ТӨСВИЙН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 81 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (33–321-р зүйл) · legalinfo.mn ↗

33 дугаар зүйл. Улсын Их Хурал төсөв батлах

33.1.Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн, төсвийг энэ хуулийн 8.4-т заасан цаглабарын дагуу хуульчлан батална. /Энэ хэсэгт “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрлчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.Төсөвт дараах зүйлийг тусгаж, батална:

33.2.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого;

33.2.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт;

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.2.4.бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг;

33.2.5.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг хавсралтаар;

33.2.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, анхны төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/; /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.7./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33.2.8.төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.2.9.Энэ хуулийн 32.2.21-д заасан мэдээллийг хавсралтаар /төслийн нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, гэрээний төрөл, хэлбэр, хувийн хэвшлийн түншлэгч болон түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт өртөг, тухайн жилд төсвөөс төлөх төлбөр, болзошгүй өр төлбөрийн мэдээлэл, дүн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаарх мэдээлэл/. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмсэн./

33.2.11.энэ хуулийн 33.2.6, 33.2.10-д заасан төслийн код нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдаж үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад болон заалтын дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан./

34 дугаар зүйл. Төсвийн тодотгол

34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;

34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.2.Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

34.2.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

34.2.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

34.3.Тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно:

34.3.1.санхүүжүүлэх хэмжээ нь багасахаар, эсхүл хасагдахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан;

34.3.2.тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй.

ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ

35 дугаар зүйл. Төрийн сангийн нэгдсэн данс

35.1.Санхүүгийн хөрөнгийг Монголбанкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана.

35.2.Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна.

35.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.

35.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.5.Банкинд төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур нээсэн төсвийн байгууллагын дансанд тухайн шатны төрийн сан болон төрийн аудитын байгууллага үзлэг, хяналт хийн, энэ хуулийн 35.3-т заасан зөвшөөрөлгүйгээр нээсэн дансыг хаалгах, хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд татан төвлөрүүлнэ.

35.6.Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх, түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанктай хамтран батална.

36 дугаар зүйл. Төрийн сангийн тогтолцоо

36.1.Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид "төрийн сан" гэх/-оос бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.2.Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны Захирагчийн ажлын албаны дэргэд байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.3.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон төсвийн хэмжээг нь харгалзан төрөлжүүлж, тэдгээрт хамаарах төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн алба байгуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх алба байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

36.5.Энэ хуулийн 36.3-т заасан алба байгуулсан тохиолдолд төсвийн байгууллагад уг албатай давхардсан чиг үүрэг хэрэгжүүлэх орон тоо бий болгохыг хориглоно.

36.6.Төв төрийн сан нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

37 дугаар зүйл. Төрийн сангийн нийтлэг чиг үүрэг

37.1.Төрийн сан дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих;

37.1.2.төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх;

37.1.3.төсвийн хяналтыг зардлын бүлэглэсэн дүнгээр хэрэгжүүлэх;

37.1.4.төсвийн зарлагын төлбөрийн дарааллыг тогтоох;

37.1.5.төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавих;

37.1.6.төсвийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон төлбөрийн даалгавартай харьцуулж төлбөрийн амлалтыг бүртгэх;

37.1.7.төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах;

37.1.8.төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох.

37.2.Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

38 дугаар зүйл. Төв төрийн сангийн чиг үүрэг

38.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төв төрийн сангийн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.1.1.төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах;

38.1.2.төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг төлбөр болон орлогын гүйлгээг гүйцэтгэх журам, заавар боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.3.төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.4.төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.5.мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

38.1.6.улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүгийн зах зээлээс бүрдүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.1.7.улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансны хүрээнд улсын төсөв болон улсын төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн жилийн эцэст хаагдсан байхаар мөнгөн хөрөнгийн өглөг үүсгэн бүрдүүлэх;

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.1.8.хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкаар дамжуулан богино хугацааны хөрөнгө оруулалтад оруулах асуудлыг шийдвэрлэх;

38.1.9.төсвийн захирагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;

38.1.10.санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

38.1.11.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг нэгтгэн боловсруулах;

38.1.12.төсвийн захирагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх.

