ГААЛИЙН ТУХАЙ
Татвар, төсөв, санхүү · 308 зүйл · хүчин төгөлдөр · хэсэг 2/2 (216–2951-р зүйл) · legalinfo.mn ↗
216 дугаар зүйл. Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байршуулах бараа
216.1.Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд дараахь барааг байршуулна:
216.1.1.улс хооронд аяллын хугацаанд тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техник үйлчилгээг хангах бараа;
216.1.2.зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх бараа;
216.1.3.зорчигчид зориулан борлуулах татваргүй барааны дэлгүүрийн горимд байгаа бараа.
216.2.Улс хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын тээврийн хэрэгсэлд нийлүүлэх шатах, тослох материалыг энэ хуулийн 215.1-д заасан горимд байршуулахыг хориглоно.
217 дугаар зүйл. Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааны татвар
217.1.Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна.
217.2.Дотоодын хэрэглээнд зориулан оруулсан горимын барааг энэ хуулийн 215.1-д заасан горимд байршуулахад урьд нь төлсөн импортын гаалийн татварыг буцаан олгохгүй.
218 дугаар зүйл. Улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах
218.1.Улс хоорондын тээврийн үйлчилгээний горимын бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад үл хамаарна.
219 дугаар зүйл. Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим дуусгавар болох
219.1.Барааг зориулалтаар нь зарцуулснаар энэ хуулийн 215.1-д заасан горим дуусгавар болно.
Хоёрдугаар дэд бүлэг
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
220 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх
220.1.Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд дараахь бараа хамаарна:
220.1.1.гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээний бараа;
220.1.2.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;
220.1.3.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд Монгол Улсын иргэн биш, Монгол Улсад байнга оршин суугч биш бол суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;
220.1.4.дипломат шуудан.
220.2.Энэ хуулийн 220.1-д заасан бараанд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй бөгөөд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад үл хамаарна.
220.3.Хүн, малын гоц халдварт өвчин гарсан, эсхүл Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх хангалттай үндэслэл байхгүй бол энэ хуулийн 220.1-д заасан бараанд гаалийн шалгалт хийхийг хориглоно.
220.4.Энэ хуулийн 220.3-т заасан үндэслэл байна гэж үзвэл гаалийн байгууллага гадаадын дипломат төлөөлөгчийн газрын бие төлөөлөгчийг байлцуулан шалгалт хийнэ.
220.5.Энэ хуулийн 220.1-д заасан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
221 дугаар зүйл. Дипломат шууданг гаалийн хилээр нэвтрүүлэх
221.1.Дипломат шууданг гаалийн хилээр саадгүй нэвтрүүлнэ.
221.2.Дипломат албаны бус бичиг баримт, эд зүйл байгаа гэх хангалттай сэжиг байгаа тохиолдолд гаалийн байгууллага гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын төлөөлөгчийг байлцуулан дипломат шууданг нээж болно.
221.3.Энэ хуулийн 221.1-д заасан шуудан гаднаа дипломат шуудангийн шинжийг тодорхойлсон таних тэмдэгтэй байна.
Гуравдугаар дэд бүлэг
УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
222 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх
222.1."Улс хоорондын шуудангийн илгээмж" гэдэгт Шуудангийн тухайхуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно.
222.2.Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүлээн авагчид олгох, эсхүл гадаад улсад илгээхийг хориглоно.
222.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх сэжиг бүхий тохиолдолд, эсхүл гадаад орны гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллага саатуулан шалгаж болно.
222.4.Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
223 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглох эд зүйл, тэдгээрт тарифын бус хязгаарлалт тогтоох
223.1.Дараахь бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:
223.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
223.1.2.үндэсний болон гадаад валют, үнэт цаас, бусад төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгө;
/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
223.1.3.ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
223.1.4.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
223.1.5.амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
223.1.6.хуулиар хориглосон бусад бараа.
223.2.Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
224 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлт
224.1.Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн байгууллага гаалийн түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ.
224.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шуудангийн илгээмжид гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүй.
Дөрөвдүгээр дэд бүлэг
ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭД ЗҮЙЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
225 дугаар зүйл. Зорчигч
225.1."Зорчигч" гэдэгт дараахь этгээдийг ойлгоно:
225.1.1.Монгол Улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр орж, эсхүл түүнээс буцаж гарч байгаа хувь хүн;
225.1.2.Монгол Улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж орж байгаа хувь хүн.
226 дугаар зүйл. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, тээврийн хэрэгсэл
226.1."Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл" гэдэгт дараахь зүйлийг ойлгоно:
226.1.1.аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл;
226.1.2.зорчигчийн хувийн хэрэглээний эм;
226.1.3.хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж буй гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эд зүйл.
227 дугаар зүйл. Зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.3.Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд импортын зөвшөөрөл шаардахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.6.Зорчигчийн 3 сар хүртэлх хувийн хэрэглээний улсын бүртгэлд бүртгэгдээгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний тухайд хэрэглэх зааврыг үндэслэж нэвтрүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.7.Энэ хуулийн 227.1, 227.2, 227.6-д заасан эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг зорчигч өөрөө хариуцна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.1.судсаар сэлбэх шингэн; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.2.антибиотик тариа; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.3.мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.4.цусны бэлдмэл сийвэн орлох эм; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.8.5.нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
227.9.Энэ хуулийн 227.8.1, 227.8.2 дахь заалт энэ хуулийн 227.4-т заасан удаан хугацаанд нөхөх эмчилгээнд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
228 дугаар зүйл. Зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журам
228.1.Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно.
228.2.Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно.
228.3.Энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно.
228.4.Гадаад улс, олон улсын байгууллагын дипломат эрх ямба бүхий ажилтан гаалийн хилээр нэвтрэх асуудлыг олон улсын конвенцээр зохицуулна.
228.5.Зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч байгаа тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг бичихгүй байж болно.
228.6.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг зорчигчид харагдахаар газар байрлуулсан байна.
228.7.Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ.
229 дугаар зүйл. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх
229.1."Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.
229.2.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.
229.3.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэлд байгаа засвар, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг, хэрэгсэл болон шатахууныг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.
230 дугаар зүйл. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээ
230.1.Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
Тавдугаар дэд бүлэг
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГОРИМ
231 дугаар зүйл. Чөлөөт бүсийн горим
231.1.Чөлөөт бүсийн горимд дараахь барааг байршуулна:
231.1.1.хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах гадаадын бараа;
231.1.2.гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын бараа;
231.1.3.бусад горимд байгаа бараа.
