашин, төмөр замын тээврийн үнэлгээгээр тооцож олгоно.

287.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын их, дээд сургуульд суралцагч алба хаагчийн суралцах хугацааны сургалтын тэтгэлэг, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцна.

287.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

287.8.1.төрийн тусгай алба хаасан хугацааны;

287.8.2.албан ажлын онцгой нөхцөлийн;

287.8.3.ялтан, хоригдолтой ажилласны;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

287.8.4.мэргэжлийн зэргийн;

287.8.5.эрдмийн зэрэг, цолны;

287.8.6.хуульд заасан бусад.

287.9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

287.10.Энэ хуулийн 287.8-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох цалин хөлсний нэмэгдлийн хэмжээ нь Төрийн албаны тухай хуулийн 28.12-т заасан зохицуулалтад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

288 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн бусад баталгаа

288.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээнэ.

288.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ажилласан 5 жил тутамд Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.

288.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авна.

288.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын ачааллын жишиг нормативыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

288.5.Аймаг, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, дэд даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

288.6.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

289 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах нас

289.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:

289.1.1.бага цолтой алба хаагч 47 нас;

289.1.2.дунд цолтой алба хаагч 52 нас;

289.1.3.ахлах цолтой алба хаагч 55 нас;

289.1.4.дээд цолтой алба хаагч 57 нас;

289.1.5.бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна.

289.2.Энэ хуулийн 289.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах хугацааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно.

289.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч энэ хуулийн 289.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин нэг жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

289.4.Энэ хуулийн 289.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хүлээн авч, саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

289.5.Энэ хуулийн 289.2-т заасан хугацаа сунгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

289.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь энэ хуулийн 289.1, 289.2-т заасан насны дээд хязгаарт хүрч албанаас чөлөөлөгдсөн иргэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажилд гэрээгээр ажиллуулж болно.

289.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар суралцсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад ажилласан, сонсогчоор суралцсан болон цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцно.

289.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй.

БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

290 дугаар зүйл. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх нийтлэг үндэслэл

290.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.

290.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт, тэдгээрийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

290.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

290.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ дараахь нийтлэг шаардлагыг баримтална:

290.4.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

290.4.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх;

290.4.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх.

290.5.Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг бусдыг гутаан доромжлох, цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.

290.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

290.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд цагдаа, эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, шууд захирах даргад, шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэнэ.

291 дугаар зүйл. Биеийн хүч хэрэглэх

291.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

291.1.1.алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;

291.1.2.цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;

291.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

291.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсноос бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно.

292 дугаар зүйл. Тусгай хэрэгслийн төрөл

292.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

292.1.1.нэг бүрийн;

292.1.2.олон хүнд нөлөөлөх;

292.1.3.бусад.

292.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хамгаалах тусгай хэрэгслээр хангагдана.

293 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл

293.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:

293.1.1.гар, хөл, хурууны гав;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

293.1.2.хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл;

293.1.3.бороохой;

293.1.4.цахилгаан гүйдлээр цохигч;

293.1.5.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

293.1.6.резин болон хуванцар сумтай буу;

293.1.7.нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл.

294 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх

294.1.Нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

294.1.1.өөрийн, бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулыг таслан зогсоох;

294.1.2.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй ялтан, хоригдлыг баривчлах;

294.1.3.хоригдол хорих ангийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн;

294.1.4.алба хаагчийн аюулгүйн тойрогт зөвшөөрөлгүй нэвтэрсэн;

294.1.5.хоригдлыг хуяглан хүргэх;

294.1.6.хяналтад байгаа хоригдол амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлж болзошгүй бол тэдгээрээс урьдчилан сэргийлэх;

294.1.7.хорих байгууллага дотор гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хяналтдаа авах, хорих байгууллага доторхи аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, хорих байгууллагыг бүслэн хаасныг чөлөөлөх;

294.1.8.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад.