39 дугаар зүйл. Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.1.Энэ хуулийн 14.1.6, 14.1.11-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчтай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээнд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.2.1.санхүүжилтийн зориулалт болон хязгаарлалт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.2.хамрах хүрээ; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.3.хүрэх үр дүнгийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.4.санхүүжилт болон тайлагналт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.5.хяналт болон хариуцлага. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх санхүүжилтийг дараах байдлаар тооцож холбогдох төсвийн захирагчид шилжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.3.1.урьдчилан төлөвлөсний дагуу орон нутгийн суурь зарлагад тусгах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.3.2.урьдчилан тооцох боломжгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт хэлбэрээр олгох. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээний биелэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, дотоод аудит хийнэ. /Энэ хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

40 дугаар зүйл. Үр дүнгийн гэрээ

40.1.Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.

40.2.Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна.

40.3.Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

40.4.Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:

40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах;

40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.

40.5.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.

/Энэ хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

41 дугаар зүйл. Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах

41.1.Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.

41.2.Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:

41.2.1.хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх;

41.2.2.батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;

41.2.3.төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах;

41.2.4.төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах;

41.2.5.энэ хуулийн 37.1.8-д заасан эрхийн хүрээнд төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх;

41.2.6.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх;

41.2.7.хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах.

41.3.Төсвийн сар, улирлын хуваарийг төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн энэ хуулийн 11 дүгээр зүйл, 65.1, 66.1-д заасан эрх бүхий этгээд баталж, мөрдүүлнэ.

41.4.Төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсвэл төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горимыг энэ хуулийн 41.6-д заасан эрх бүхий этгээд тогтоож, төсвийн зарлагыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

41.4.1.төсвийн байгууллагад ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нь;

41.4.2.нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг доод хэмжээгээр нь;

41.4.3.Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгийг өмнөх оны түвшинд;

41.4.4.батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, шүүх, прокурорын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, татвар, гааль болон бусад төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг өмнөх оны түвшинд; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

41.4.5.энэ хуулийн 41.4.4-т зааснаас бусад төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал төсвийг тэдгээрийн өмнөх оны урсгал төсвийн 50 хувиар;

41.4.6.Засгийн газрын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг уг зээлийн гэрээнд заасан хугацаа, төлбөрийн хэмжээг баримтлан.

41.5.Доод шатны төсөвт хамаарах үйл ажиллагааны энэ хуулийн 41.4-т заасан санхүүжилтийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор дээд шатны төсвөөс богино хугацааны зээл олгож болно.

41.6.Санхүүжилтийн түр горим, түүнийг хэрэгжүүлэх төсвийн сар улирлын хуваарийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоон, мөрдүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

41.7.Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, өөрийн орлого, зарлагын хэмнэлт, тэдгээрийн зарцуулалт, гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах, олон нийт, байгууллагын хамт олонд нээлттэй байх шаардлага, нөхцөлийг тогтоосон журмыг Засгийн газар батална.

42 дугаар зүйл. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх

42.1.Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.

42.2.Төсвийн захирагч төсөвтөө дараах байдлаар зохицуулалт хийж болно:

42.2.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь:

42.2.1.а.өөрийн төсвийн багцад хамаарах хөтөлбөр хооронд;

42.2.1.б.түүнд шууд харьяалагдах төвлөрүүлэн захирагчдын төсөв хооронд;

42.2.1.в.төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;

42.2.1.г.түүнд шууд харьяалагдах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд.

42.2.2.төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд хамаарах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;

42.2.3.төсвийн шууд захирагч нь зөвхөн өөрийн урсгал зардалд.

42.3.Төсвийн шууд захирагчийн төсөвтөө зохицуулалт хийх асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:

42.3.1.төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийх саналаа харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.2.төсвийн төвлөрүүлэн захирагч нь саналаа харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.3.зохицуулалт хийх санал нь улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт хамаарахаар бол төсвийн ерөнхийлөн захирагч нь саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсөвт хамаарахаар бол саналаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тус тус хүргүүлэх; /Энэ заалтад “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.3.4.энэ хуулийн 42.3.3-т заасан байгууллага, эсхүл албан тушаалтан нь энэ хуулийн 42.2-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг хянаж, зөвшөөрсний дагуу төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэх.

42.4.Энэ хуулийн 42.2-т заасан төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авна.