231.2.Чөлөөт бүсийн төрөл, тавигдах шаардлага, татварын асуудлыг Чөлөөт бүсийн тухайхуулиар зохицуулна.
ГААЛИЙН ХЯНАЛТ
АРВАН ГУРАВДУГААР БYЛЭГ
ГААЛИЙН ХЯНАЛТ
232 дугаар зүйл. Гаалийн хяналтын нийтлэг үндэслэл
232.1.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ.
232.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно.
232.3.Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
232.4.Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдон гарах зардал, хохирлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.
232.5.Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлж болно.
232.6.Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой зэргийг ашиглаж болно.
232.7.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологийг ашиглаж болно.
232.8.Гаалийн байгууллага нь гаалийн харилцаанд оролцогчдын мэдээллийн сүлжээг гаалийн зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд ашиглаж болно.
232.9.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаархи мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр хүлээн авч нууцлалыг хадгалах бөгөөд энэхүү мэдээллийг хүлээн авах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
233 дугаар зүйл. Гаалийн хяналтын зарчим
233.1.Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.
233.2.Гаалийн удирдах төв байгууллага эрсдэл тооцох системд үндэслэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлно.
233.3.Гаалийн хяналтын талаар гадаад орны гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн хяналт, шалгалтыг аль нэг орны гаалийн нутаг дэвсгэр дээр хийхээр харилцан тохиролцож болно.
233.4.Гаалийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогч талуудтай хамтран ажиллана.
234 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтад байх хугацаа
234.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл нь дор дурдсан хугацаанд гаалийн хяналтад байна:
234.1.1.дотоодын хэрэглээнд зориулан хилийн чанадаас оруулах бараа, тээврийн хэрэслийн хувьд улсын хилээр орсон үеэс чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;
234.1.2.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах хүртэл;
234.1.3.улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад шилжүүлэх бол улсын хилээр орсон үеэс гүний гаалийн байгууллагад хүргэх хүртэл; гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл; гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад шилжүүлэх бол гүний гаалийн нэг байгууллагаас гүний гаалийн нөгөө байгууллагад хүргэх хүртэл;
234.1.4.шилжүүлэн ачих барааны хувьд улсын хилээр орсон үеэс улсын хилээр гаргах хүртэл;
234.1.5.гаалийн нутаг дэвсгэрээс бүрмөсөн гаргах барааны хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс улсын хилээр гаргахыг хилийн гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэл;
234.1.6.гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргах бараа, тээврийн хэрэгслийн хувьд гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хүртэл, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах хүртэл.
234.2.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн баталгаат бүсэд байх хугацаанд гаалийн хяналтад байна.
235 дугаар зүйл. Чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах
235.1.Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрхтэй.
235.2.Чөлөөт эргэлтэд оруулсан барааны мэдээллийн үнэн зөвийг дараахь үндэслэлээр шалгана:
235.2.1.эрсдэл тооцох системд үндэслэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулах;
235.2.2.гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх, зөрчлийг арилгуулах;
235.2.3.хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдаж байгаа тухай мэдээллийг шалгах.
235.3.Гаалийн удирдах төв байгууллагын даргын томилсон гаалийн албан тушаалтан мэдээллийн үнэн зөвийг шалгана.
235.4.Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно.
236 дугаар зүйл. Гаалийн хяналтын бүс
236.1.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсийг тогтооно.
236.2.Гаалийн хяналтын бүс байнгын болон түр байж болно.
236.3.Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бол барааг гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
236.4.Энэ хуулийн 236.3-т заасны дагуу барааг шилжүүлэх боломжгүй бол барааг гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнд тооцох бөгөөд энэ тохиолдолд хяналтын бүс нь түр агуулахын үүрэг гүйцэтгэнэ.
236.5.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болно. Тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад бараанд аюулгүй байдлыг хангасны дараа гаалийн шалгалт хийнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
236.6.Гаалийн хяналтын бүсийн журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
237 дугаар зүйл. Гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх
237.1.Гаалийн харилцаанд оролцогч нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
237.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг тогтоосон хугацаанд гаргуулан авна.
237.3.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг энэ хуулийн 237.1-д зааснаас бусад этгээдээс гаргуулан авч болно.
237.4.Мэдүүлэгч, тээвэрлэгч, түүнчлэн түр агуулах, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг 5 жил хадгална.
238 дугаар зүйл. Гаалийн хяналтад шаардагдах тайлан
238.1.Зуучлагч, тээвэрлэгч, түүнчлэн түр агуулах, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн байгууллагаас баталсан загварын дагуу тайлан гаргана.
239 дугаар зүйл. Хохирол учрахаас сэргийлэх
239.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ бараа, тээврийн хэрэгсэлд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж үл болно.
239.2.Гаалийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан хохирлыг гаалийн байгууллага барагдуулна.
239.3.Бусдад хохирол учруулсан гаалийн албан тушаалтанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
239.4.Гаалийн байгууллага энэ хуулийн 239.2-т зааснаар барагдуулсан хохирлыг буруутай гаалийн албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана.
240 дугаар зүйл. Гаалийн хяналтын хэлбэр
240.1.Гаалийн хяналт нь дараахь хэлбэртэй байна:
240.1.1.мэдээлэл, бичиг баримтыг шалгах;
240.1.2.амаар мэдүүлэх;
240.1.3.тайлбар гаргуулах;
240.1.4.гаалийн зорилгоор ажиглалт хийх;
240.1.5.бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах;
240.1.6.бараа, тээврийн хэрэгслийг шалгах;
240.1.7.хүний биед үзлэг хийх;
240.1.8.байр, агуулах, талбайг шалгах;
240.1.9.гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт;
240.1.10.бусад.
240.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ эрсдэл тооцох аргыг хэрэглэнэ.
241 дугаар зүйл. Мэдээлэл, бичиг баримтыг шалгах
241.1.Гаалийн байгууллага нь мэдүүлэгчээс ирүүлсэн мэдээлэл, бичиг баримт хүчинтэй, үндэслэлтэй, зөв бүрдүүлсэн эсэхийг шалгана.
241.2.Гаалийн байгууллага нь энэ хуулийн 241.1-д заасан бичиг баримт, мэдээллийг шалгахдаа үндэслэлээ танилцуулж, нэмэлт бичиг баримт, мэдээлэл шаардаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
242 дугаар зүйл. Амаар мэдүүлэх
242.1.Гаалийн албан тушаалтан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн харилцаанд оролцогчоос амаар мэдүүлэг авч болно.