295 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

295.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:

295.1.1.олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

295.1.2.усан хөөрөг;

295.1.3.утаан хөшиг үүсгэгч;

295.1.4.олон хүнд нөлөөлөх бусад тусгай хэрэгсэл.

296 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

296.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг хорих ангийн дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.

296.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

296.2.1.хорих ангид бүлэглэн халдсан;

296.2.2.хорих ангийн дотоод журмыг бүлэглэн зөрчсөн, эсхүл хорих ангид гарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох.

296.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:

296.3.1.боломжтой тохиолдолд прокурорт мэдэгдэх;

296.3.2.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулж, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах.

296.4.Энэ хуулийн 296.3.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах бодит аюул үүссэн тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг шууд хэрэглэж болно.

297 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх үндэслэл

297.1.Хорих ангийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

297.1.1.хоригдол оргон зугтсан, оргохыг завдсан;

297.1.2.өөрийн, бусад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

297.1.3.хорих ангид зэвсэглэн, эсхүл бүлэглэн халдсан, эсхүл хорих ангийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон;

297.1.4.галт зэвсэг, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн хоригдол зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн;

297.1.5.хуяглан хүргэж байгаа хоригдлыг суллахаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;

297.1.6.хорих ангид эмх замбараагүй байдал үүсч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон;

297.1.7.зэвсэглэсэн, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хоригдлыг баривчлах.

298 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх нийтлэг журам

298.1.Галт зэвсэг хэрэглэх сургалтад хамрагдан, галт зэвсэг хэрэглэх эрх олгогдсон хорих ангийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг хадгалах, биедээ авч явах, хэрэглэх эрхтэй.

298.2.Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна. Сануулга өгөх нь цаг алдаж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодит эрсдэл үүссэн нөхцөлд галт зэвсгийг шууд хэрэглэж болно.

298.3.Хорих ангийн алба хаагч галт зэвсэг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг шат дараалан авах үүрэгтэй:

298.3.1.энэ хуулийн 297.1-д заасан тохиолдол бий болсон үед галт зэвсгээ бэлэн байдалд авах;

298.3.2.галт зэвсэг хэрэглэх тухай сануулах, тодорхой зай, байр тогтоох, хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, эсхүл идэвхтэй үйлдэл хийхийг хориглох;

298.3.3.энэ хуулийн 298.3.2-т заасны дагуу сануулсны дараа тухайн хүн үйлдлээ үргэлжлүүлсэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэх.

298.4.Хуяглан хүргэж яваа хоригдол хорих ангийн алба хаагчийн галт зэвсгийг булаахаар довтолсон тохиолдолд галт зэвсэг шууд хэрэглэж болно.

298.5.Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүн гэмтсэн тохиолдолд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ. Галт зэвсэг хэрэглэсэн тохиолдол бүрд прокурор, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

298.6.Галт зэвсэг хэрэглэсэн тухай илтгэх, мэдээлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

БУСАД

299 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт, данс

299.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, хорих анги, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь арилжааны банканд данстай байна.

299.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага арилжааны банканд гадаад төлбөр тооцооны данстай байна.

299.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс, бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтөлнө.

299.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлогийг тусгасан данс, бүртгэл, тайлан тэнцлийн тухай журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

299.5.Энэ хуулийн 169.1-д зааснаас бусад тохиолдолд захиргааны, зөрчлийн, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хорих ял эдлүүлэх ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

300 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

300.1.Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

300.2.Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд прокурорын байгууллага хяналт тавина.

301 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

301.1.Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана.

301.2.Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.

302 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

302.1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ

1511 дугаар зүйл. Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг гүйцэтгэх /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

1511.1.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх, зохион байгуулах ажиллагааг гүйцэтгэхэд энэ хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

1761 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих /Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

1761.1.Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

1761.2.Шийдвэр гүйцэтгэгч яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

1761.3.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглан хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ЭРХ ХАСАХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГҮЙЦЭТГЭХ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.