42.5.Энэ хуулийн 15.2-т заасан төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийн төсөвт зохицуулалт хийх асуудлыг өөрийн баталсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ.

42.6.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх хязгаар, нөхцөл, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42.7.Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.

43 дугаар зүйл. Төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт

Энэ зүйлийг 2016-11-10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

43.1.Тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн дараах үлдэгдлийг төсвийн дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болно:

43.1.1.Засгийн газрын өрийн бичиг, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

43.1.2.төсөл, арга хэмжээний онцлогоос шалтгаалан түүнийг хэрэгжүүлэх мөчлөг нь төсвийн жилээс зөрүүтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөв;

/Энэ заалтыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43.1.3.Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээгээр болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөв;

43.1.4.энэ хуулийн 44.6-д зааснаас бусад төсвийн урамшуулал;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43.1.5.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан тусламж, хандив.

43.2.Зарцуулах эрх нь дараагийн төсвийн жилд дамжсан, энэ хуулийн 43.1.3-т зааснаас бусад төсвийн нийт дүн нь төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн гурван хувиас хэтрэхгүй бөгөөд түүнээс давсан хэсгийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

43.3.Төсвийн жил дуусахад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эргэлтийн сангийн үлдэгдэл хөрөнгийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг энэ хуулийн 18.6-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хөрөнгийг дараагийн жилийн батлагдсан төсвийн дагуу зарцуулна.

43.4.Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.2-т заасан төсвийг дараагийн төсвийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зарцуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43.5.Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.3, 43.1.5-д зааснаас бусад төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахгүй.

43.6.Төсөв зарцуулах эрхийг дараагийн төсвийн жилд шилжүүлсэн нь батлагдсан төсвөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тухайн жилд хүрэх үр дүнгийн зорилтот түвшинг бууруулах үндэслэл болохгүй.

44 дугаар зүйл. Туслах үйл ажиллагаа

44.1.Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно:

44.1.1.төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр, эсхүл энэ хуулийн 35.4-т заасан цахим хэлбэрээр зөвшөөрсөн байх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.1.2.туслах үйл ажиллагаанаас алдагдал учирвал түүнийг нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх;

44.1.3.санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны талаар зохих ёсоор тусгасан байх;

44.1.4.байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх;

44.1.5.туслах үйл ажиллагаа эрхлэх нь тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүй байх.

44.2.Туслах үйл ажиллагааны зардалд тухайн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон шууд болон шууд бус бүх төрлийн зардал, өглөг, санхүүгийн үүргийг оруулж тооцно.

44.3.Үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно.

44.4.Туслах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг төсвийн жилийн дундуур авсан бол түүний төсвийг нэмэлт төсөв хэлбэрээр, бусад тохиолдолд тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

44.5.Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна:

44.5.1.тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах;

44.5.2.тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх;

44.5.3.тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

44.6.Үлдэгдэл ашгийг төсвийн жилийн эцэст тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

44.7.Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгийг энэ хуулийн 44.5.2, 44.5.3-т заасан зориулалтаар зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

45 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт

Энэ зүйлийг 2022-11-11-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

45.1.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно:

45.1.1.урсгал төсвөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ нь буурсны улмаас бий болсон үлдэгдлийг;

45.1.2.төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлын үр ашгийг нэмэгдүүлж, чанарыг бууруулахгүйгээр нэгжид ногдох өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг;

45.1.3.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр нэгжийн өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг.

45.1.4.техник, технологийн өөрчлөлт хийх зэргээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулснаас бий болсон үлдэгдэл;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.1.5.энэ хуулийн 14.2.12, 16.5.9-т заасны дагуу зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоосны улмаас орон тоо буурсан бол түүнд ногдох цалин хөлс, бусад урсгал зардлын үлдэгдэл;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.1.6.төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хүрэх үр дүн чанарыг нь бууруулахгүйгээр илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон үлдэгдэл.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.2.Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ:

45.2.1.нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол;

45.2.2.төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.3.хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.4.төсвийн байгууллага нь батлагдсан тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46 дугаар зүйл. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журам

46.1.Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.3.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:

46.3.1.эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх;

46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;

46.3.3.нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

46.3.4.тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх.

46.4.Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно.