243 дугаар зүйл. Тайлбар гаргуулах
243.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн харилцаанд оролцогч болон бусад этгээдээс гаалийн хяналтад ач холбогдол бүхий тайлбарыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
244 дугаар зүйл. Ажиглалт хийх
244.1.Гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэх, ачих, буулгах, шилжүүлэн ачих ажиллагаа болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд гаалийн байгууллага, албан тушаалтан ажиглалт хийх бөгөөд ингэхдээ техник хэрэгсэл ашиглаж болно.
245 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгах
245.1.Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа, тээврийн хэрэгслийн гаднах байдал, битүүмжлэл, тодорхой нэрийн барааны тусгай тэмдгийг шалгана.
245.2.Энэ хуулийн 245.1-д заасан шалгалтыг мэдүүлэгчийг байлцуулахгүйгээр хийж болно.
246 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг шалгах
246.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ.
246.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны шинж байдлыг тогтоох, эсхүл гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг нягтлан шалгах зорилгоор гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн мэдүүлгийг хүлээн авахаас өмнө энэ хуулийн 246.1-д заасан шалгалт хийж болно.
246.3.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана.
246.4.Бараа, тээврийн хэрэгслийг шалгахад мэдүүлэгчийг байлцуулах бөгөөд мэдүүлэгч нь шалгалтад биечлэн байлцах боломжгүй тохиолдолд тээвэрлэгчийг оролцуулж болно.
246.5.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь дараахь барааг мэдүүлэгчийг байлцуулахгүйгээр шалгаж болно:
246.5.1.нийтийн аюулгүй байдал, хүн ам, ургамал, амьтан, хүрээлэн буй орчинд аюул учруулж болохуйц тэсэрч дэлбэрэх, түргэн шатах бараа, цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, түүх, соёлын үнэт зүйлс;
246.5.2.улс хоорондын шуудангийн илгээмж;
246.5.3.гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийн дагуу нягтлан шалгах бараа.
246.6.Гаалийн байгууллага нь энэ хуулийн 246.5-д заасны дагуу бараанд шалгалт хийсэн тохиолдолд хөндлөнгийн гэрчийг байлцуулж шалгасан тухай акт үйлдэнэ.
246.7.Гаалийн шалгалтыг дахин хийж болно.
246.8.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол гаалийн байгууллагын зөвшөөрлөөр шалгалт хийх нөхцөлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байр нь гаалийн хяналтын бүсийн үүргийг түр гүйцэтгэнэ.
246.9.Гаалийн байгууллага нь тогтоосон цагийн хуваарьтай улс хоорондын зорчигч болон бараа тээврийн хэрэгсэлд хийх шалгалтыг хуваарьт цагт нь багтаан дуусгах бөгөөд зайлшгүй гэж үзвэл гаалийн байгууллагын даргын шийдвэрээр уг хугацааг сунгаж болно.
247 дугаар зүйл. Хүний биед үзлэг хийх
247.1.Гаалийн зөрчил илэрсэн, эсхүл барааг биедээ нуусан гэх хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол гаалийн албан тушаалтан дор дурдсан журмыг баримтлан хүний биед үзлэг хийнэ:
247.1.1.үзлэг хийх тухай гаалийн байгууллагын удирдах албан тушаалтанд мэдэгдэх;
247.1.2.үзлэг хийхийн өмнө энэ тухайгаа уг этгээдэд мэдэгдэж, эрх, үүргийг нь тайлбарлах, биедээ нуусан барааг сайн дураар гаргаж өгөхийг сануулах;
247.1.3.эрүүл ахуйн шаардлага хангасан, гадны хүн орох болон үзлэгийн явцыг гаднаас харах боломжгүй өрөөнд үзлэг хийх;
247.1.4.үзлэг хийх гаалийн албан тушаалтан нь шалгуулж байгаа хүнтэй ижил хүйсийнх байх, ийм хүйсийн хүн байхгүй бол хүний эмч урьж үзлэгт оролцуулах;
247.1.5.үзлэг хийх үед шалгуулж байгаа хүнтэй ижил хүйсийн хөндлөнгийн гэрчийг байлцуулах;
247.1.6.насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй хүний биед үзлэг хийх бол тэдний хууль ёсны төлөөлөгч, эсхүл дагалдан яваа хүнийг нь байлцуулах.
247.2.Энэ хуулийн 247.1-д заасны дагуу шалгуулж байгаа хүн нь дор дурдсан эрх эдэлнэ:
247.2.1.өөрийн эрх, үүрэгтэй танилцах;
247.2.2.тайлбар өгөх, хүсэлт гаргах;
247.2.3.биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлтэй танилцах;
247.2.4.өөрийн төрөлх хэлээр ярих, шаардлагатай тохиолдолд орчуулагч байлцуулах;
247.2.5.биед нь үзлэг хийх явцад өөрийнх нь хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзвэл энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу гомдол гаргах.
247.3.Үзлэг хийлгэж байгаа хүн гаалийн албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
247.4.Гаалийн албан тушаалтан нь хүний биед үзлэг хийхдээ тухайн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах, хүний эрүүл мэндэд аюултай арга хэрэглэхийг хориглоно.
247.5.Гаалийн албан тушаалтан хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтөлж, түүнд үзлэг хийлгэсэн этгээд болон оролцсон албан тушаалтан, хөндлөнгийн гэрч, бусад этгээдээр гарын үсэг зуруулна.
247.6.Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
248 дугаар зүйл. Байр, агуулах, талбайг шалгах
248.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь дараахь бараа байрших байр, агуулах, талбайд шалгалт хийнэ:
248.1.1.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараа;
248.1.2.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр мэдүүлэгчид хадгалуулсан бараа;
248.1.3.түр агуулах, гаалийн баталгаат бүсэд байгаа бараа.
248.2.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан,эсхүл гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл байгаа бол байр, агуулах, талбайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан шалгалт хийнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
248.3.Энэ хуулийн 248.1-д зааснаас бусад газар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа байгаа гэх хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол гаалийн байгууллага уг бараа хадгалагдаж буй байр, агуулах, талбайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгалт хийж болох бөгөөд энэ нөхцөлд барааны тусгай тэмдгийг шалгана.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
248.4.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг хадгалж байгаа байр, агуулах, талбайн эзэмшигч нь шалгалт хийлгэхээс татгалзсан тохиолдолд гаалийн байгууллага хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэдгээрт нэвтрэн орж шалгалт хийх бөгөөд энэ тухай прокурорын байгууллагад холбогдох хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.
249 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт
249.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна.
249.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг хийхдээ дор дурдсан эрх эдэлнэ:
249.2.1.мэдүүлэгчээс гааль, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах, мэдээллийн санд нь нэвтрэх;
249.2.2.шалгалттай холбоотой бичиг баримтыг нягтлан шалгах, хуулбарлан авах, баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулга, лавлагааг гаргуулан авах;
249.2.3.бараа хүлээн авагч, эзэмшигч, өмчлөгч, тэдгээртэй харилцан хамааралтай этгээдийн байр, агуулах, талбайд нэвтрэн орох, шалгалт хийх, шаардлагатай гэж үзвэл битүүмжлэх;
249.2.4.бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэгч, хүлээн авагч, эзэмшигч, өмчлөгч, тэдгээртэй харилцан хамаарал бүхий этгээд нь байр, агуулах, талбайдаа оруулахгүй байх, бусад хэлбэрээр шалгалт хийлгэхээс татгалзах тохиолдолд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулан тэдгээрт нэвтрэн орж шалгалт хийх;
249.2.5.хуульд заасан бусад эрх.
249.3.Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно.
249.4.Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
250 дугаар зүйл. Барааг гаалийн хяналтын дор хүргэх
250.1.Гаалийн байгууллагаас олон улсын гэрээний, эсхүл бусад улсын гаалийн болон эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхэд тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор уг барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэж болно.
250.2.Барааг гаалийн хяналтын дор хүргэх арга хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.
251 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах
251.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зорилгоор бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр саатуулж болно.
251.2.Энэ хуулийн 251.1-д заасан шийдвэрт бараа, тээврийн хэрэгслийг саатуулах үндэслэл, хугацаа, саатуулах шийдвэр гаргасан албан тушаалтны овог, нэр зэрэг мэдээллийг тусгасан байх бөгөөд шийдвэрийн хувийг мэдүүлэгчид гардуулна.
251.3.Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
Нэгдүгээр дэд бүлэг
ГААЛИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕД ХИЙХ МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ
252 дугаар зүйл. Гаалийн хяналт хийхэд шинжээч томилох
252.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.
252.2.Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ.
252.3.Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох тухай гаалийн байгууллагын шийдвэрийг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага хүлээн авч хэрэгжүүлнэ.
252.4.Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна.
252.5.Магадлан шинжилгээ хийлгэх тухай гаалийн байгууллагын даргын тогтоолд магадлан шинжилгээ хийх үндэслэл, зорилго, хугацаа болон шинжээчийн овог, нэр, эсхүл байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдах асуулт, шинжээчид шилжүүлсэн материал, бичиг баримтын жагсаалт, дүгнэлт, буруу дүгнэлт гаргасан тохиолдолд шинжээчид хүлээлгэх хариуцлагын талаарх анхааруулга зэргийг тусгана.
252.6.Магадлан шинжилгээг дараахь хугацаанд хийнэ:
252.6.1.барааг магадлан шинжилгээний дүгнэлтийн дараа мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулах тохиолдолд түр агуулахад байх хугацаанд;
252.6.2.тээврийн хэрэгсэлд магадлан шинжилгээ хийх тохиолдолд 1 сар хүртэлх хугацаанд;
252.6.3.бусад тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд.
252.7.Гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад магадлан шинжилгээ хийх болсон тухай шийдвэр гаргаж, түүнийг мэдүүлэгчид танилцуулна.
252.8.Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох, дүгнэлт гаргах журам, шинжээчид тавигдах шаардлагыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
253 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт
253.1.Шинжээч шинжилгээний үндсэн дээр дүгнэлтийг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
253.2.Шинжээчийн дүгнэлтэд магадлан шинжилгээ хийсэн үндэслэл, газар, хугацаа болон шинжээчийн овог, нэр, эсхүл байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдсан асуулт, түүний хариулт, шинжилгээний объект, материал, бичиг баримт, шинжилгээ хийсэн арга, үр дүн зэргийг бичнэ.
253.3.Энэ хуулийн 253.2-т заасан дүгнэлтэд шинжээч томилсон тогтоолын асуултад тусгагдаагүй боловч тухайн шинжилгээнд ач холбогдолтой байж болох бусад дүгнэлтийг бичиж болно.
253.4.Шинжээч дүгнэлтдээ нотлох баримт болон холбогдох бусад материал, бичиг баримтыг хавсаргах бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтийн салшгүй хэсэгт тооцогдоно.
253.5.Магадлан шинжилгээ хийсэн болон түүнд оролцсон шинжээч нар дүгнэлтэд гарын үсэг зурах бөгөөд санал зөрсөн тохиолдолд шинжээч бүр өөрийн дүгнэлтийг гаргана.
253.6.Гаалийн байгууллага шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг мэдүүлэгчид өгнө.
253.7.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.
254 дугаар зүйл. Нэмэлт болон давтан магадлан шинжилгээ хийх
254.1.Шинжээчийн дүгнэлт тодорхой бус, бүрэн гүйцэд гараагүй тохиолдолд дүгнэлт гаргасан шинжээч, эсхүл өөр шинжээч, байгууллагаар нэмэлт магадлан шинжилгээг хийлгэнэ.
254.2.Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ.
254.3.Нэмэлт болон давтан магадлан шинжилгээг хийлгэхэд энэ хуулийн 252, 253 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.
255 дугаар зүйл. Шинжээчийн эрх, үүрэг
255.1.Шинжээч дараахь эрх эдэлнэ:
255.1.1.магадлан шинжилгээ хийх бичиг баримт, бараа, тээврийн хэрэгсэлтэй танилцах;
255.1.2.магадлан шинжилгээнд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр бусад шинжээчийг оролцуулах;
255.1.3.магадлан шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай материал, нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авах;
255.1.4.магадлан шинжилгээ хийхээс татгалзах;
255.1.5.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтыг хэрэгжүүлэх тодорхой ажиллагаанд оролцох.
255.2.Шинжээч энэ хуулийн 255.1.4-т зааснаар магадлан шинжилгээ хийхээс татгалзсан бол энэ тухай гаалийн байгууллагад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
255.3.Шинжээч магадлан шинжилгээ хийх болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалах, оролцож буй тухайн гаалийн үйл ажиллагаа өөрийн нь гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өөрийн нь өмчтэй холбоотой бол уг үйл ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
256 дугаар зүйл. Сорьц, дээж, загвар авах
256.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор барааны сорьц, дээж, загварыг авч болно.
256.2.Мэдүүлэгч гаалийн байгууллагын зөвшөөрснөөр сорьц, дээж, загвар авч болно.