46.5.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараахь арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:

46.5.1.байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах дараахь тохиолдолд:

46.5.1.а.ажилтны цалин хөлсийг хуульд заасан хугацаанд олгох боломжгүй байдалд хүрсэн;

46.5.1.б.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулсан.

46.5.2.төсвийн жилд, эсхүл дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар өр төлбөр үүсгэх;

46.5.3.зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолтын зардлыг санхүүжүүлэх;

46.5.4.байнгын орон тоо, шинэ бүтэц бий болгох замаар урсгал зардал нэмэгдүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

46.6.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагад энэ хуулийн 44.5.1, 46.3 хамаарахгүй. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47 дугаар зүйл. Нэмэлт төсөв

47.1.Төсвийн захирагч нь дараах нэмэлт төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно:

47.1.1.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж;

47.1.2.төсвийн жилийн явцад Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээ болон олон улсын байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл;

47.1.3.Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгө, түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс зохих байгууллагын шийдвэрийн дагуу тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

47.1.4.дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө;

47.1.5.төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого;

47.1.6.төсвийн урамшуулал. /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.1.7.Эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэлт орлого.

/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

47.1.8.гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын олсон нэмэлт орлого. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

47.2.Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

47.3.Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ӨМЧ ХӨРӨНГӨ, БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР

/Энэ бүлгийн гарчигт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48 дугаар зүйл. Өмч хөрөнгө

48.1.Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, зарцуулалт, бүртгэл, тайлагналттай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.

49 дугаар зүйл. Засгийн газар өр үүсгэх

Энэ зүйлийг 2015-02-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

49.1.Засгийн газар дараах зорилгоор өр үүсгэж болно:

49.1.1.Засгийн газрын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;

49.1.2.улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх;

49.1.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;

49.1.4.хүүгийн хэмжээ болон зардлыг бууруулах зорилгоор өрийг дахин санхүүжүүлэх;

49.1.5.улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх.

49.2.Энэ хуулийн 49.1.4-т заасны дагуу өрийг дахин санхүүжүүлэхдээ түүний хугацааг сунгахыг хориглоно.

49.3.Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

50 дугаар зүйл. Засгийн газар зээл олгох

Энэ зүйлийг 2015-02-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

50.1.Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:

50.1.1.аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

50.1.2.Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар;

50.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу дамжуулан зээлдүүлэх.

50.2.Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

51 дугаар зүйл. Засгийн газрын баталгаа

Энэ зүйлийг 2015-02-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

51.1.Засгийн газар хуульд заасан үндэслэлээр өрийн баталгаа гаргаж болно.

51.2.Эх үүсвэр нь тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан тохиолдолд энэ хуулийн 51.1-д заасан баталгааг олгоно.

51.3.Засгийн газрын баталгаа нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

51.4.Тухайн жилийн төсөвт тусган, баталсан хүрээнд Засгийн газраас гаргах өрийн баталгааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52 дугаар зүйл. Болзошгүй өр төлбөр

52.1.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд мэдээлнэ.

52.2.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.

52.3.Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.

52.4.Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өглөг үүсгэсэнд тооцохгүй.

52.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

52.6.Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй:

52.6.1.Засгийн газрын тусгай сангийн үүсгэсэн өр;

52.6.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;

52.6.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу гаргасан баталгаа; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.6.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргасан зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;

52.6.5.болзошгүй өр төлбөрт хамаарах болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан холбогдох бусад мэдээлэл.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

52.7.Болзошгүй өр төлбөрийн хүрээнд улсын төсвөөс тухайн төлбөрийг гүйцэтгэх эрсдэл үүссэн бол тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

53 дугаар зүйл. Засгийн газрын өрийн удирдлага

Энэ зүйлийг 2015-02-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

53.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын өрийн удирдлагыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

53.1.1.Засгийн газрын санхүүгийн хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээг үндэслэн өрийн удирдлагын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;

53.1.2.Засгийн газрын өрийн удирдлагын зорилт, өрийн хэмжээ, бүтэц, эрсдэлийг богино, дунд хугацаагаар тодорхойлж, удирдан зохицуулах;

53.1.3.тухайн жилийн төсвийн хуулиар Засгийн газрын шинээр үүсгэх өр, баталгааны дээд хязгаарыг батлуулж мөрдөх;