256.3.Төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу сорьц, дээж, загвар авахад гаалийн байгууллагын албан тушаалтан болон мэдүүлэгч байлцана.
256.4.Мэдүүлэгч нь сорьц, дээж, загвар авахад туслалцаа үзүүлж, үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
256.5.Сорьц, дээж, загварын тоо хэмжээ нь шинжилгээ, дүгнэлтэд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээтэй байна.
256.6.Энэ хуулийн 256.1-256.3-т заасны дагуу барааны сорьц, дээж, загварыг авсан тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд уг ажиллагаанд шинжээч, мэргэжилтнийг оролцуулж болно.
256.7.Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
257 дугаар зүйл. Гаалийн хяналтад мэргэжилтнийг оролцуулах
257.1.Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл, мэргэжлийн мэдлэг, ур чадвар ашиглах шаардлага гарвал гаалийн байгууллага холбогдох мэргэжилтэнг гэрээний үндсэн дээр гаалийн үйл ажиллагаанд оролцуулж болно.
257.2.Энэ хуулийн 257.1-д заасан мэргэжилтэн дараахь эрх эдэлнэ:
257.2.1.өөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох материалтай танилцах;
257.2.2.гаалийн байгууллагын албан тушаалтны зөвшөөрлөөр тухайн үйл ажиллагаанд хамаарах асуулт тавих;
257.2.3.өөрийн оролцсон үйл ажиллагааны үр дүн, холбогдох бичиг баримттай танилцах, тайлбар хийх.
257.3.Энэ хуулийн 257.1-д заасан мэргэжилтэн дараахь үүрэг хүлээнэ:
257.3.1.гэрээнд заасан үүргээ биелүүлэх;
257.3.2.гаалийн хяналтын тодорхой үйл ажиллагаанд оролцсон болохыг гарын үсгээр баталгаажуулах, уг ажиллагааны явцад олж мэдсэн мэдээллийн нууцыг задруулахгүй байх;
257.3.3.оролцож буй тухайн гаалийн үйл ажиллагаа нь өөрийн нь гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өөрийн нь өмчтэй холбоотой бол уг үйл ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
257.4.Гаалийн байгууллагын санаачилгаар гаалийн хяналтад оролцсон мэргэжилтний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
258 дугаар зүйл. Гаалийн хяналт хийхэд төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны оролцоо
258.1.Гаалийн хяналт хийх үед холбогдох хяналтын болон цагдаа, төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцож болно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
258.2.Энэ хуулийн 258.1-д заасан байгууллага, албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх хяналт, шалгалтыг гаалийн шалгалттай зэрэг хийж болно.
Хоёрдугаар дэд бүлэг
ГААЛИЙН ХЯНАЛТЫН НЭМЭЛТ НӨХЦӨЛ
259 дугаар зүйл. Гаалийн харилцаанд оролцож буй этгээдийн талаархи мэдээлэл
259.1.Гаалийн байгууллага нь гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн талаарх мэдээллийг энэхүү хуульд заасны дагуу авна.
259.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналт хэрэгжүүлэх, гаалийн татвар, хураамжийг ногдуулах, хураан авах зорилгоор гаалийн харилцаанд оролцогчийн үйл ажиллагаа, хөрөнгө, санхүү, байршил зэрэгтэй холбоотой мэдээллийг авна.
260 дугаар зүйл. Гаалийн хяналтад шаардлагатай бусад үйл ажиллагаа
260.1.Түр агуулах болон гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, мэдүүлэгч, тээвэрлэгч нь гаалийн байгууллагын шаардлагаар гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэх, ачих, буулгах, шилжүүлэн ачих, баглаа боодлыг задлах, боох, жигнэх, тоо хэмжээ тогтоох, баглаа боодлын гэмтлийг арилгах, дахин савлах болон байр, агуулахыг онгойлгох, хаах үүрэг хүлээнэ.
261 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх
261.1.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ цаашид "гаалийн тэмдэглэгээ" гэх хийхдээ лац, ломбо, үсгэн болон бусад тэмдэглэгээ тавих, марклах, тээврийн болон худалдааны бичиг баримтад хяналтын тэмдэг дарах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, зураг, бүдүүвч зураг гаргах зэрэг боломжтой бүхий л аргыг хэрэглэнэ.
261.2.Энэ хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээг гаалийн байгууллага, албан тушаалтан хийнэ.
261.3.Бараа, тээврийн хэрэгсэл устах, үрэгдэх, гэмтэж муудах бодит аюул тулгарсан, эсхүл гаалийн байгууллага гаалийн тэмдэглэгээг хийх боломжгүй бол энэ тухай гаалийн байгууллагад шуурхай мэдээлж түүний зөвшөөрөлтэйгээр гаалийн тэмдэглэгээг бусад этгээд авах, өөрчлөх, сольж болно.
261.4.Энэ хуулийн 261.3-т заасан нөхцөл байдлыг гаалийн байгууллагад мэдээлэх боломжгүй бол төрийн холбогдох эрх бүхий албан тушаалтны оролцоотойгоор гаалийн тэмдэглэгээг бусад этгээд авах, өөрчлөх, сольж болно.
261.5.Энэ хуулийн 261.3, 261.4-т заасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан маягтын дагуу акт үйлдэх ба бодит аюул учирсныг холбогдох байгууллагын бичиг баримтаар нотолно.
261.6.Энэ хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээ нь гадаад улсын гаалийн байгууллагаас тавьсан лац, ломбо, хяналтын тэмдэг зэрэгт нэгэн адил хамаарах бөгөөд түүнийг гаалийн зорилгоор ашиглана.
261.7.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тэмдэглэгээ хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
Гуравдугаар дэд бүлэг
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
262 дугаар зүйл. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх
262.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентын тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн өмчлөлд байгаа бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар буюу оюуны өмчид хамаарах барааг бусад хуульд өөрөөр заагаагүй, эсхүл энэ хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
262.2.Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын болон Оюуны өмчийн газрын дарга нар хамтран батална.
263 дугаар зүйл. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл
263.1.Гаалийн байгууллага нь оюуны өмчийн эрхэд хамаарах бөгөөд гаалийн хяналтад байгаа барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.
263.2.Гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ нь оюуны өмчийн эрх эзэмшигчийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалахад саад болохгүй.