53.1.4.төрийн өмчит болон төрийн өмчийн 51, түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээдийн авах зээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтооx;

53.1.5.аймаг, нийслэлийн Засаг даргын улсын төсвөөс авах өрийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох;

53.1.6.Засгийн газрын өр болон өрийн баталгааны мэдээллийн санг бүрдүүлэх;

53.1.7.Засгийн газрын өрийн мэдээллийн ил тод байдлыг хангах;

53.1.8.зээлдүүлэгчийн эрх тэгш байдлыг хангах.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

53.2.Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, Засгийн газрын зээл авах, зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛТ

54 дугаар зүйл. Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан

54.1.Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд улс, орон нутгийн төсвийн санхүүгийн тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан хамаарна.

54.2.Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланг санхүүгийн нэгтгэсэн тайланд хамааруулна.

54.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн гүйцэтгэл болон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.

54.4.Санхүүгийн нэгтгэсэн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

54.4.1.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

54.4.2.санхүүгийн байдлын тайлан;

54.4.3.мөнгөн гүйлгээний тайлан;

54.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;

54.4.5.санхүүгийн тайлангийн тодруулга.

54.5.Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

54.5.1.тухайн жилийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл /нийт дүнгээр, хөтөлбөрөөр, төсвийн захирагчаар, хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр/;

54.5.2.татварын зарлагыг хуулийн этгээд, салбар бүрээр, холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт;

54.5.3.тухайн жил худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл;

54.5.4.хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга /хөтөлбөрийн гүйцэтгэлийн биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт, тасарсан бол шалтгаан/;

54.5.5.нэмэлт төсвийн гүйцэтгэл, түүний танилцуулга.

54.5.6.Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны мэдээлэл.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

54.6.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсөвт зохицуулалт хийсэн тохиолдолд хөтөлбөрийн гүйцэтгэлийг анх төлөвлөсөн хүрэх үр дүнгийн зорилттой нь харьцуулсан байдлаар тайлагнана.

55 дугаар зүйл. Сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлан

55.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын Их Хуралд ирүүлнэ.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

55.3.Улсын Их Хурал энэ хуулийн 55.1-д заасан мэдээлэлтэй танилцсаны дараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэж, нийтэд мэдээлнэ.

55.4.Сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланд дараах мэдээллийг тусгасан байна:

55.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, үр дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан байдал;

55.4.2.ирэх дөрвөн жилийн макро эдийн засаг, төсвийн төлөв байдлын төсөөлөл;

55.4.3.Засгийн газрын өр, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өр ба хүүгийн төлбөрийн дүн;

55.4.4.Монгол Улсын төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдлийн нийт дүн, энэ нь төсвийн тогтвортой байдлыг хангаж байгаа эсэх болон дараагийн хоёр жилийн хугацаан дахь тухайн сангийн эх үүсвэрийн өөрчлөлтийн тухай үнэлгээ;

55.4.5.болзошгүй өр төлбөр;

55.4.6.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хүлээгдэж байгаа арга хэмжээ, түүнд төсвөөс гаргах зардлын хэмжээ, эх үүсвэр;

55.4.7.Засгийн газрын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан, хүлээгдэж байгаа Засгийн газрын өр төлбөр, баталгааны дүн;

55.4.8.сонгуулийн жилд Засгийн газраас гаргасан шийдвэр нь дараагийн жилүүдийн санхүү, төсвийн төлөв байдалд нөлөөлөх үзүүлэлт;

55.4.9.эдийн засаг, санхүү, төсвийн дунд хугацааны төсөөлөл нь Улсын Их Хурлаар батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, эсхүл тухайн жилийн төсөв, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа талаарх тайлбар.

55.5.Энэ хуулийн 55.4.5-55.4.8-д заасан мэдээлэл, түүний төсөвт үзүүлэх нөлөөллийг тоон илэрхийллээр харуулна.

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА

56 дугаар зүйл. Төсвийн шатлал хоорондын харилцаа

56.1.Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дараах хэлбэрээр шилжүүлэг олгоно:

56.1.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг;

56.1.2.доод шатны төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

56.1.3.Засгийн газрын хэрэгжүүлэх зарим чиг үүргийг орон нутаг төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас дээд шатны төсөвт дараахь байдлаар төвлөрүүлнэ:

56.2.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.2.2.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас их тохиолдолд суурь зарлагатай тэнцэх хэсгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийг дараах зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

56.3.1.төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн;

56.3.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан; /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

56.3.3.тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтын нөхцөл, шаардлагыг зөрчсөн; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

56.3.4.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандартыг мөрдөөгүйгээс нийт төсөв нь алдагдалтай гарсан;

56.3.5.орон нутгийн төсвийн тогтвортой байдал алдагдсан;

56.3.6.орон нутгийн төсвийг энэ хуулиар тогтоосон хугацаанд батлаагүй.

56.4.Орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандарт, тэдгээрийн орцын болон төсвийн нормативыг Засгийн газар тогтооно.

56.5.Энэ хуулийн 56.1.3-т заасан тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтад тавигдах нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 39.1, 39.2-т заасан гэрээгээр тусгайлан тогтоож, Засгийн газар хяналт тавина. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

57 дугаар зүйл. Орон нутгийн төсөв

57.1.Орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг энэ хуулиар, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

57.2.Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-нйи өдрийн хуулиар нэмэлт оруулсан /

57.3.Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.

57.4.Сум, дүүргийн төсвийн орлогын улирлын чанартай дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн төсвөөс богино хугацаатай зээл олгож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

57.5.Орон нутгийн төсөвт Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

58 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58.1.Энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

58.1.1.аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон, нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

58.1.2.улсын төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

58.1.3.улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг.

58.2.Орон нутгийн чиг үүрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ хуулийн 32.2.6, 33.2.6-д заасан жагсаалтад тусгасны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

59 дугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан

59.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

59.1.1.импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 5 хувь; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

59.1.2.Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10 хувь; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

59.1.3.орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг;

/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

59.1.4.энэ хуулийн 56.2-т заасан төвлөрүүлэх хөрөнгө;

/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

59.1.5 газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

59.2.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот нь Орон нутгийн хөгжлийн сангаас болон улсын төсвөөс олгосон шилжүүлгийг доор дурдсанаар сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Орон нутгийн хөгжлийн санд хуваарилна: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

59.2.1.энэ хуулийн 60.11-д заасан үйлчилгээний зардалд ногдох хэсгийг сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

59.2.2.энэ хуулийн 59.8-д зааснаас бусад хэсгийн 60 хувийг дараах итгэлцүүрийг харгалзан хуваарилах: 59.2.2.1.хүн амын тоо; 59.2.2.2.нутаг дэвсгэрийн хэмжээ; 59.2.2.3.ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

59.2.3.улсын төсвөөс аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын шижүүлгийг 60 дугаар зүйлийн 60.6-д зааснаар хуваарилах. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

59.2.4.энэ хуулийн 59.1.3, 60.2.5-д заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

59.3.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлохдоо дараах итгэлцүүрийг үндэслэн тогтооно:

59.3.1.орон нутгийн хөгжлийн индекс;

59.3.2.хүн амын тоо;

59.3.3.нутаг дэвсгэрийн хэмжээ; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

59.3.4.орон нутгийн татварын идэвх санаачилга. /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

59.3.5.өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

59.4.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа ашигт малтмалын олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

59.5.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлалыг Засгийн газар батална.

59.6.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас энэ хуулийн 59.1.3-т заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

59.7.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

59.8.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс энэ хуулийн 59.3.5-д заасан итгэлцүүрээр хуваарилагдах хөрөнгийг сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилна. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

59.9.Энэ хуулийн 59.7, 59.8-д заасны дагуу орлогын шилжүүлгийг тодорхойлсны дараа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн үлдсэн хэсгийг энэ хуулийн 59.3.1, 59.3.2, 59.3.3-т заасан итгэлцүүрээр тодорхойлно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

60 дугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн сан

60.1.Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.

60.2.Орон нутгийн хөгжлийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

60.2.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;

60.2.2.энэ хуулийн 59.2-т заасан хөрөнгө; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

60.2.3.орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг хасч үлдэх хэсэг;

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

60.2.4.татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

60.2.5.тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг.