264 дугаар зүйл. Оюуны өмчийн эрх эзэмшигч өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
264.1.Оюуны өмчийн эрх эзэмшигч нь түүний эрхийг зөрчин барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиодолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг дараахь бүрдүүлбэртэйгээр гаргана:
264.1.1.эрх эзэмшигчийн талаархи мэдээлэл;
264.1.2.оюуны өмчийн объектын талаархи мэдээлэл;
264.1.3.өргөдөл гаргагчийн тодорхойлсноор хууль бусаар нэвтрүүлсэн байж болох барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
264.1.4.гаалийн байгууллагаас авах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тогтоох.
264.2.Өргөдөлд оюуны өмчийн болон барааны загварын гэрчилгээг хавсаргана.
264.3.Гаалийн байгууллага өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэнэ.
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА
АРВАН ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА
265 дугаар зүйл. Гаалийн байгууллага
265.1.Гаалийн байгууллага нь Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
265.2.Гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
265.3.Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана,
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
266 дугаар зүйл. Гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
266.1.Гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
267 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
267.1.Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн удирдах төв байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.
267.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
267.3.Гаалийн удирдах төв байгууллага нь дарга, дэд даргатай байна.
267.4.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн удирдах төв байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно.
267.5.Гаалийн удирдах төв байгууллага дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага, гаалийн лаборатори, хэвлэх үйлдвэр, мэдээлэл-тооцооллын төв, хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний газар, эрэлч нохойн албыг байгуулан ажиллуулж болно.
267.6.Гаалийн удирдах төв байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
267.7.Гаалийн газар, хороо болон энэ хуулийн 267.5-д заасан байгууллагын дүрмийг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
267.8.Энэ хуулийн 267.5-д заасан эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухайхуулиар зохицуулна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
268 дугаар зүйл. Гаалийн удирдах төв байгууллагын бүрэн эрх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
268.1.Гаалийн удирдах төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
268.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
268.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
268.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох;
268.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
268.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
268.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;
268.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;
268.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах;
268.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагыг тогтоох;
268.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
268.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөлгөө өгөх, гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;
268.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
268.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
268.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
268.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
269 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
269.1.Гаалийн байгууллага нь дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:
269.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
269.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;
269.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;
269.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;
269.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;
269.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;
269.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
269.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
269.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
270 дугаар зүйл. Гаалийн байгууллагын эрх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
270.1.Гаалийн байгууллага дараахь эрх эдэлнэ:
270.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;
270.1.2.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл, байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;
270.1.3.гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;
270.1.4.хуульд заасан бусад эрх.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
271 дугаар зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
271.1.Гаалийн удирдах төв байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
271.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;
271.1.2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;
271.1.3.гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
271.1.4.гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
271.1.5.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
271.1.6.гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах;
271.1.7.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;
271.1.8.гаалийн удирдах төв байгууллагын харьяа болон дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
271.1.9.харьяа гаалийн байгууллагын хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;
271.1.10.гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;
271.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;
271.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;
271.1.13.гаалийн байгууллагыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;
271.1.14.гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;
271.1.15.гадаад худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих;
271.1.16.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;
271.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.
271.2.Гаалийн удирдах төв байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
272 дугаар зүйл. Төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
272.1.Гаалийн байгууллага энэ хуулийн 288, 289 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж болно.
272.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналт хийхээс бусад үүргийг холбогдох хуулийн дагуу төрийн бусад байгууллагаар гүйцэтгүүлж болно.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
273 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагч
273.1.Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг гаалийн улсын байцаагч гэнэ.
273.2.Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.
273.3.Гаалийн удирдах төв байгууллагын дарга Монгол Улсын гаалийн ерөнхий байцаагч байна.
273.4.Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангарагаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө.
273.5.Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино.
273.6.Гаалийн улсын байцагчийн албан тушаалд орох хүсэлтэй иргэдээс мэргэшлийн шалгалт авах болзол журмыг Төрийн албаны төв байгууллага батална.
274 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг
274.1.Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухайхуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
274.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх;
274.1.2.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
274.1.3.гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж үзлэг тооллого хийх, тэдгээрийн данс, бүртгэлийг шалгах;
274.1.4.гаалийн хяналт, шалгалтад ач холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах;
274.1.5. гаалийн болон бусад татвар ногдох барааг нуусныг гэрчлэх баримт, материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураах, эсхүл хуулбарлуулан авах;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
274.1.6.албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх;
274.1.7.гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.
274.2.Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
274.2.1. өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
274.2.2.гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх;
274.2.3.гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
274.2.4.мэргэшлийн сургалтад хамрагдах;
274.2.5.гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах.
274.3.Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
274.4.Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
275 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
275.1.Гаалийн улсын байцаагч Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
275.1.1.улс төрийн намын гишүүн байх;
275.1.2.өөрийн нь гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүмүүсийн гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх, эсхүл уг үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх;
275.1.3.энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах, бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлах;
275.1.4.албан үүрэгтэйгээ холбоогүйгээр гаалийн хяналт тавих, шалгалт хийх.
276 дугаар зүйл. Дүрэмт хувцас, ялгах тэмдэг
276.1.Гаалийн улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх, эсхүл хувцасны хангамж эдэлнэ.
276.2.Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, эдэлгээний хугацаа, хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
276.3.Бусад байгууллага, иргэн гаалийн улсын байцаагчийнхтай ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг хориглоно.
277 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тусгай хэрэгсэл, мэх
277.1.Гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараахь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно:
277.1.1.нэг бүрийн тусгай хэрэгсэл;
277.1.2.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;
277.1.3.хамгаалах тусгай хэрэгсэл;
277.1.4.самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;
277.1.5.албаны нохой.
278 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх
278.1.Дараахь тохиолдолд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно:
278.1.1.гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
278.1.2.гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн;
278.1.3.хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад хүргэх явцад эсэргүүцэл үзүүлсэн.
278.2.Дараахь тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэж болно:
278.2.1.гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн;
278.2.2.барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналтаас зугтсан.
278.3.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
278.4.Энэ хуулийн 277.1-д заасан тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
279 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын ангилал
279.1.Гаалийн улсын байцаагчийн албан тушаал дараахь ангилалтай байна:
279.1.1.тэргүүн түшмэл;
279.1.2.эрхэлсэн түшмэл;
279.1.3.ахлах түшмэл;
279.1.4.дэс түшмэл;
279.1.5.туслах түшмэл.
279.2.Тэргүүн түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын дарга хамаарна.
279.3.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын дэд дарга хамаарна.
279.4.Ахлах түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын бүтцийн нэгжийн дарга, харьяа гаалийн газрын дарга хамаарна.
279.5.Дэс түшмэлийн албан тушаалд гаалийн удирдах төв байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн удирдах төв байгууллагын дэргэдэх байгууллагын дарга, хороо, алба, салбарын дарга хамаарна.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
279.6.Туслах түшмэлийн албан тушаалд удирдах төв байгууллагын гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газар, хорооны гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч хамаарна.
280 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, шагнал, урамшуулал
280.1.Гаалийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр гэсэн зэрэг дэвтэй байна.
280.2.Гаалийн тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг гаалийн удирдах төв байгууллагын дарга тус тус олгоно.
280.3.Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй байдлыг харгалзана.
280.4.Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
280.5.Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал улирал тутам олгох бөгөөд уг шагналыг олгох журмыг Засгийн газар батална.
280.6.Далд арга хэрэглэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан, эсхүл удаа дараагийн буюу хоорондоо нууцлагдмал холбоо бүхий их хэмжээний зөрчил илрүүлсэн, түүнчлэн зөрчил илрүүлж улсын төсөвт их буюу онц их хэмжээний орлого оруулсан гаалийн улсын байцаагчид мөнгөн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
280.7.Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
281 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн цол
281.1.Гаалийн улсын байцаагчид дараахь цол олгож болно:
281.1.1.гаалийн жинхэнэ зөвлөх;
281.1.2.гаалийн итгэмжит зөвлөх;
281.1.3.гаалийн зөвлөх.
281.2.Гаалийн улсын байцаагчид цол, түүний нэмэгдэл олгох журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
281.3.Гаалийн улсын байцаагчид цол, түүний нэмэгдэл олгох журмыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
282 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа
282.1.Гаалийн улсын байцаагч албан үүргээ хараат бусаар, шударгаар биелүүлэх нөхцөл, баталгааг төр хангана.
282.2.Гаалийн байгууллага гаалийн улсын байцаагчаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
282.3.Эрх бүхий байгууллага нь гаалийн улсын байцаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан шалгах бол гаалийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс энэ тухай харьяалах гаалийн байгууллагын даргад урьдчилан мэдэгдэнэ.
282.4.Хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс гаалийн улсын байцаагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаална.
282.5.Гаалийн байгууллагад 25-аас дээш жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа гаалийн улсын байцаагчид сүүлийн 3 жилийн албан тушаалын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
282.6.Гаалийн улсын байцаагчид дараахь тусламж олгоно:
282.6.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
282.6.2.хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
282.6.3.хиймэл эрхтэн хийлгэх тохиолдолд түүний зардал;
282.6.4.эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын зардлаас хэтэрсэн эмчилгээний зардал;
282.6.5.хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд нэг жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;
282.6.6.албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан гаалийн улсын байцаагчийн амь насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
282.7.Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу гаалийн байгууллага төлнө. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
282.8.Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид хилийн нэмэгдэл олгох бөгөөд уг нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.
282.9.Гаалийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгож, шаардлагатай тохиолдолд зээлийн баталгаа гаргаж өгнө.
283 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс
283.1.Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
283.2.Энэ хуулийн 283.1-д заасан албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, эрдмийн зэргийн нэмэгдлийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
284 дугаар зүйл. Сахилгын шийтгэл
284.1.Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна:
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
284.1.1.сануулах;
284.1.2.зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах;
284.1.3.албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
284.1.4.гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах;
284.1.5.гаалийн албанаас халах.
284.2.Энэ хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
284.3.Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална.
284.4.Гаалийн удирдах төв байгууллагын харьяа газар, хорооны болон дэргэдэх байгууллагын дарга энэ хуулийн 284.1.1, 284.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж болно.
285 дугаар зүйл. Гаалийн байгууллагыг байраар хангах
285.1.Гаалийн байгууллага нь төрийн өмчийн барилга байгууламжид үйл ажиллагаагаа явуулах ба бусдын эзэмшлийн байрыг гэрээний үндсэн дээр төлбөртэй ашиглаж болно.
285.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь өөрийн нутаг дэвсгэрт ажиллах гаалийн байгууллагад хууль тогтоомжийн дагуу эзэмшлийн газар олгож, холбоо, эрчим хүч, дулаанаар саадгүй үйлчилж, үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангана.
286 дугаар зүйл. Гаалийн байгууллагын байршил, ажиллах цагийн хуваарь
286.1.Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь гаалийн байгууллагын байршил, ажиллах цагийн хуваарийг гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх хэрэгцээг харгалзан тогтооно.
286.2.Хилийн боомт болон олон улсын нисэх буудал дээр байрлаж байгаа гаалийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарьтай нийцүүлэн тогтооно.
286.3.Гаалийн бүрдүүлэлтийг энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд хийх боломжгүй тохиолдолд гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийг ажлын бус цагаар ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн байцаагчид Хөдөлмөрийн тухайхуульд заасан журмын дагуу илүү цагийн хөлс олгоно.
287 дугаар зүйл. Гаалийн байгууллагын санхүүжилт
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
287.1.Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Нэгдүгээр дэд бүлэг
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ГААЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ
288 дугаар зүйл. Мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглах
288.1.Гаалийн үйл ажиллагаанд мэдээллийг электрон хэлбэрээр солилцох, тэдгээрийн найдвартай байдлыг хангах зорилгоор мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглаж болно.
288.2.Энэ хуулийн 288.1-д заасан мэдээллийн систем, сүлжээ, технологи нь мэдээлэл харилцааны үндэсний болон олон улсын стандартад нийцсэн байна.
288.3.Төрийн өмчийн мэдээллийн систем, сүлжээ, технологийг гаалийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй, бусад өмчийнхийг гэрээний үндэсэн дээр ашиглана.
288.4.Гаалийн үйл ажиллагаанд оролцогчийн ашиглах мэдээллийн систем, технологид тавигдах шаардлага, ашиглах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
289 дугаар зүйл. Гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан
289.1.Гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гаалийн статистикийн мэдээлэл, түүнчлэн мөн хуулийн дагуу мэдүүлэгчээс гаалийн байгууллагад гаргаж өгсөн болон гаалийн байгууллагын өөрөө бүрдүүлсэн мэдээлэл, бичиг баримтаас бүрдэнэ.
289.2.Энэ хуулийн 289.1-д заасан мэдээллийн сан дахь мэдээлэл, бичиг баримт нь бичгийн болон электрон хэлбэртэй байж болно.