/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

60.2.6.Ашигт малтмалын тухай хуулийн 473дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10 хувь; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

60.2.7.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

60.2.9.Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламж. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ ​​​​​​

60.2.10.энэ хуулийн 59.8-д заасан хуваарилалт. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

60.3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.

60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;

60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;

60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;

60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

60.4.Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт тухайн засаг захиргааны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

60.5.Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.6.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогыг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүрэг, тосгон, орон нутгийн зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн санд олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.7.Энэ хуулийн 60.2.6-д заасан эх үүсвэрийг ашигт малтмал ашигласан аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд, энэ хуулийн 60.2.7-д заасан эх үүсвэрийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.8.Энэ хуулийн 60.2.6-д заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.9.Энэ хуулийн 60.6-д заасан нутаг дэвсгэр нь хоёр болон түүнээс дээш тооны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ. /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.10.Энэ хуулийн 60.6-60.9-д заасан орлогын шилжүүлэг хийх нарийвчилсан аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.11.Энэ хуулийн 60.3.6 дахь заалтад 58.1.8, 58.1.12, 58.2.11, 58.2.12, 58.2.15, 58.3.4, 58.4.3, 58.4.4, 58.4.9, 58.4.10-т заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээний зардал хамаарахгүй. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

60.12.Хот нь энэ хуулийн 60.1-д зааснаас гадна хуульд тусгайлан заасан сантай байж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

61 дугаар зүйл. Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх

61.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйл, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

61.2.Энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар холбогдох шатны төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

61.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

61.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын болон Захирагчийн өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

61.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг энэ хуульд заасан сар, улирлын хуваарийн дагуу аймаг, нийслэлийн төрийн санд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

62 дугаар зүйл. Орон нутгийн хэрэгцээнд зориулж өр үүсгэх

Энэ зүйлийг 2022-04-22-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

62.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 41.5,-д заасан зориулалтаар улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

62.2.Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 58.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг дөрөв хүртэлх жилийн хугацаатайгаар өр үүсгэн санхүүжүүлж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

62.3.Энэ хуулийн 62.2-т заасан өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс, төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас тус тус хэтрэхгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

62.4.Нийслэлийн төсөвт энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгохыг хориглоно:

62.4.1.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах нийслэлийн өмчийн эд хөрөнгө;

62.4.2.нийслэлийн төсвийн бүх орлого.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

62.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг өрийн барьцаа болгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

62.6.Энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ нийслэлийн Засаг дарга дараах зүйлийг баримтална:

62.6.1.өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх;

62.6.2.өр үүсгэхдээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах;

62.6.3.өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

62.7.Нийслэлийн Засаг дарга зээлийн гэрээнд болон өр үүсгэх бусад аливаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

63 дугаар зүйл. Орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах

63.1.Баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна.

63.2.Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно.

63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын алба ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

63.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

64 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

64.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

64.1.1.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

64.1.2.тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх;

64.1.3.төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах;

64.1.4.төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн талаарх Засаг даргын мэдээллийг сонсох. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65.1.1.тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

65.1.3.холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчтай төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх гэрээг байгуулж ажиллах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

65.1.4.орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулах;

65.1.5.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан орон нутгийн төсвийг энэ хуулийн 8.5.5-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65.1.6.энэ хуулийн 39.1-д заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь, тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

65.1.7.аймаг, нийслэлийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж, мөрдүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

66 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.1.тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.3.аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх гэрээг байгуулж ажиллах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

66.1.4.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлөөр баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.5.энэ хуулийн 39.2-т заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

66.1.6.сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж мөрдүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

66.1.7.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

67 дугаар зүйл. Орон нутгийн төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх

67.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

67.2.Орон нутгийн төсвийн төслийн танилцуулгад энэ хуулийн 32.2.1-32.2.12, 32.2.19, 32.2.20-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

67.2.1.орон нутгийн төсвийн бодлогын зорилтыг тусгасан дунд хугацааны төлөвлөгөө;

67.2.2.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан төсвийн ангиллын дагуу боловсруулсан төсвийн төслийн тооцоо, танилцуулга;

67.2.3.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

67.2.4.дээд шатны төсөвт тусган баталсан дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ.