289.3.Хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 289.1-д заасан мэдээллийн сангаас хүссэн хэлбэрээр мэдээлэл авч болох бөгөөд ийнхүү мэдээлэл өгөхөд мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
289.4.Гаалийн удирдах төв байгууллага энэ хуулийн 289.1-д заасан мэдээллийн санг үүсгэх, ашиглах, түүнд байгаа мэдээллийг баримтжуулах асуудлыг энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн дотоод журамдаа тусгана.
ХАРИУЦЛАГА
АРВАН ТАВДУГААР БYЛЭГ
ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
290 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
290.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
290.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
АРВАН ЗУРГАДУГААР БYЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
291 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах
291.1.Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.
291.2.Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.
292 дугаар зүйл. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцлах
292.1.Энэ хуулийн 290.2.8-д заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцална.
293 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
293.1.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
293.2.Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
293.3.Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
294 дугаар зүйл. Татварыг хугацаанд нь төлөхгүй байх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
294.1.Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын "хүү" гэсэн ойлголт нь Иргэний хуулийн"анз" гэсэн ойлголтод үл хамаарна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
295 дугаар зүйл. Дансны гүйлгээг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх
Энэ зүйлийг 2015-12-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
295.1.Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.2.1, 290.2.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 293.1, 293.2, 294 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
296 дугаар зүйл. Зөрчлийг хянан шийдвэрлэх
Энэ зүйлийг 2017-05-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
296.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.
296.2.Гаалийн хууль тогтоомжийг нэг үйлдлээр хэд хэдэн удаа зөрчсөн, эсхүл зөрчил давтан үйлдсэн бол зөрчил тус бүрт энэ хуульд заасан хариуцлага ногдуулах боловч нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулахыг хориглоно.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
297 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг улсынорлого болгох, буцаан олгох
Энэ зүйлийг 2017-05-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон — доорх эх бичвэр түүхэн хувилбар байж болзошгүй.
297.1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас энэ хуулийн дагуу хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.
297.2.Энэ хуульд заасны дагуу хураагдсан бараа, тээврийн хэрэгсэл нь гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдолгүй болох нь гаалийн удирдах төв байгууллагын шалгалт, эсхүл шүүхийн шийдвэрээр нотлогдвол тэдгээрийг буцаан олгох бөгөөд боломжгүй бол үнийг нь эргүүлж олгоно.
297.3.Энэ хуулийн 297.2-т зааснаар бараа, тээврийн хэрэгслийг биетээр буцаан олгох тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг нөхөн төлүүлэх бөгөөд үнийг нь эргүүлж олгохдоо холбогдох татвар, хураамжийг суутган авна.
297.4. Бараа, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох журмыг Засгийн газар батална.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
298 дугаар зүйл. Хадгалах хугацаа дууссан барааг шийдвэрлэх
298.1.Гаалийн түр агуулах, гаалийн баталгаат бүсэд барааг хадгалах хугацаа хэтэрсэн, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь түүнийг хүлээн авахаас татгалзсан бол гаалийн байгууллага уг барааг улсын орлого болгож борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.
298.2.Энэ хуулийн 298.1-д заасан барааг борлуулснаас хойш 6 сарын дотор эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд борлуулсан үнээс гаалийн болон бусад татвар, хадгалалтын хөлс зэрэг зардлыг суутгаж, зөрүү үнийг эргүүлэн олгож болно.
298.3.Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
299 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
299.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
2671 дугаар зүйл. Гаалийн байгууллагын тогтолцоо
2671.1.Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно.
2671.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
2671.3.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна.
2671.4.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2671.5.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дэргэдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага, гаалийн лаборатори, хэвлэх үйлдвэр, мэдээлэл-тооцооллын төв, хөрөнгө оруулалт, хангамж үйлчилгээний газар, эрэлч нохойн албыг байгуулан ажиллуулж болно.
2671.6.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
2671.7.Гаалийн газар, хороо болон энэ зүйлийн 2671.5-д заасан байгууллагын дүрмийг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
2671.8.Энэ зүйлийн 2671.5-д заасан эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна.
2671.9.Гаалийн байгууллага нь хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд холбогдох харилцааг Хилийн боомтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна
/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2681 дугаар зүйл. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
2681.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2681.1.1.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
2681.1.2.гаалийн асуудлаар санал боловсруулж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
2681.1.3.эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлох;
2681.1.4.гаалийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
2681.1.5.гаалийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
2681.1.6.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хуульд заасан дүрэм, журам, зааврыг боловсруулах;
2681.1.7.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;
2681.1.8.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах;
2681.1.9.бараа мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагыг тогтоох;
2681.1.10.гаалийн байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
2681.1.11.гаалийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гаалийн харилцаанд оролцогчийн мэргэжилтэнг бэлтгэх, сургах, давтан сургахад дэмжлэг үзүүлэх;
2681.1.12.гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2681.1.13.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
2681.1.14.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
2681.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2691 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг
2691.1.Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:
2691.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
2691.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;
2691.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;
2691.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;
2691.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;
2691.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;
2691.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
2691.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
2691.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах;
2691.1.10.хилийн боомтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2691.1.11.улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх. /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
2701 дугаар зүйл. Гаалийн байгууллагын эрх
2701.1.Гаалийн байгууллага дараахь эрх эдэлнэ:
2701.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;
2701.1.2.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;
2701.1.3.гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;
2701.1.4.хуульд заасан бусад эрх.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2711 дугаар зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх
2711.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2711.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;
2711.1.2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;
2711.1.3.гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2711.1.4.гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;
2711.1.5.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;
2711.1.6.гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах;
2711.1.7.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;
2711.1.8.гаалийн удирдах төв байгууллагын харьяа болон дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
2711.1.9.харьяа гаалийн байгууллагын хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;
2711.1.10.гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;
2711.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;
2711.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;
2711.1.13.гаалийн байгууллагыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;
2711.1.14.гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;
2711.1.15.гадаад худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих;
2711.1.16.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;
2711.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.
2711.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2721 дугаар зүйл. Төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах
2721..1.Гаалийн байгууллага энэ хуулийн 288, 289 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж болно.
2721.2.Гаалийн байгууллага нь гаалийн хяналт хийхээс бусад үүргийг холбогдох хуулийн дагуу төрийн бусад байгууллагаар гүйцэтгүүлж болно.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2931 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар төлөхөөсзайлсхийх, зугтах
/Энэ зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2931.1.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2941 дугаар зүйл. Татварыг хугацаанд нь төлөхгүй байх
2941.1.Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын "хүү" гэсэн ойлголт нь Иргэний хуулийн "анз" гэсэн ойлголтод үл хамаарна.
/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2951 дугаар зүйл. Дансны гүйлгээг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх
2951.1.Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/