67.3.Энэ хуулийн 67.1-д заасан төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга болон хот, тосгоны Захирагч олон нийтэд танилцуулж, тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд танилцуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

68 дугаар зүйл. Орон нутгийн төсөв батлах

68.1.Орон нутгийн төсөвт энэ хуулийн 33.2.1-33.2.7-д заасныг тусгаж, батална.

68.2.Төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлөөр хэлэлцэх явцад нэмж тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тухайн шатны төсвийг өргөн мэдүүлсэн этгээдээс энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар санал, дүгнэлтийг авсны үндсэн дээр тусгана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

68.3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлөөс баталсан тухайн жилийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

69 дугаар зүйл. Дотоод аудит

69.1.Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.

69.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана.

69.3.Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.

69.4.Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.

69.5.Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална.

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

70 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

70.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

70.2.Энэ хуулийн 281.2, 281.4-т заасныг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

70.3.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

70.4.Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

70.5.Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн. /

71 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

71.1.Энэ хуулийн 71.2, 71.3-т зааснаас бусад заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

71.2.Төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, нийтэд мэдээлэх, төсвийн цаглабрыг мөрдүүлэх, сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэх, Улсын Их Хуралд танилцуулах, нийтэд мэдээлэхтэй холбогдсон энэ хуулийн зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.3.2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 71.2 дахь хэсэг хамаарахгүй.

71.4.Энэ хуулийн 43.1.2 дахь заалт, 43.4 дэх хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.5.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв", гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн" гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв," гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

71.6.Энэ хуулийн 60.2.6 дахь заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

111 дугаар зүйл. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Энэ зүйлийг 2014-10-16-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

111.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

111.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, уг үнэт цаасны төлбөрийн хуваарийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх;

111.1.2.зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх.

/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

112 дугаар зүйл. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

112.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 122.1-д заасны дагуу боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

121 дугаар зүйл. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг 2021-12-16-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.

121.1.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

121.1.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

121.1.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

122 дугаар зүйл. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

122.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн үзэл баримтлалд бодлогын өөрчлөлт, түүний үндэслэлийг эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүрээр тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

241 дугаар зүйл. Засгийн газрын зээл олгох

241.1.Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:

241.1.1.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

241.1.2.Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар;

241.1.3.Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

251 дугаар зүйл. Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр

251.1.Хөрөнгө оруулалтын зориулалт бүхий арилжааны нөхцөлтэй Засгийн газрын гадаад зээл болон үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөр, Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө.

251.2.Энэ хуулийн 251.1-д заасан төлбөрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар үүсгэсэн өрийн үйлчилгээний төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

271 дугаар зүйл. Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгсөн төслүүд байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээнд оруулах төслийн саналыг энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу бэлтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

271.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

281 дугаар зүйл. Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах /Энэ зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.1.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 8 дугаар сард, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд дараах журмаар зохион байгуулна: /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

281.2.2.хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.2.4.төсвийн төслийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, судалгаа, аргачлал нь олон нийтэд нээлттэй байж, санал өгөх боломжтой байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.2.5.олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж санал авах асуудлаар хялбаршуулсан танилцуулгыг боловсруулах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.3.Энэ хуулийн 281.2-т заасан төсвийн тодотголд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр боловсруулах төсвийн тодотгол хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.5.Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

281.6.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын төслийг боловсруулахад энэ зүйлд заасан хэлэлцүүлэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

291 дугаар зүйл. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн, холбогдох аргачлалын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч эрэмбэлсэн, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүд байна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.1.тухайн төслийн хэрэгжих газрын болон бусад шаардлагатай зөвшөөрлийг авсан байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.2.барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

291.2.3.техник эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай төсөл, арга хэмжээнд техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааг хийлгэсэн байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.4.урсгал зардал гарах төслийн урсгал зардлыг тооцсон байх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.5.тухайн жилийн төсвийн хязгаарт багтсан, хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдсан байх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.2.6.олон нийтээр хэлэлцүүлсэн байх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний урьдчилсан үнэлгээг хийж төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг эрэмбэлэн тогтооно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.4.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

291.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

321 дугаар зүйл. Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах /Энэ зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

321.1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

321.2.Энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоо, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

321.3.Энэ хуулийн 321.1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

321.4.Энэ хуулийн 321.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 281 дүгээр зүйл хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

321.5.Улсын Их Хурал энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.